Бичиглэл

НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ

Бичсэн: Tji 2010-10-15 16:36

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь нийтийн албан тушаалтны хувийн сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулж төрийн албаны ил тод, итгэл даах байдлыг хангахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж /цаашид "Сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогт...

Төрийн далбааны өдөр

Бичсэн: Tji 2010-07-14 11:49
Төрийн  далбааны өдөр гэх баяр бий болоод хоёр дахь жилдээ золгож байна. Уул нь байж болох баяр. Гэхдээ нэг засвар хийгээд хандлагаа жаахан өөрчилчихвөл дэмжүүштэй баярын өдөр байгаа юм. Төрийн далбаа гээд нэрэлчихээр одоохондоо төр л баярлаж, цэрэг жагсаад байгаа юм шиг болчихсон. Уул нь Үндэсний эсвэл Улсын далбаа гээд нэрлээд хуульчилчих юм бол иргэд бид бүхэнд хамаатай өдөр болж Үндэстнээрээ баярлаж болох өдөр байгаа юм. Тэгэхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй болчихоод байгаа юм даа. Мөдхөн төрийн биш Үндэсний далбаатай болох цаг ирнээ. Монгол хүн бүрийн далбаа болж иргэн ...

Liberty summer session

Бичсэн: Tji 2010-07-14 11:02
Уламжлалт зуны сургалт http://bit.ly/barJvg 

Гоё байнаа

Бичсэн: tungaamaa 2010-02-05 01:49
За байз, энэ блогоо нээгээд эхнээс нь дуустал бараг шахуу уншлаа. Дэндүү гоё байна. Би яг би мөн хэвээрээ л байсын байна. Ямар азаар блог бичиж эхлэвээ. Сая уншихад шууд л сэтгэл хөдөлж байна. Хамаг тэр өдрүүд бодож байсан бодлууд, сэтгэл зүйн байдал дурайтал нүдний өмнө гараад иржийншд.Би одоо боддийн Бенжамин Баттон шиг төрөхдөө хөгшин өтлөхдөө залууждаг маягийн хүн юм уу даа би чинь. Хар нялхдаа сонирхож байсан хүн нь юув дээ. Миний зураг хүртэл тиймэрхүү байдгийн 10 жилдээ нээх хөгшин хүн шиг эн этэр за хадуурах ч яахуу.Нээх хөгшин, бас нэг мэдсэн юм нь одоо миний блог дээр сэтгэгдэл бичдэ...

Бичсэн: tungaamaa 2010-02-05 00:53
Эхлээд сайн байцгаана уу гэчие. Би хамгийн сүүлд энд 2 сард бичсэн юм байна шүү. Өнөөдөр аса маань зодог тайлжээ. ёоо наад бас их хмааатай болохоор бичиж байгаа байх л даа хөөрхий гэж.

Дурласан нүд

Бичсэн: gereltuya 2009-12-02 18:19 Шүлэг

Шохоорхов, сонжив түүнийг 
Шоолон инээв, найздаа ярив
Бодоод догдлов, барааг нь хараад улайв
Би яачихав...
Худлыг мянга яриад өөртөө үнэмшив
Хуурамчхан шохоорхол биш гэхээс дотроо эмээв
Чи харин юу ч мэдэхгүй байгаад гунив
Чимээгүйхэн нэг л өдөр ирнэ гэж итгэв
Хайр өмнө нь надад байсан
Хагацал бас байсан
Итгэлээр гэрэлтсэн цаг хугацаа байсан
Ирэх өдрүүд тийм байгаасай

Жич: Уг шүлгийг хайртай дүүдээ тэр залуутайгаа заавал учирч аз жаргалтай амьдраарай гээд зориулж байгаам шүү

...

Хоосон жаргал

Бичсэн: gereltuya 2009-11-23 14:46 Шүлэг

Өөртөө зохиосон жаргал минь чинийх

Өглөөнөөс урьтаж ирсэн зүүд  ч чинийх

Уйлж суугаа нулимс минь чинийх

Уйгарлаж шаналсан бодол ч чинийх

Надад өөрийн гэх зүйл байгаа эсэхэд эргэлзэнэ

Намайг гэх хүмүүс байгаа үгүйд ч эргэлзэнэ

Бодит байдалд өөрийгөө мэдрэхээс эмээнэ

Бодол санаа төсөөллийнхөө орон зайд амьлахыг л хүснэ

Хэтэрхий халуун байна миний сэтгэл

Хэтэрхий хөшүүн байна миний итгэл

Хэтэрхий уйтгартай байна энэ амьдрал

Хэтэрхий урамгүй байна энэ өдөр...

...

Тайчигч хулгайч хоёрын....

Бичсэн: gereltuya 2009-11-19 12:34
Хүн энэ хорвоод хүн болж төрөөд заавал хийх ёстой гурван зүйл байдаг гэдэг. Мод тарих, үр удмаа үлдээх, бас цаг үеийнхээ түүхээс жаахныг ч гэсэн бичиж үлдээх... Блог бичиж эхлээд нэлээд удчихаж. Энэ орон зайгаас олон олон гайз нөхдөө олж авч, тэднээрээ бахархаж, гоёж явах сайхан байдаг. За ингээд үг олдож үхэр холдох нь... Сэтгэл жигтэйхэн догдолж байна. Анхны номоо хэвлэлтэнд өгөх гээд л тэр шүү дээ, бид. Тайчигч бас хулгайч залуу хамтраад амьдралын үнэ цэнэ, нэг нэгэндээ бас өөртөө итгэх итгэл, гэрэл гэгээний тухай бичлээ. Хэн нэгнийг гаднаас нь хараад дотоод мөн чанарыг нь тэмтэрч чаддаггүй...

Зүүд, тэр залуу, итгэл...

Бичсэн: gereltuya 2009-10-30 15:39 Шүлэг

Зүүд...

Хар талд улаан бороо орж

Хаа нэгтээгээс сүнснүүд намайг дуудна

Тэнд би жинхэнээсээ дурлана

Тэвэрт минь харин үхдэл хэвтэнэ



Өглөө...

Бүүдийсэн тэнгэрт нар мандаж

Би амьд гэдгээ мэдрэнэ

Яг энд би жинхэнээсээ дурлана

Ягаахан уруул, бүлээхэн гарыг атгахыг хүснэ

Өдөр...

Хүмүүс өдрийн хоолоо идэж

Хөшигний цаана амьдрал хуучнаараа үргэлжилнэ

Би хэн нэгнийг сэтгэлээсээ эрнэ

Бие, сэтгэл, өөрийгөө бүхэлд нь тушаахаар яарна

Үдэш...

Гэрийн зүг ганцаар гуниглангуй алхана

Гэрэлт нар дахиад мандахгүй мэт жаргана

Яг ард минь танил хөлийн чимээ гарна

Янагхан минь би ирлээ гэж хэлнэ


Шөнө...

Би чамайг өдөржин хүлээсэн ...

Хайртайн байна өө, тэгээд ч хэнийг...

Бичсэн: gereltuya 2009-10-30 09:05 Зүгээр л



Блогоо хаав. Буцаагаад нээв. Өөрөө өөрөөсөө өөрийгөө нуух гэсэн оролдлого амжилтгүй болов. Он цаг урсан өнгөрсөөр нэг л мэдэхэд 1345 хоног энэ орон зайд амьдарчихаж. Гэнэн бодлууд, гоёхон мөрөөдлүүд, итгэл, хайр, инээд хөөр, уй гашуу, уйтгар гуниг, нулимс бас... Олон олон дурсамжууд энэ л талбарт бичигдэн үлдэж... Блог, блог , блог... Яах гэж бичдэг тухай Захирал тун сайхан хүүрнэн өгүүлсэн байна лээ. Эргээд бодлоо. Би яагаад блогоо хаасын бол, яагаад өмнө нь бичээд байсын бол, бичихгүй болохоор яагаад байгаан бол гээд л...
Өчигдөр, уржигдар мессэнжэрээр, мессэжээр, утсаар "Яагаад блогоо хаасын...

Блог минь баяртай...

Бичсэн: gereltuya 2009-10-28 09:00
Блог минь баяртай...

Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай

Бичсэн: gereltuya 2009-10-21 09:24 Шүлэг


Хараал идсэн амьдрал чи надаар тохуурхаж л бай

Хар, цагаан баяр, гунигийг би чамаас авахдаа л авна

Шатрыг өрөг дээрх жаахан хүү шиг харагдлаа ч

Шийтгэл, шагнал, алдаа оноог чинь үүрэхдээ л үүрнэ

Би

Амьдралын жүжгийн гол биш туслах дүр

Ад зэтгэр, бурхан буддад харагддаггүй өчүүхэн хорхой

Намайг энд байгаагийн төлөө хэн ч баярлаагүй

Намайг эндээс явлаа гээд хэн ч бас гунихгүй

Гэхдээ

Өвгөн улиас газраас бат зууран шуурганд тэсдгийг санаарай

Өнөөдөрийнхөөр бүх зүйл мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг бодоорой

Би чиний өгсөн болгоныг өөрийнхөөрөө үүрнэ

Битгий тохуурх, хараал идсэн амьдрал...
...

Чамд захиа бичмээр байна

Бичсэн: gereltuya 2009-10-19 15:00

Инээмээр байна харин чи алга

Итгэмээр байна бас л чи алга

Өөрийгөө ойлгомоор байна чи алга

Өрөөлөөс сургийг чинь сонсмооргүй байна хурдан ир

Чамд захиа бичмээр байна үг дутна

Чамтай утсаар ярьмаар байна үг дутна

Чиний гэсэн бүхнийг өөрийн болгомоор байна үг дутна

Чимээгүй өөдөөс чинь хараад суумаар байна хурдан ир

Тэнгэр бүүдийгээд гунигтай шүүрс алдана

Тэртээ холоос чиний сураг хааяахан дуулдана

Өөрөөсөө чамайг хайсаар итгэл алдрах нь ээ

Өмнө чинь сөгдөж гуйхгүй ээ, зүгээр л хүрээд ир......

Ингэх л гэж...

Бичсэн: gereltuya 2009-10-15 11:36 Шүлэг


Догдлох гэж

Дороо эргэлдэн буух цасыг хүлээдэг

Даарах гэж

Дан цамцтай гадаа зогсдог

Инээх гэж

Эмзэгхэн усан ширхэгийг хүлээдэг

Эмзэглэх гэж

Ийм л өдөр чамайг боддог...



Блогмний намраа гэж...

Бичсэн: gereltuya 2009-10-13 16:45 Зүгээр л
Блогийн маань нүүр хуудас нээээх гоё болчжээ. Сая гэнэт анзаарав шдээ. Бид нэг нэгэндээ дэм өгч чаддаггүй юм шиг санагдлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард блогмн ажиллахаа болиход Алмас л буруутай мэт аашилж байсан. Би ч гэсэн тэгж байсаан. Хүлээн зөвшөөрнө. Тэрнээс хойш сайт маань сайхан ажиллаж байна. Олон олон өөрчлөлтүүд орж байна. Хийсэн зүйлд нь нэг ч удаа баярлалаа гэж хэлээгүйдээ гэнэт ичих сэтгэгдэл төрөв. Ганц энэ биш л дээ. Өнөөдөр ганцхан надад зориулаагүй ч надад үр ашгаа өгч байгаа олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэр болгонд баярлалаа гээд хэлээд сурчихвал... Гэхдээ би оройтоогүй гэж бод...

ХАМГИЙН АМТТАЙ ХООЛ

Бичсэн: gereltuya 2009-10-12 09:48 Зүгээр л
Шинэ долоо хоногийн мэнд шүү. За тээд амралтын өдрүүдээр Багануур руугаа яваад ирлээ. Тэнд л хамгийн амттай хоолыг иддийн. Ээжийн банштай цай, аавын бууз бол энэ хорвоо дэрх хамгийн төгс хоол гэжугаа. Ямар сайхан рестораны хоолыг холоо хаяна. Үнэн тасархай. Хамаг ядаргаа, сэтгэл санааны тогтворгүй байдал этр бол аавын гэрийн хаалгаар ороол бүгд байхгүй. Тэгжийтал ээж цайгаан чанана даа. Хөлс гоожиж этр. Хэдэн жил юмны бараа хараагүй амьтан шиг хөлсөө цувуулаал уугаад суужийх ч мөн ч сайхан шүү. Харин хонож өнжиж эрхэлчихээд эргээд хот руугаа явах болохоороо аав гарын буузыг ч харин ч нэг гашра...

Миний цагийг харсан хүн байна уу?

Бичсэн: gereltuya 2009-10-07 10:02 Зүгээр л
Үүшээ таминь ээ... Миний цагийг харсан хүн байна уу? Харсан уулзсан хэн нэгэн байвал надтай уулз ингээд хэлээд өгөөч. Амьдралд унахгүй гэдэгтээ итгэдэг тэр хүүхэн намайг хаяж яваад нэлээд удчихлаа. Бүүр санаад болдгүй. Уруудаж байгаам шиг, унаж байгаам шиг энэ мэдрэмжээс салгаад өгөх хүн тэрнээс өөр алга. Өөрөөсөө өөрийгөө хайж байна.  Өөр хэн нэгэн олоод өгсөн ч баярлана.

Алдаатай оноотой миний өдрүүд үргэлжилсээр...

Би хэн нэгнийг өөрөөсөө гээчихсэн
Би хэн нэгнийг өөртэйгөө нийлүүлсэн
Бурам шиг амьдралд бялуурчихсан юм байлгүй...

Итгэл, мөрөөдөл бүхнээ хаа нэгтээ гээчихэж
Идэрхэн насаа өөр зүйлээр...

Шинэхэн

Бичсэн: gereltuya 2009-09-19 17:28 Шүлэг

Гадаа цасан будраад бүгдийг цагаанаар буджээ

Гар даараад улайсан ч сэтгэлд нар гараад дулаахан

Шуурга бүгдийг хийсгэн өөр газар аваачжээ

Шаналал гуниг бүхнийг орхиод сэтгэлийн тэнгэр цэв цэлмэг

Бүүдийсэн тэнгэр гуниг биш баяр авчирна

Будрах цасан төгсгөл биш эхлэлийг авчирна

Буцах шувууд ирнэ шүү хэмээн намайг даллана

Буман бодол түмэн зүйлээс чиний төрх тодхон харагдана

Шарласан навчис хаврын түрүүчээр өнгөө солин надад ирнэ

Шийтгэл шиг амьдрал тэр үед шагнал болон над дээр бууна

Нэвсийтэл дарах цас,  зуны үдшийн бороо болж эргэж ирнэ

Нэг л мэдэхэд он цаг улиран дахиад а...

Бодол хөвөрнө...

Бичсэн: gereltuya 2009-09-17 21:53 Эргэцүүлэл
Эцэс төгсгөлгүй мэт бодол хөвөрнө. Яг одоо цаг 21:56 болж байхым. Яагаад ийн бодолд дарагдах болсон шалтгаанаа өөрөө ч олохгүй юм. Намар болоод хүмүүсийн синдром хөдлөөд байгаан болов уу? Хүмүүсийн бишээ миний. Хүн цагаа тулахаар ийм муухай. Юм болгон дээр өөрөө өөртөө хань хайгаад л... Хүмүүст ямар байгааг огт мэдэхгүй хэрнээ зүгээр л би ганцаараа ийм биш гээд л... Хэзээнээс би ийм хүн болчихов? Өөрөөсөө асууя... Одоогоос гуруун жилийн өмнөх Гэрэлээг одоо байгаа байдалдаа аваад ирвэл зүгээр л санааширч суухаас илүү ихийг хийчихэж чадах чадал тэнхээ, ухаантай нэгэн байх байсан бизээ. Харин өнө...

Би адгийн шаар

Бичсэн: gereltuya 2009-09-17 13:48
Амьдрал юун дээр тогтдог гэлээ. Хайр, мөнгө, энээ тэрээ олоооон хувилбар байгаа. Гэхдээ эцсийн дүндээ минийхээр амьдрал итгэл дээр л тогтдог гэж боддог. Харин би олон сайн хүмүүсийн итгэлийг алдаж байна даа, хөөрхий.

Өмнөх хуудас | 1 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-