Буруу тусгал
Бичсэн: 2007-03-30 15:19
Манайхан ер нь аливааг туйлшруулах гээд байдаг, тэгж ойлгоод хандаад байдаг зантай юм уу даа.
Сүүлийн үед төрөл бүрийн ном зохиол, орчуулгууд ихээр хэвлэгдэн гарч, мөн хувь хүний болоод байгууллагын дотоод зохион байгуулалт менежментийн чиглэлийн сургалтууд ч их болжээ. /тэр бүр олж уншиж, оролцож чадах нь ховор юм даа/.
Ялангуяа хэрхэн амжилтанд хүрэх вэ, амжилтын түлхүүр юу вэ, яаж амьдралаа өөрчлөх вэ, бизнесмен хүн ямар байх ёстой вэ гээд л
Үүн дээр ном бүр, за даа хүн бүр өөрийн санаа зөвлөгөө, арга барилаа хэлсэн байх юм.
өөрийгөө хүндэл, бусдад чин сэтгэлээсээ ханд, зорилготой бай, түүндээ хүр, өөртөө итгэ, та чадна гээд л
Энэ нь ч зөв юм даа, тухайн хүнийг өөрчлөх, хурцлах, өдөөх зөвлөгөөнүүд байна.
Гэтэл үүнийг бид /бусдыг хэлээд өөрийгөө үлдээгээд яахав дээ/ нэг л буруугаар тусгаж аваад байх шиг.
Өөрийгөө хүндэл гэдэг нь биеэ тоо гэсэн үг бус бусдыг үл хүндэл гэсэн үг бүүр ч биш.
Өөртөө итгэ гэдэг нь бусдад бүү итгэ гэсэн үг бас биш ээ.
Энд далай ноёны даанч тэнэг хүү гэдэг ардын үлгэрийг хэлмээр санагдлаа.
Товчлон өгүүлбэл, нэгэн ноён даанч тэнэг хүүтэйсэнжээ. Тэр хүүд бага ч гэсэн юм ойлгож аваасай гэж орой бүр үлгэр хэлдэг байж л дээ. Тэгээд нэгэн орой түүнд "нэгэн тэнэг"-ийн тухай үлгэр хэлж өгчээ. Маргааш өглөө мань хүү аавынхаа толгойг хуга мушгичихаад ирлээ гэжээ. /урьд оройны үлгэрт гарсан зүйлийг мань тэнэг хүү давтаж л дээ/. тэгээд цааш үлгэр үргэлжилнэ л дээ. тэнэглэл үргэлжилнэ.
Миний яриа бүүр өөр зүйл рүү хазайчих гээд байна. Аливааг зөвөөр ойлгож ухаарч, амьдрах хэрэгтэй юм байна. Үүн дээр нээх мэргэн хүний цэцэн үгийг олоод хэлчих гэж хичээсэн ч мөхөс миний толгойд ордоггүй ээ. Танд байвал хэлээрэй.

1сэтгэгдэл ::
сэтгэгдэл бичих ::
холбоос