Бичиглэл

Зүүдээ гэж

Бичсэн: 2007-03-30 19:15

Сая lazulum-ийн бичсэн зүүдний тухай бичлэгийг уншаад өөрийнхөө зүүдний талаар бичмээр санагдчихлаа.

Би л хувьдаа дандаа зүүдэлдэгээ. Гэхдээ яг сэрэхийнхээ өмнөхөн зүүдэлсэн зүүдээ санаад байх шиг байдаг юм. бас хааяа хар дарж зүүдлээд сэрвэл тэр зүүдээ тодоос тод санахыг нь яанаа.

Би нэг хэсэг яг ингэж, нэг юманд хөөгдөж, зугтааж зүүдэлдэг байсан. Одоо харин тэгж зүүдлэхээ больж, яагаад тэгж зүүдэлдэг байсан юм бүү мэд. ямар ч байсан би зугтаад л, ядаж байхад баригдахгүй шүү, яг ард л хөөгөөд байна. тэгээд нэг газар ороод нуугдахаар нээх удалгүй л ороод ирнэ. Үнэхээр дарамттай. 

Ер нь юу зүүдлэх нь тухайн үеийн биеийн болоод сэтгэл санааны байдалтай холбоотой байхаа. Би бүүр жаахан 10-аад настай байхдаа ханиад хүрээд ч юм уу, халуурахаараа нээх том өрөөнд ганцаараа байна гэж зүүдэлдэг байсан. тэгээд бүүр эмнэлгийн үнэр /эм тарианы л үнэр юм уу даа/ үнэртэх шиг болдог байсааан.

Зүүд тэгээд бас их сонион. Өө сайхан хөдөө хээрт хүүхдүүдтэй тоглож байна гэж зүүдэлж байтал гэнэт гэртээ ч тоглож байх шиг, тэр хүүхдүүд нь манай найзууд байснаа дүү ч болчихсон цохиж явах шиг. бас их тэнүүчилнээ, энэ зүүд чинь.

Зүүд зөнтэй гээд л зарим нь яридаг. Надад л лав тэгж мэдэгдсэн юм алга. гэхдээ зүүдэлсэн зүүд бүр минь биелбэл ч би лав галзуурах байхаа.  

Сэтгэгдэл

Бичсэн: 2007-03-31 12:25 xvv
Сүүлийн үед ядраад байгаамуу дурлаад байгаамуу, элдвийн зүүдлээд байх боллоо.. Ингэжийхаар хаашаа хамаагүй тэнээд зөнгөртөөд алга болчмоор байхын.. Зүүдэндээ тэгээд тэнээд явчаад ирдгүй бол амараа гэсэн..

Сэтгэгдэл

Бичсэн: 2007-03-31 10:12 lazulum
баахан зүүдэндээ шаналсан улсууд л энүүгээр нэг байх шиг бна хэ хэ.
тэр нэг дээрээс тас дарчаад зовоогоод байдаг бас нэг юм бнаа. Тэгээд сэрий сэрж чадку, хажуудах хүнээ сэрээе гэхэр бас гар хөдөлж өхгү, дуу гаркуу бас бөөн дарамт. яг иймэрдүү зүүд нэг хэсэг өглөө болгон давтагддаг байж билээ. би нээх гое аргаар мултарсийм доо гэж хэ хэ (хэлмээрлайн, даанч хүнүүс надаа итгэхгүй л дээ :

Сэтгэгдэл

Бичсэн: 2007-03-30 20:58 Uunee
Neeree bas har darj zuudelj baihdaa yagaad bi zuudelj baigaa shuu dee geed serchihej boldgui yum boloo. Tegeed l neeh hetsuu serehgui zuudleed l baina geech.

Өмнөх хуудас | 9 -р хуудас Нийт 18 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-



:-)
 
xaax