Бичиглэл

Андууддаа талархая

Бичсэн: gereltuya 2009-09-10 10:46 Эргэцүүлэл
Намрын налгар шар өдрүүд эхэлж хэн хүнгүй л ажил алба гээд завгүй байх шиг. Би ч завтай гэхэд хаашаа ийн, завгүй гэхэд ч хаашаа ийн яваад л байна. Амьдрал сайхан шүү дээ. Өөртөө хэлээд л тэр үгэндээ итгээд л өөрийнхөөрөө гүйж явна. Ингээд эрхэм нөхдөд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлэх гээд л... Дэндүү удчихлаа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла гэж сайхан үг бий. Яг цагаа тулахаар хэнээс тусламж гуйхаа мэдэхгүй пааникт орчихдог юм байна лээ. ТЭр л үед блог гэсэн энэ орон зай, тэнд танилцсан та нарыгаа хамгийн түрүүн санах юм. МАгадгүй сэтгэлийг чинь тэмтэрч мэд...

Хийморио сэргээчие байз...

Бичсэн: gereltuya 2009-08-27 12:09 Зүгээр л
Зиа хө өдөр хоног гэрлийн хурдаар урссаар есдүгээр сарын нэгэн ерөөсөө биднуудын баярт өдөр хаяанд ирчжээ. Гүй энэ цаг хугацаа хэтэрхий хурдан байнаа. Ямар нэг зүйл бодож амжаагүй байтал дараагийнх өөр зүйл бодох хэрэгтэй болчих жишээтэй. За энэ ч ячахав. Нэг сайхан сэнгэнэтэл дуулаад хийморио сэргээчээд 2009 оны дөрөвдүгээр улирлыг эрч гүчтэйхэн эхлэх санаа байна. За тээд сургууль соёлдоо орох гэжийгаа дүү нартаа амжилт, онц сураарай ингэж дарамтлаад яахав. Толгойныхоо хэрээр хутгаж аваал өөртөө шингээчихэд хаваасаг. Аан харин ажил төрөлтэй хрүнүүс бол блогроол ажлаа цалгардуулаад байдын биш ...

Урлаг хатуу учраас сиймхийгээр нь орох зай байхгүй

Бичсэн: gereltuya 2009-08-26 09:30 Ярилцлага
1991 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн нэг ангийн 15 залуу Төв аймгийн “Морин эрдэнэ” чуулгад өөрсдийн хүсэлтээр очиж ажилласан гэдэг. Зах зээлийн хүнд хэцүү үед ардын урлагаа авч үлдэх гэсэн хүсэл нь тэднийг тийш хөтөлсөн биз ээ. 1993 онд “Санта лучия” компаниар дамжуулан Европын орнуудаар тоглолт хийж, 1994 онд Европын алдартай “Альфа культурацион” агентлагтай холбоо тогтоож, түүнээс хойш 16 жил “Эгшиглэн” хамтлаг дэлхийн олон орноор ардын урлагаа сурталчилан тоглолтоо хийсээр яваа ажээ. Өнөөдөр Германд төдийгүй дэлхийн олон оронд тус хамтлаг өөрийн гэсэн байр суурьтай болжээ. 2008 ...

Ах дүү дөрөв

Бичсэн: gereltuya 2009-08-21 09:44 Үзэл бодол
Эртээ урьдын цагт биш энэ манай үед ах дүү дөрөв амьдран суудаг байжээ. Их ах нь улаан, удаах нь цэнхэр, түүний дараах нь ногоон, отгон дүү нь шар. Том гурав нь эрэмгий түрэмгийгээрээ алдартай, энд тэндхийн гаруудтай сүлбээтэй, хурааж хумисан хөрөнгө ихтэй, худуутай зүйлийг чамлахааргүй хийчдэг, эвсэж нэгдэж байгаад отгон дүүгээ шоглочихдог эвгүй гарууд юмсанжээ.  Отгон дүү нь нэг удаа олонд тустай үйл хийе гэж олон хүмүүстэй уулзаж, санаа оноог нь цуглуулаад, бодож санаж байгаад, насаар бага ч гэлээ нарийн арга сэдээд ах нарын хийгээгүйг амжаад хийчихэж гэнээ. Угийн шазруун ах нар нь уурандаа...

Сайхан

Бичсэн: gereltuya 2009-08-19 22:23 Зүгээр л
Уйлж суугаад нүүрээ халтартсаныг гэнэт мэдэх сайхан
Уурлаж байгаад хэн нэгэн шоолон инээхийг харах сайхан
Уугаад маргааш нь  шартаад хэвтэх сайхан 
Урагшгүй амьтан гэж хааяа өөрийгөө зүхэх сайхөөн

Булшин дээр минь ирээрэй

Бичсэн: gereltuya 2009-08-11 14:48 Шүлэг
Үхэж үнс болсны минь дараа
Үүрээр булшин дээр минь ирээрэй
Ор мөргүй алга болсон ч гэлээ
Ой ухаандаа чиний дүрийг мартаагүйг минь санаарай
Шил архи, ширхэг лаагаар хань хийгээд 
Шинэхэн өдрийг булшин дээр минь угтаарай
Хэн гэдгийг чинь таних болохоор 
Хэцүү байна гэж дотроо битгий уйлаарай
Хөшөөний минь чулуу тэр л үед инээж
Хөрсөн доорх бие минь инээдээр гэрэлтэх болно 
Хэзээ ч юм бэ намайг явсны дараа
Хэрэг болгож булшин дээр минь ирээрэй... ...

Амралтаа гэж...

Бичсэн: gereltuya 2009-08-04 18:25 Эргэцүүлэл
Амралтаа авчихлаа. Ажилгүй хэд хоног хэвтэе гэтэл дараа дараагийн олон ажтил хүзүү хоолойгоор татаастай. Өнгөрсөн амралтын өдрөөр аав ээж, ах дүү нартайгаа Хэрлэн голын эрэг дээр очиж хэвтэв. Шумууланд бариулсныг эс тооцвол сайхан байсааан. Гэхдээ тэр хогийг яанаа... Би уул нь хүмүүсийг арай дээрдсэн гэж  бодород байсан чинь андуурал байж. Зураг авсан. Дараа л оруулахаас....

Баярлалаа

Бичсэн: gereltuya 2009-07-26 10:29 Зүгээр л
Дэргэд хэн ч байхгүй олон олон өдрүүдэд
Дэр нэвтэртэл уйлсан олон олон шөнүүдэд
Дэвхцэн баярламаар олон олон мөчүүдэд
Дэндүү ойр байсан блогчин нөхдүүдэд баярлалаа
Алсын Америкаас урам өгдөг товарищ блогийнх
Адлаж загнаж зүхдэг тэр залуу ч блогийнх
Урам өгч хүч сэлбэдэг үгс ч блогийнх
Уучлаарай чи тэнэг үү гэсэн асуулт ч блогийнх
Ганцаардал дундаас чирч ирээд инээлгэнэ
Галзуу мэт аашлах сэтгэлийг хүлж аваад томоожуулна
Эрх чөлөөг надад өгөөд давруулна
Ээдээ энэ блог байгаад л талархана





...

"LIBERTARIAN SUMMER SESSION"

Бичсэн: Tji 2009-07-23 13:24
Либертари зуны сургалт

Эрх чөлөөнд суралцаагүй хүн өөрөө
эрх чөлөөнийхөө дайсан нь байдаг.

 Монголын Либертари сан, Нээлттэй Академиас хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Либертари зуны сургалт" дөрөв дэх жилдээ "Ёл хад" амралтанд болох гэж байна.

 Хүмүүс бид төрөл садан, нутаг нуга, ярьдаг хэлнээсээ гадна үнэт зүйл, эрхэмлэх зарчим, нийгэмд хандах хандлагаараа ойлголцож, нэгдэж чаддаг билээ. Та зах зээл, ардчилал, иргэний нийгмийн үзэл санааг эргэцүүлж, чөлөөт нийгмийн үндсэн зарчимуудтай танилцан, эрх чөлөөнд суралцсан таван өдрийг Либертари үзэл санаатай хамт өнгөрүүлэх...

Сүүлчийн жил...

Бичсэн: gereltuya 2009-07-08 09:20 Эргэцүүлэл

Саяхан Ренди Пауш гэдэг хүний тухай уншлаа. Компьютерийн инженер мэргэжилтэй, 47 настай энэ хүн амьд явах хугацаа нь хэдхэн хоногоор хэмжигдэж байхад сүүлчийн лекцээ уншиж байж. Өөрийнхөө амьдрал, баяр баясгалан, сайн сайхан зүйлийн тухай ярьж, цугларсан олны өмнө гар дээрээ суниан “Би дөнгөж төрсөн юм шиг эрч хүчтэй” байна гэж хэлж байсан гэдэг. Түүний уншсан нэг цагийн лекц олон мянган америкчуудад үхэл тийм аймаар зүйл биш гэсэн бодлыг төрүүлж, бүтэн цагийн турш алга ташилт дунд өнжсөн ажээ. Залуу харагдах гэж, урт наслах гэж хүн төрлөхтөн дасгал, хоолны дэглэм, бясалгал, гоо сайхны...

Миний төсөөллөөр блогийнхон иймэрхүү...

Бичсэн: gereltuya 2009-07-07 12:33 Зүгээр л
.fullpost{display:inline;}

Энийг блогмн ажиллахгүй байхаар нь спот дээр бичжээсийн. Таг мартах шахаж. Сая санаанд орв. Тэгээд оруулчий гээл...
Төсөөлөл бодит байдал хоёр зөрөхөөр нээх урамгүй, эсүүл бүүр кайфтай байдаг даа. Блогчин найзуудыг анхандаа ингэж төсөөлдөг байв. Ангаахайг байшдээ нээх эрх, намхан, шав шар охин байгаа гэж. Ихээ буурь суурьтай, жижигхэн биедээ багтмааргүй хэрсүү гээд л... Төсөөллөөс зөрсөн юм мэр сэр байгаа ч урам хугараагүй ээ. Харин Жигүүр төсөөлөгдөхгүй байсан л даа. Яагаад гэвэл өөрөө надад "Би тарган халзан бор" этр гээд хэлцэн байсан болохоор. Харин уулзаад, найз...

Сэтгэгдлээс төрсөн сэтгэгдэл

Бичсэн: gereltuya 2009-06-29 15:20 Шүлэг
https://gerel.blogmn.net/22842/ энэ бичлэгт ирсэн сэтгэгдлүүдийг уншөөл тээд нэг юм бичсий.
Цагаан байсан
Халтар болсон
Хажуугаасаа урагдсан
Харин би баярласан

Цаас байсан
Цаас байгаа
Цаашдаа юу болохыг
Хэлж мэдэхгүй
Би хувирна...

Новш

Бичсэн: gereltuya 2009-06-29 10:48 Эргэцүүлэл
Надаас өчдөр хүн асуусын. Маргаашийн төлөө өнөөдрийг золиосолдог хүн чинийхээр хэн бэ? гэж. Би "Тэрийг чинь новш"гэдийн гээ хэлцэн. Би өөрөө ч гэсэн тэгж боддын. Хоёр зүйлийг өөрөөсөө алдахын бол би новш болноо гэж. Нэг нь хэн нэгний хэвэнд орж, хэн нэгэнд таалагдахын тулд амьдраад эхэлбэл. Энэ нь өөртөө үнэнч биш амьдраад эхэлбэл гэсэн үг л дээ. Нэг зүйлийг хиймээр санагдаж байгаа хэрнээ хүн намайг юу гэх бол гэж эмээсэндээ "Наад чинь таалагдахгүй байна" гэж хэлэх юмуу даа. Аа харин нөгөөх нь орой унтаад сэрэх эсэхээ мэдэхгүйм байж тэр өдрийг золиосолж амьдрахыг үзэн яддаг. Маргааш тэгнэ тийм...

Эр хүн эр хүндээ хайртай, харин...

Бичсэн: gereltuya 2009-06-26 10:15 Эргэцүүлэл
Харин эмэгтэй хүн эмэгтэйдээ хайртай байж чаддагийн болуу? Бодоод байхаар хайртай ч юмшиг, хайргүй ч юмшиг. Яг Хүрлээ шиг эргэлзээд болдоггүй. Яагаад ингээд эргэлзээд байгаан бол? Эргэн тойрон дахь эмэгтэйчүүд маань заримдаа ийм эргэлзмээр үйлдэл гаргаад байгаамаа. Нийлж суугаад нэг нэгнээ муулна. Хүүхнүүд хүүхнүүдээ тийм ийм гэхчилэн гоочилно. Болж бүтэж яваа нэгнээ тэр яг захиралтайгаа явалдсан байхаа жихшик хачин зүйлээр хардана. Эмэгтэй хүн сайн явах нь эр хүнээс шууд хамааралтай гэж боддог. Үгүйсгэдэг. Магадгүй энэ нь атаархалтай холбоотой байж болох л доо. Эрчүүд жигсэн нэг нэгнээ муулда...

Урт шүү... Гэхдээл уншуулмаар байна

Бичсэн: gereltuya 2009-06-24 09:05 Үзэл бодол
Тэтгэвэрийнхэн

“Хүн хөгшрөхөөрөө ажил хийх чадваргүй болдог гэв үү? Ямар ажил тэр билээ? Залуу хүнд тохирох хүч чадал шаардсан ажлууд бий л дээ. Гэхдээ бие нь суларсан ч ухаан саруул өвгөн хүнд хийчихмээр юм ер байдаггүй гэсэн үг үү?
ЦицеронНасаараа Төмөр замд ажилласан Сундуй гуай харахад хөнгөн шингэн. Өглөө хар үүрээр мань хүн цонхны өмнүүр цагаан хавтайгаа “зад хэрэлдээд” өнгөрөх болсоор нэгэн жилийг үджээ. Дугаарын хавтасны сэдвээрээ тэтгэвэрийнхэни...

Хүүхдүүдээ сайхан амраарай

Бичсэн: gereltuya 2009-06-22 13:03 Зөвлөгөө

Өөртөө үнэнч байгаарай
Зуныхаа амралтын нэгээхэн хэсгийг зусланд өнгөрүүлэхээр шийдсэн хүүхдүүд хамгийн эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой байдаг. Энэ жил томуугийн H1, N1 вирус болон гар хөл амны өвчин дулааны улиралд дахин дэгдэх магадлалтай байгаатай холбогдуулан Нийслэлийн хүүхдийн төлөө газраас дараах санамжийг өгч байна. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдалгүй, таньдаг хүнээрээ гарын үсэг зуруулчих тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд зусланд очсон хойноо тухайн хүүхдийн биеийн байдал хүндрэх, эсвэл бусаддаа халдвар тарааж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зусланд ...

Миний хайртай эрчүүд

Бичсэн: gereltuya 2009-06-18 16:34 Зүгээр л
Өглөөнөөс эхлээд хайртай залуучуудынхаа тухай бичих гээд амжихгүй байлаа. Хүү маань өнөөдөр өвөө эмээтэйгээ хамт ирсээн. Энэ хорвоо дээр хамгийн хайртай эр хүн бол миний хүү. Хайрлахгүй байхын аргагүй. Харахад жаахан ч гэсэн хажууд байгааг нь мэдрэхээр хан уул шиг нөмөртэй санагддаг. Болдог бол гэрээсээ өнөөдөр гармааргүй л байлаа. Даанч ажил их байхад. Хүүгийнхээ тухай бичие гээд сууж байтал утас дуугарчийна. Гэрээс залгаж байнаа. "Ээжээ цагдаагийн машин, дуугардаг буу аваад хурдан ирээрэй" гээд л... Хоолой нь хүртэл цангинаад сэргэлэн зулзага шүү. Ажлаасаа гэрлүүгээ ингэж яарснаа сүүлийн үед...

Нүсэр том акссесуарууд энэ зуны хамгийн дэгжин гоёл

Бичсэн: gereltuya 2009-06-16 15:34 Зөвлөгөө

Өнгийн цэцэгс алагласан зун цаг ирж, охид бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, цог жавхаагаа илэрхийлэх гоёлоо зэхэж байна. Энэ зуны охид бүсгүйчүүдийн гоёл ямар байх бол? Охид эмэгтэйчүүдийн гоёлд алмас эрдэнэ, алт мөнгөнөөс авахуулаад энгийн шил, хуванцар, торго дурдангаас эхлээд эрээн даавуу ч багтдаг. Сүүлийн үед охид, хүүхнүүд гоёлыг сонгохдоо үнэтэйг нь бус өөртөө болон хувцасанд нь зохицсон өнгө хэлбэр нь шинэлэг, сонирхолтойг нь сонгодог болсон. Гэхдээ жинхэнэ загварын мэргэжилтнүүд таньд энэ зуны гоёлуудыг санал болгож байна.

Акссесуар - Загвар зохион бүтээгчид болон имижме...

Цаас

Бичсэн: gereltuya 2009-06-16 15:00 Зүгээр л
Үрчийсэн, үнгэгдсэн, булан сэмэрсэн миний сэтгэл өмнө нь цаас байсан
Бэх дусаж, хэн нэгэн эрээчихээс өмнө цэв цэвэрхэн байсан
Бийрийн үзүүрээр чичиж, баллуурдаж, баллхаас өмнө цагаанаараа байсан
Үлдээсэн мөр бүхэн хүмүүсийнх болохоор би одоо халтар болсон...

Нөхөр "Миний цаг" алдаагаа хүлээсэн нь...

Бичсэн: gereltuya 2009-06-13 12:23 Эргэцүүлэл
Бид хорвоо дэлхий дээр байхгүй ухаантай хүмүүсээ уралдуулж байж УИХ-ын гишүүдийг сонгодог гээз дээ. Сурталчилгааны үеэр хэдэн сургууль төгсөж, амандаа багткү олон хэлтэй, ард түмнээ гэсэн ариун цагаан сэтгэлтэй, морьтой хүн бууж хармаар, босоо хүн сууж хармаар үлгэрийн баатрууд байдагз дээ... Тэгсэн мань гарууд УИХ-ын сэнтийд очоод, тээд Засгийн газрын гишүүн болоод ирэхээрээ сохор, дүлий, мэдрэл муутай хамгийн хэцүү хөгжлийн бэрхшээлтэй болоод хувирчихна. Тээд тэднуусын гэрт телевизор байхку, бас сонин хэвлэл шагайнаа гэж гонж /магадгүй тэд хэд хэдэн их сургууль төгсөж, олон хэл судалсан гэж ...

Өмнөх хуудас | 2 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-