Бичиглэл

Туулж л явья

Бичсэн: 2007-06-30 11:51

Цэцгэн хээтэй алчуураар гангарч л явсан юм уу

Цэвэр хонгор аашаараа гайхуулж л явсан юм уу

Цэврүү балчир насны гэнэн хайр минь байсийм уу

Цэрэг  миний сэтгэлд гэрэлтэх наран байсийм уу

      Аялах дууны бадганд чамайгаа багтааж

      Айсуу цагийн салхинд дуулж л явья даа

      Аясхан бодлын харгуйгаас чамайгаа хайж

      Алсын цэнхэр уулсыг туулж л явья даа.

...

18 нас

Бичсэн: 2007-04-27 18:35

Арван найман нас минь хорь хүрэхийн хүслэн байжээ.

Арван хэдтэй түүнийгээ хайрлах аядаж явжээ.

Цэргээс ирсэн залуус хүүхэн дагуулж гунхаад

Цэцэгсийн үнэртэй усыг ханхлуулж, хажуугаар өнгөрөхөд...

Үнэлэмж

Бичсэн: 2007-04-25 17:05

Саяхан даа, айраг ярихаар арааны нь шүлс ялгардаг 1 ах маань хөдөөнөөс ирвээ. Яахав дуртай юм болохоор айргаа ярьж байх юмаа. Би ч уул нь нэг их айрганд дурлаад байдаггүй л дээ. Гэхдээ л арааны шүлс гоожоод ирлээ шүү. Үгүй хөөе, байвал бараг булаацалдаад ч хамаагүй уумаар санагддаг байна шүү. Инээдтэй юм. Үгүй, тэгээд айргийг саваар нь авчирж ирээд тавьчихсан байвал ганц хулыг байтугай, ганц стаканыг ч давуулж чадахгүй байх шүү.  Ховрын юмаа гэж.

Бидний эцэг эх урьд баавгайтай чихэр гэж байж билээ. Мөнчиг сайхан амттай шүү гээд л их ярьдаг даа. Гэтэл тэр бүү хэл олон төрлийн чихэр, шоколад о...

Амжилт

Бичсэн: 2007-04-25 11:55

Амжилт болгон зөвхөн эзнийхээ л бүтээл байдаг. Та бусдын бүтээсэн бүтээлүүдийг худалдан авч чадна, гэвч бусдын амжилтыг худалдан авч чадахгүй. Амжилтыг та өөрийнхөө хүч хөдөлмөрөөр бүтээхээс өөр аргагүй юм. Хөлс хүч зарцуулахгүйгээр босгосон нэг ч барилгыг та олж чадахгүй.

Та хэзээ ч нойргүй хонож байгаагүй бол амгалан унтах өдрийг олж үзэхгүй.

Хэрвээ та далайн ёроолд хэвтэх сувдан чулууг өөрийн болгохыг хүсч байгаа бол аюул тохиолдож болох гүнд шумбах эрсдлийг ч даван туулах хэрэгтэй юм.

Таны бичиж буй зүйлс маш энгийн байсан ч гэсэн Теодор Драйзерийн зохиолууд шиг мянга мянган хүн унши...

Чалчаа

Бичсэн: 2007-04-06 13:31

Сайн уу, сонин юу байна даа. ажил сайн уу. Ажил гэснээс би ёстой ажилдаа дарагдаад явж байна. Дарагдах гэснээс саяхан даа, алт ухаж байсан хүмүүс шороонд дарагдчихсан байна ш дээ. Шороо гэснээс шороо босоод сүүлийн үед их шуурч байна аа. Шуурга шуурга, шуургаа гэж Энэ хүүхнүүд үү кинон дээр гардаг байхаа. Кино гэснээс сая нэг кино үзлээ гэж бодсон чинь кинон дундуур реклам үзчихэв үү, реклам дундуур кино үзчихэв үү, ерөөсөө ойлгосонгүй, Ойлгосонгүй гэснээс ойлгомжгүй зүйл их болчоод байнаа.

Хэдэн бацаанууд нь дуулаад ч байгаа юм шиг, загнаад ч байгаа юм шиг, Хэдэн гишүүд нь хэлэлцээд ч байга...

Бодол

Бичсэн: 2007-04-05 12:46

Би бодол бодлын манан дунд төөрч амьдарнам

Би бодол бодлын манхан дунд бэдэрч амьдарнам

Би бодол бодлын эргүүлэгт живж амьдарнам

Би бодол бодлын харгуйгаар тэнүүчилж амьдарнам

Бодол чи намайг хааш нь чангааж

Бодол чамайг би хааш нь татна вэ?

Бодсон бодлыг минь хэн ч булааж авахгүй

Бохирдсон таваг шиг угаачихаж чадахгүй

Надад байгаа ганц эрх чөлөө

Надаас авахгүй ганц баялаг аа миний бодол

Өөртөө байгаагаас ихийг бодвол мөрөөдөл болно

Өрөөлд байгааг авахсан гэж бодвол шунал болно

Өөрийн болоод бусдын үйлдлийг дүгнэж цэгнэвэл эргэцүүлэл болно

Өөр шинийг хийхсэн гэвэл хүсэл болно

Өн...

Оготны төлөө төр

Бичсэн: 2007-04-02 13:55

Цэцгэнд дунд нь тоглож өссөн цээний талаа эргээд хар даа. Гантай зун ч урсгал нь голынхоо дэргэд эргээд ир дээ.

Естой л нөгөө Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун уснууд, хүн малын ундаа болсон горхи булаг рашаанууд минь жилээс жилдээ дундарсан жирмийн цагаан нуураа гэж дуулдэг шиг л жилээс жилдээ дундраад байна уу даа. Юун нөгөө урсгал нь татраагүй Онон, Тунгалаг тамир, Орхон Сэлэнгэ Чулуут минь дээ. Ширгээд дуусах гээд байна шүү дээ.

Ус байхгүй болохоор ургамал байхгүй. Ногоорч найгах модод байхгүй, цэцэг навч байхгүй, малын хошуу хүрэх өвс байхгүй. за тэгээд ан амьтан байхгүй . . .

Нэг л ...

Утаанбаатар минь

Бичсэн: 2007-03-31 15:05

Нүүрсний утаа боргилсон хотын захын гэр хороололд төрсөн би

Нүүгэлтсэн их хотоо өлгий минь л гэж бодох юм даа

Цэнхэр манан суунагласан алсын барааг ширтээд

Чихэлдсэн  энэ л хотоо сэтгэл хямран харахад

Үлээж байгаа утаа хайраад ч байгаа юм шиг

Өршөөл хүссэн хүмүүс нь уймраад ч байгаа юм шиг

Ээ дээ хэцүү санагдахад элэг зүрх минь шархирч

Хосгүй гунигийн нулимс хоёр нүдийг минь бүрхдээг.

/Ч.Чимид найрагчийн "Би Монгол хүн" шүлгийн зарим мөрүүдийг өөрчлөв. Энэ шүлгийг бичиж байхдаа ингэж өөрчлүүлнэ гэж бодоогүй л байх даа. Уучлаарай./

...

Зүүдээ гэж

Бичсэн: 2007-03-30 19:15

Сая lazulum-ийн бичсэн зүүдний тухай бичлэгийг уншаад өөрийнхөө зүүдний талаар бичмээр санагдчихлаа.

Би л хувьдаа дандаа зүүдэлдэгээ. Гэхдээ яг сэрэхийнхээ өмнөхөн зүүдэлсэн зүүдээ санаад байх шиг байдаг юм. бас хааяа хар дарж зүүдлээд сэрвэл тэр зүүдээ тодоос тод санахыг нь яанаа.

Би нэг хэсэг яг ингэж, нэг юманд хөөгдөж, зугтааж зүүдэлдэг байсан. Одоо харин тэгж зүүдлэхээ больж, яагаад тэгж зүүдэлдэг байсан юм бүү мэд. ямар ч байсан би зугтаад л, ядаж байхад баригдахгүй шүү, яг ард л хөөгөөд байна. тэгээд нэг газар ороод нуугдахаар нээх удалгүй л ороод ирнэ. Үнэхээр дарамттай. 

Ер нь юу...

Буруу тусгал

Бичсэн: 2007-03-30 15:19
Манайхан ер нь аливааг туйлшруулах гээд байдаг, тэгж ойлгоод хандаад байдаг зантай юм уу даа.
Сүүлийн үед төрөл бүрийн ном зохиол, орчуулгууд ихээр хэвлэгдэн гарч, мөн хувь хүний болоод байгууллагын дотоод зохион байгуулалт менежментийн чиглэлийн сургалтууд ч их болжээ. /тэр бүр олж уншиж, оролцож чадах нь ховор юм даа/.

Ялангуяа хэрхэн амжилтанд хүрэх вэ, амжилтын түлхүүр юу вэ, яаж амьдралаа өөрчлөх вэ, бизнесмен хүн ямар байх ёстой вэ гээд л
Үүн дээр ном бүр, за даа хүн бүр өөрийн санаа зөвлөгөө, арга барилаа хэлсэн байх юм.
өөрийгөө хүндэл, бусдад чин сэтгэлээсээ ханд, зорилготой бай...

Инээгээрэй

Бичсэн: 2007-03-30 11:36

Элгээ хөштөл инээгээрэй
Эвхэрч унаад инээгээрэй
Амаа ангайлгаад инээгээрэй
Айхтар чангаар инээгээрэй
Хи хи хи инээгээрэй
Ха ха ха инээгээрэй
Өнгө өнгөөр инээгээрэй
Өөр өөрийнхөөрөө инээгээрэй
Нулимсаа гартал инээгээрэй
Нуруугаа хөштөл инээгээрэй
Хи хи хи инээгээрэй
Ха ха ха инээгээрэй
Нүүрээ дүүрэн инээгээрэй
Нойроо сэргэтэл инээгээрэй
Гараа саваад инээгээрэй
Хөлөө дэвсээд инээгээрэй
Хи хи хи инээгээрэй
Ха ха ха инээгээрэй

...

Бүтээе

Бичсэн: 2007-03-30 09:31
Үг болгон үнэн байдаггүй ч
Үйл болгон зөв байдаггүй ч
Хүн болгон сайн байдаггүй ч
Хүлэг болгон хурдан байдаггүй ч

Мөрөөдөл бүхэн биелдэггүй ч
Мөхсөн бүхэн сэргэдэггүй ч
Харсан бүхэн баригддаггүй ч
Хайсан бүхэн олддоггүй ч

Үг бүхнээ үнэн хэлж амьдаръя
Үйл бүхнээ зөв хийж амьдаръя
Хүн болгон санаа сайтай амьдаръя
Хүссэн зүйлээ бүтээж амьдаръя

Мөрөөдөл бүхнээ биелүүлж амьдаръя
Мөнхийн хайрыг түгээж амьдаръя
Хайсан бүхнээ олж амьдаръя
Хамгийн гол нь бүтээж амьдаръя
...

Үл мэднэ

Бичсэн: 2007-03-30 09:08

Жаргаж байна гэтэл зовж байж болох
Зовж байна гэтэл жаргаж байж болох
Инээж байна гэтэл уйлж байж болох
Уйлж байна гэтэл инээж байж болох
Тусалж байна гэтэл усалж байж болох
Усалж байна гэтэл тусалж байж болох

Сайн үйлийг бүтээж байна гэтэл, саарыг хийж байж болох
Саар үйлийг хийж байна гэтэл, сайныг бүтээж байж болох

Зүүдэлж байна гэтэл, сэрж байж болох
Сэрж байна гэтэл, зүүдэлж байж болох
Гавъяа байгуулж байна гэтэл гай тарьж байж ч болох
Гай тарьж байна гэтэл гавъяа байгуулж байж ч болох

Ай даа би яахан мэдэх билээ
Амьдрал чиний аашийг хэрхэн олох билээ.
  

...

Сайныг хүсье

Бичсэн: 2007-03-29 18:28

Та өөртөө юуг хүсдэг вэ? Ямар зүйлийг хүсдэг вэ?
За мэдээж муу зүйлийг хүсдэггүй байх л даа. Сайн гэж бодож байгаа зүйлээ л хүсдэг байх.

Тэхээр та өөртөө хүсээгүй зүйлийг бусдад бүү хүсээрэй

Хэн нэг нь таныг хуураасай, мэхлээсэй гэж хүсдэггүй бол та хэн нэгнийг бүү хуурч мэхлээрэй.

Өөрийгөө өвдээсэй, зовоосой гэж хүсдэггүй бол та өрөөлийг бас өвдөөсэй зовоосой гэж бүү хүсээрэй.

Амжилтанд дандаа хүрэх юмсан гэж боддог бол та амжилтыг бусдаас бас бүү харамлаарай.

...

Хүндтэй идээг хүндэлж хүртэхийн учир

Бичсэн: 2007-03-29 18:19

Эдийн дээд хадаг, идээний дээд архи гэдэг. Архи гэдэг бол яахын аргагүй хүндтэй бөгөөд хүндэлж хүртүүштэй идээ юм.
Саяхандаа, аль сувгаар гэдгийг сайн мэдэхгүй байна, 2 ч удаа гарсан санагдаж байна, Архи гэдэг идээний тухай Б.Лхагвасүрэн гуай ярьж байсан. Их зөв зүйтэй, санаа авууштай зүйл ярьж байсан л даа.
Архи гэдэг бол хүний араншинг харуулдаг, өөрчилдөг идээ. Хөлгүй хүнийг хөлтэй болгож, хөлтэй хүнийг хөлгүй болгож, хэлгүй хүнийг хэлтэй болгож, хэлтэй хүнийг хэлгүй болгодог, хашгируулдаг, уйлуулдаг, догшруулдаг, инээлгэдэг идээ.

Манай ард түмэн дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавь...

Яваад л өгнөө

Бичсэн: 2007-03-29 18:15

Хэзээ ч би чамд хайртай гэдгээ хэлэхгүй
Хэн нэгний харцнаас чамайг би харамлахгүй

Араас минь дуудахгүй бол эргэж харахгүй
Амрагийн дууг аялаад яваад л өгнө
Гараас минь барихгүй бол зогсож хүлээхгүй
Галын дөл шиг бадраад л өнгөрнө

Харцаараа аргамжихгүй бол холдоод явчихна
Ханзарч байгаа цас шиг урсаад замхарна.
Хайраараа аргадахгүй бол буцаад л явчихна
Хаврын салхи шиг шуураад л арилна

Навч шиг хийсээд өгнөө
Шувуу шиг буцаад ниснээ
Цэцэг шиг дэлгэрээд л өнгөрнөө
Ус шиг урсаад л өнгөрнөө Миний дурлал

Хэзээ ч би чамайг хараагүй юм шиг
Хэзээ ч би чамайг хайгаагүй юм шиг
Хэз...

Эхлэл үү, төгсгөл үү

Бичсэн: 2007-03-29 18:10

Худал үгүй үнэн байх уу?
Үнэн үгүй худал байх уу?
Хясал үгүй хүсэл байх уу?
Хүсэл үгүй хясал байх уу?


Жаргал үгүй зовлон байх уу?
Зовлон үгүй жаргал байх уу?
Бие үгүй сэтгэл байх уу?
Сэтгэл үгүй бие байх уу?
Би үгүй чи байх уу?
Чи үгүй би байх уу?


Газар үгүй тэнгэр байх уу?
Тэнгэр үгүй газар байх уу?
Ус үгүй өвс байх уу?
Өвс үгүй ус байх уу?
Уул үгүй тал байх уу?
Тал үгүй уул байх уу?


Учрал үгүй хагацал байх уу?
Хагацал үгүй учрал байх уу?
Эхлэл үгүй төгсгөл байх уу?
Төгсгөл үгүй эхлэл байх уу?

Уудам орчлонд юу байх вэ?
Урсаж өнгөрөх юу байх вэ?
Удтал орших юу б...

Би 4 улирал

Бичсэн: 2007-03-29 18:06
Би бол хавар

хөдөө хээрт цангинах төлийн дуу шиг
хөхрөх уулсдаа ногоорох модод шиг
цөнгөө түрсэн нуур шиг
цөөрмөө санасан шувуу шиг
Би бол хавар

Би бол зун

Инээж байгаа нар шиг
Эвшээж байгаа солонго шиг
Дэлгэрч байгаа цэцэг шиг
Дэвэрч байгаа сүү шиг
Би бол зун

Би бол намар

Шарлан унах навч шиг
Шаагин асгарах буудай шиг
Сэвшин үлээх салхи шиг
Сэрүү татах айраг шиг
Би бол намар

Би бол өвөл

Бударч орсон цас шиг
Будан татсан уулс шиг
Хайрч байгаа жавар шиг
Хагдарч байгаа өвс шиг
Би бол өвөл
...

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-