Бичиглэл

Оготны төлөө төр

Бичсэн: 2007-04-02 13:55

Цэцгэнд дунд нь тоглож өссөн цээний талаа эргээд хар даа. Гантай зун ч урсгал нь голынхоо дэргэд эргээд ир дээ.

Естой л нөгөө Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун уснууд, хүн малын ундаа болсон горхи булаг рашаанууд минь жилээс жилдээ дундарсан жирмийн цагаан нуураа гэж дуулдэг шиг л жилээс жилдээ дундраад байна уу даа. Юун нөгөө урсгал нь татраагүй Онон, Тунгалаг тамир, Орхон Сэлэнгэ Чулуут минь дээ. Ширгээд дуусах гээд байна шүү дээ.

Ус байхгүй болохоор ургамал байхгүй. Ногоорч найгах модод байхгүй, цэцэг навч байхгүй, малын хошуу хүрэх өвс байхгүй. за тэгээд ан амьтан байхгүй . . .

Нэг л өглөө та босоод крантаа нээлээ, ус байхгүй, хоолой чийглэх шингэн үгүй, аяга таваг чинь халтайгаад, авдаг цалингаа импортын цэвэр усанд өгөх цаг ирчих нь холгүйхэн байна аа.

Гол усны түвшин багасч байгааг олон л шалтгаанаар тайлбарлах байх л даа. Гэхдээ хүн биднээс хамаарсан шалтгаан хамгийн их нөлөөлсөн болов уу.

Хамаг л голын ай сав, судал дагуу газруудад алт гэдэг өнөөх айхтар эрдэнэ нь байдаг юм болохоор түүнийг авах гэж бүх гол мөрнийг минь ширгээгээд, хөрсийг нь орвонгоор нь эргүүлээд хаяж байнаа.

Ард иргэд нь тэмцвэл авилга өгөх гээд хичээнэ, авахгүй гээд гэдийчихвэл, ална шүү гээд дарамтална. цөөхөн хэдэн нутгийн иргэдийн хүч мөхөс, чадал бага байна. Ядахнаа алтны компаниуд нь алтыг нь аваад авдрыг нь хаях бус жаахан ч гэсэн сэргээгээд орхидог бол зүгээрсэн дээ.

Өнөөдөр бид нар хэдэн төгрөг илүү олоод /алтны борлуулалтаас/, ирээдүй маань усгүй байх нь дээр үү эсвэл гэдгийг бодсоон гэж л найдья даа.

За за төрийн төлөө оготно боож үхэв гэгч болох нь уу даа. Гэхдээ уул нь оготныхоо төлөө төр нь байдаг бишсэн билүү дээ.

Сэтгэгдэл

Бичсэн: 2007-04-25 19:52 xvv
тиймээ. төрийн төлөө огтоно боож үхнэ гэдэг чинь манж, хятадууд л Монголчуудыг дарж байх гэж зохиосон үг байхөө. ..
1см хөрс хэдэн жил ч боловсордог гэдэг билээ, бараг миний нас хүркүй байх.. тэгээд тэр компаниуд эргээж сэргээгээд ч тийм ч үр дүнтэй хэрэг биш л юм даа.. Анхнаасаа л байгаа юм байгаагаараа хөрсөн дороо байж л байвал...

Өмнөх хуудас | 7 -р хуудас Нийт 18 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-



:-)
 
xaax