Бичиглэл

Хүүхэд бол хүүхэд

Бичсэн: gereltuya 2007-04-23 10:42 Эргэцүүлэл

Бид бараг алхам тутамдаа л "одоогийн хүүхдүүд хүнээ байж, бидний үед ийм байгаагүй" гэх үгнүүдийг сонсдог гэхэд хилсдэхгүй. Заримдаа бүр тэгж хэлдэг хүмүүсийг өнгөрснөө мартдаг, өөрөө залуу байгаагүй юм шиг гээд л муурхана даа.  Үүнд хэн хэн маань бэрээгүй юм шиг хирнээ бас үл ойлголцол, хэрүүл уруул гарах нь элбэг. Өчигдөр гадуур явж байгаад  "одоогийн хүүхэд хүнээ байж" гээд л орь дуу тавих эмээг олж харлаа. Яагаа юм бол гэж бодсон ч очиж чадахгүй холоос хараад л өнгөрлөө. Харин ард явсан залуу "яанаа энэ эмээгийн барьж явсан юмыг нэг хүү булаагаад гүйчихлээ" гэж дэргэдэх хүүхэндээ хэлж байх...

Салхинд гараад нэг иймэрхүү

Бичсэн: gereltuya 2007-04-20 22:09 Үзэл бодол

Сайн байна уу? блог минь. Ойрдоо байгуулсан гавъяа байхгүй ч блогоороо ч шагайх завгүй өдрүүдийг өнгөрөөлөө. Арай гэж нэг амьсгаа авахтай болонгуутаал үүнийг бичиж байна даа.  Өнөөдөр охиныхоо ангийнхантай салхинд гарлаа. Ёстой л салхинд гарна гээчийг үзүүлж өгөх шив. Зайсангийн орой дээр гарах гэж жаахан хүүхдүүд хаврын салхинд хийсэн алдаж эцэг эхчүүдээ сандраасныг эс тоочвол сайхан байлаа. Сайхан байлаа ч гэж дээ. Зарим газраар хүүхдээ дагуулаад явахаас санаа зовмоор ч юм шиг. Хог, хог, дахиад хог. Нөгөөх хүчтэй салхинд нь хийссэн хог толгой дээгүүр эргэлдэн нүүр шавхуурдах нь холгүй юм бол...

Ном

Бичсэн: tungaamaa 2007-04-20 16:23

 Би нэг ном бичих үүрэг авсан.Бичих ч бас биш юмаа, туслах зохиолч юм уу даа хахаха. Гэхдээ санаа оноогоо оруулах эрхтэй гэхээр бараг зохиолч ч юм шиг. Өчигдөр номыг маань бичих үндсэн зохиолчтойгоо уулзаж санаа оноогоо ярилцлаа. Тэгсэн чинь ах намайг зүгээр сонирхлын журмаар асууж байна л даа. Чи ер нь ямар байкграундтай хүн бэ? Ном мом, юм хум бичдэг үү?гэнээ. Эгч өөрийгөө аягүй чухал хүн гэдгээ мэдрүүлчих санаатай, ерөөсөө нөгөө анх уулзаж байгаа сэтгэгдэл бол их чухал ш дээ тээ, ийм тийм сургууль төгссөн тийм ийм байкграундтай, ном зохиолд их сонирхолтой, өөрөө бол ер нь бага сага нийтлэл ...

Зарим нэг азарган тахиа өөрсдийгөө донгодохоор НАРЫГ МАНДАЖ БАЙНА ГЭЖ БОДДОГ...

Бичсэн: Tji 2007-04-20 14:29

Утсанд маань гомдоллож, үг хаясан найзуудын минь мэссэж олон иржээ. Ажил ихтэй байгаад тэгсэн үү, анзаарсангүй. Нээрээ найзуудтайгаа элдэв сонин ярьж, цуг суугаагүй удсан байна шүү. Тэгээд ойрмогхон тэдэнтэйгээ уулзаж, энэ тэндэхийн сонин хачинг ярьж суутал нэг найз маань биднийг хөгжөөн хошигнолтойгоор нэгэн зүйл өгүүлсэн нь надад нэгийг бодогдуулав.

Найзын минь ярьсан хошигнол "бурханы сургаалийг монголд лам нар хэрхэн авч ирсэн тухай". Түүний энэ яриа эхэндээ хөгжилтэй байсан авч эцэстээ надад жаахан эмгэнэлтэй санагдаж, гуниг төрүүлсэн юм.

Бурхан ба лам

Найз ярьсан нь: «Анх энэ лам э...

Сараагаа өмөөрч хэлэх үг

Бичсэн: tungaamaa 2007-04-20 12:07

Өнөөдөр Оллоо дээрээс Сарантуяагын Ярилцлагыг уншлаа. Амьдрал уран бүтээлийнхээ талаар ярьжээ. Сэтгэгдэл бичсэн улсууд нөгөө л янзаараа Сарааг хэн нэгэнтэй харьцуулж өөлж муулсан байна. Сарантуяаг олон хүнтэй сууж өөр өөр эцгийн хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлж байгаагаар нь ад үзэлгүй бидэнд ямар их амьдралын баяр таашаал өгж байдгаар нь үнэлээсэй гэж хүсэж байна. Сүүлийн үед "Хайрламаар " гэдэг дуу  гаргасан байна лээ. Ганц удаа л фм-ээр сонссон. Тэгсэн хэр нь дахилтыг нь би цээжилцэн өөрөө үг нэмээд дуулаад байгаан бишүү. Бас Хишигбаяр, Дэлгэрмаа нарт Өөрийн дуугаа өгч бас дээр нь хамтран дуулж...

Агуу юм энгийн байдаг

Би оюутан байхдаа нэгэн шvлэг сонссоноо ер мартдаггvй юм. Оюутныхаа байрны умгар өрөөнд байж байтал нэгэн танил маань хэдэн ах нартай орж ирлээ. Тэд гол нь нэг шилээ архиа манай өрөөнд уух зорилготой орж ирсэн байж. Би тэдэнтэй гар барьж танилцсан болоод ганц аяга гаргаж өгөөд орон дээрээ буруу хараад хэвтчихэв. Yнэндээ тэдний орж ирэхээс өмнө би ид нойрон дундаа унтаж байсан юм.

Хэрэндээ бас дургvйцэж байгаа царай нь тэр. Гэхдээ тэдэнд *vгvй* гэж бас хэлж чадаагvй юм. Тэд ч яахав утга уран зохиол тvvн дотроо гадаадын уран зохиол яриад л онол яриад маргаад л ууж гарав. Миний ч нойр хулжиж тэ...

Coca-cola хортой

Coca-cola» гэгч хийжvvлсэн, амтат ундааг ууж vзээгvй хvн гэж Монголд бvv хэл дэлхий дээр байхгvй гэвэл хэтрvvлэг болохгvй байх. Гэтэл олон зуун сая хvмvvсийн уух дуртай «Coca-cola» нь та бидний амаа олохгvй шахам муулаад байдаг архи гэгч ундаанаас дутахааргvй, заримдаа бvр илvv ч хортой байдаг ажээ.

Юуны өмнө танд «Coca-cola»-ны найрлагын талаар сонирхуулъя. 1886 онд Жон С.Пембертон гэгч эмч анх энэ ундааны найрлагыг гаргасан байдаг. «Coca-cola» ны 90 нь хийжvvлсэн ус, тvлсэн сахар, фосфорын хvчил, кофеин, кока нэртэй ургамлын унасан навчны ханд, кола модны самрын ханднаас бvрддэг. /нэр нь...

Ойрын үед

Бичсэн: tungaamaa 2007-04-18 17:36

Саяхан нэг ерөнхийлөгч асан Н.Б гуайн Хэмнэе гамная гэдэг лекцийг олж сонслоо. Та нар сонссон л байх оллоо дээр тавьсан байсан байхаа. Тйим юмаа солиод тийм юм хийнэ ийм юм аа солиод ийм юм хийнэ гэх мэтчилэн ярьдаг. Хахаха. Гүйэ хаха ч юу байхав. өнөөдөр нүдний шилээ соиулахдаа л өөрийгөө аймар хэмнэе гамная стилний хүн гэдгээ ойлговшд. Нүдний шилний нэг гар аль цагаан сараар хугарсныг скочирдцон. Нөгөө гар нь хугарах үед солимоор санагдлаа. Өөр чинь юу хэмнэлээ. Аа тийм гутлын өсгий хэмнээд өндөрдүү нуруутай, Хүн амьтан гоё хайрцагтай чихэр эднүүс өгөхд хайрцагыг нь идэхгүй хэмнэнэ, Уруул өн...

Дууны шvлгийн мастер, сэтгvvлч, зохиолч СТА Д.Ган-Очир…

Бичсэн: bolodm 2007-04-18 16:00 Нийтлэл-Хvмvvс

Цогц судалгаа агентлагийн Урлаг-2006 бvх нийтийн санал асуулгын дууны шvлгийн мастер шилдэг яруу найрагч номинацын эзэн яруу найрагч зохиолч сэтгvvлч Даваасvрэнгийн Ган-Очирт өчигдөр Монгол Улсын Соёлын Тэргvvний Ажилчин цол тэмдэг олгожээ.

Энэхvv баярт vйл явдлыг тохиолдуулан тvvний анд нөхөд vзэг нэгт уран бvтээлчид сэтгvvлчид, зохиолч яруу найрагчид, урлаг соёлынхон тэр дундаа рок попын дуучид баяр хvргэж талархал илэрхийллээ.

Яруу найрагч сэтгvvлч Д.Ган-Очирийг өсөж төрсөн Дорнод аймагтаа очиж тайлан тоглолтоо зохион байгуулж нутаг орныхондоо зочлоод урлаг соёлын десант буулгаад ирсэн ...

Итгэмээргvй юм!

Энэ чих vv итгэмээргvй юм их дуулах юм даа. Энд тэнд хvмvvстэй уулзаж ярилцаж явах нь ээ эсэн бусын юм бишгvй л дуулж сонсдог. Гэтэл саяханаас итгэхэд бэрх итгэлээ гэхэд хvлээн зөвшөөрөмгvй зvйл сонсов.

Хэдэн нөхдvvд урагшаа явж Өвөр-Монгол Хятад ороод иржээ. Тэд бизнесийн тvнш хайж ашигтай бизнес судлах зорилготой явсан юм санж.

Гэтэл уулзсан Өвөр-Монгол, хужаа болгон шахуу *Монголоос охид хvvхнvvд зуучилж оруулж ирваа, нэгийг нь 10.000-100.000 юаниар аббаа, тэд нарыг ажлын байраар хангаж өндөр цалин өгнөө, манайд  маш их дэлгэрч байгаа хамгийн ашигтай эрсдэлгvй бизнес энэ шvv* гэж байх юм...

Хvvхэд бvр 10.000 төгрөг хураалга!

Төр засаг хvvхэд бvрт 10.000 төгрөг олгох гэж бөөн юм болж байж, хуруу хумсаа хугалах шахам байж нэг юм хэдэн төгрөг олгож эхлээд байгаа билээ.

Гэтэл хvvхдvvдээс тэрхvv мөнгийг нь дээрэмдэгчид цөөнгvй байна.

 

Архичин аав, vрэлгэн ээж, тоглоомчин ах гээд л. Тэр байтугай цэцэрлэг сургууль нь хvртэл тэднээс мөнгө нэхэж амар заяаг нь vзэхгvй.

Ангийн нийллэг, хуримтлал, сургууль анги засвар, vсэглэлийн баяр, хонхны баяр, номын баяр, багшдаа бэлэг, цагийн багшийн мөнгө, давтлагын мөнгө, дvрэмт хувцасны мөнгө, биеийн тамирын хувцасны мөнгө, номны мөнгө, хоолны мөнгө гэхчилэн хураамж татаас за...

Аймаар нийгэм!

Оршил буюу *Пөөх гадаад хvн, баян босс, бөөн доллар!*

 

Пөөх гадаад хvн! гэж хvvхэд хөгшидгvй, дээр дооргvй, эр эмгvй хөл алдан гvйлдэнэ.

Учир нь тэдний толгойд *Гадаад хvн бол бөөн доллар, Гадаад хvн бол баян* гэсэн тогтсон бvрхэг ойлголт эргэлдэнэ.

Тэднээс хэдэн төгрөг салгачих юмсан гэж гэж уралдан урд хойгуур нь хэн хvнгvй гvйх нь гэм биш зан. Хамаг байдгаа дэлгэнэ. Зах зээлийн нийгэмд энэ бол байх л ёстой зvйлийн нэг яах аргагvй мөн. Ер нь эх оронд минь тухлаж байгаа гадныханд vйлчилгээ vзvvлж арилжаа наймаа хийж хөлс мөнгө авах, хожоо гаргах нь бидэнд хэрэгтэй байлгvй яахав.

Гэхд...

МАХН та яагаад?, МАХН та хариулаач!

Бичсэн: bolodm 2007-04-18 15:53 Нийтлэл- Улс тєр

Монгол Ардын Хувьсгалт Нам таныг иргэн бид *ах* нам, эмээ өвөөгийн маань цагтаа итгэж зvтгэж явсан нам, Монголын тvvхэн том тулхтай нам гэхчилэн хир халдаах дургvй сайн сайхнаар бодож санаж бас итгэж явдаг байлаа. Тиймээ байлаа.

 

Тэртээд Монголын хэдэн арван мянган сэхээтэн, лам хуврага элэнц хуланц ахан дээдсийг маань хэлмэгдvvлэн хомроглон хядаж байсан хар нvглийг тань ч ард тvмэн бид цаг vе тvvхийн гашуун алдаа эндvvрэл болоод өнгөрчээ гэж чимээгvй уучилсан. Тэгэхдээ уучилах аргагvй зvйлийг уучилсан ч биш уучилаагvй  ч биш байх бvр хэцvv аж.

 

Гэхдээ та ганц удаа ч *миний буруу* гэдэ...

Гадаад байгаа Монголчуудад аав ээжийгээ баярлуулах сайхан боломж нээгджээ!!!

Аав ээжийнхээ ачлал буяныг нь өргөмжилж, мөнхөлцгөөе!

 

Цогц Харилцаа Төв Төрийн бус байгууллагаас иргэдийн хvсэлт, саналын дагуу Ачлалт ээж, Ачлалт аав өргөмжлөл олгох  vйл ажиллагаа явуулж эхлээд байгаа билээ. Тэгвэл тус арга хэмжээгээ олон нийтийн хvсэлтийн дагуу Эх vрсийн баяр буюу 2007 оны 6 сарын 1 өдөр хvртэл vргэлжлvvлэн явуулахаар шийдвэрлэлээ. Мөн Ачлалт ээж, Ачлалт аав өргөмжлөл олгохоос гадна энэхvv өргөмжлөгдсөн хvмvvсээ шинээр хэвлэгдэн гарах гэж буй *Мөнхийн буян* номонд оруулж мөнхлөхөөр болжээ.

Өргөмжлөлийг vр хvvхэд хань ижлийн ямар ч төлөөлөл хаанаас ч и-мэйл, болон утс...

Сайн байна уу

Бичсэн: bolodm 2007-04-18 14:40
Эрхэм хvн таныг миний блогт зочилж буйд тун их талархаж байнна шvv. Би өмнө нь бичиж байсан хуучин нийтлэл бичиглэлvvдээ орууллаа. Yvнээс хойш дандаа шинэ юм бичих болно гэж бодож байна. БАЯРЛАЛАА!

Монголд ардчилалыг авчирсан хvмvvс...

Өнөөдөр Монголын Ардчилсан Холбооны анхдагч гишvvдийн чуулга уулзалтыг хэсэг нөхөд нь санаачлан зохион байгууллаа.
Энэхvv хурал дээрээс сурвалжилсан тэмдэглэлээ хvргэж байна.
Тэдний судалгаагаар нийслэлд гэхэд л МоАХолбооны анхдагч 200 гаруй гишvvд байдаг гэнэ. Гэвч тус чуулганд хот хөдөөгийн төлөөлөгчдөөс бvрдсэн нийт 100 орчим анх Ардчилсан холбоог байгуулж явсан буюу өөрсдийнх нь хэлснээр партизанууд цугларсан байлаа. Мөн зохион байгуулагчид нээлтийн өмнө энэхvv чуулганд битгий оролцоорой гэсэн ятгалаг ухуулга нам болоод холбооны зvгээс гадуур явагдсан тухай ч хэлээд авлаа. Монголын Ар...

*Yндэсний улс төр бизнесийн олигархуудын эв нэгдлийн засгийн газар* буюу иргэний бодол

Бичсэн: bolodm 2007-04-18 13:47 Нийтлэл- Улс тєр

1990 оны ардчилсан хувьсгалын дарааханаар толгойтой болгон нам байгуулах моод дэлгэрч байсан бол өдгөө хөдөлгөөн байгуулах моод дэлгэрчээ гэхэд болно. Таарсан хvн чи аль намынх бэ гэх биш харин аль хөдөлгөөнийх вэ, алийг нь дэмжиж байна? гэх болж. Аргагvй дээ *эх орноо хамгаална, газар шороогоо хадгална, уул усаа сэргээнэ, унаган байгалаа хайрлая, намаа өөрчилнө, жигvvр ургуулна, эрс шинэчлэнэ, иргэнээ хамгаална, гадныханыг хашраана, шатсанаа нөхvvлнэ, тэрнийг огцоруулна…* гээд тvм буман хөдөлгөөн хот хөдөөгvй нам эвсэлгvй байгуулагдаж оволзож эхлэв. *Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай д...

Халбага

Бичсэн: bolodm 2007-04-18 13:46 Болод.М- Єгvvллэг

Тvvнийг 6-р анги байж 5-р ангийн бодлого бодож чадахгvй тэнэг мал гэж ээж нь ган халбагаар толгой дундуур нь татаад авлаа. Ээж нь бараг бvтэн гурван цаг дэргэд нь vглээд одоо нэг юм цєхєрсєн бололтой халбагаа ширээн дээр хаяад цаад єрєєрvv далд оров. Тэрээр би яагаад тоо бодож чаддагvй юм болоо гэж гайхан бодлоо.
Тэгээд тоог бодох гэж vнэн сэтгэлээсээ хvсэж номоо баахан шагайсан боловч учрыг vнэхээр эс олсон тул гэнэт ихээр уурлаж єєрийнхєє хацар луу алгадаж толгой дух руу баахан цохьлоо. Толгой биш гар нь ихээр євдлєє. Тэр ширээн дээр хэвтэх ган халбагыг авч толгой руугаа баахан цохьлоо. Ер...

Хайраа гэж

Бичсэн: bolodm 2007-04-18 13:45 Болод.М- Шvлэг
Бороон дусал
Нулимс шиг гуниг, тайтгарал дvvрэн
Над дээр чи дандаа урилгагvй ирдэг
Нуугдаж, эс нуугдаж тэнгэрийн дор би чамтай учирдаг
Нэг л мэдэхнээ чи надаас уйдсан юм шиг зугтдаг
Чиний харцанд би єєрийгєє ичгvvргvй тольдож
Чармай нvцгэн биеэ нууж чадахгvй тушаадаг
Заримдаа бvр хvсэл тачаалдаа хєтлєгдєн
Загас шиг чиний биенд удаан сэлдэг
Нарны туяа сормуус гижигдэж нойрноос сэрээхэд
Нулимстай нvд, хvйтэн тэврэлттэйгээ хамт чи vгvй
Хєнжил дотор, хэцэн дээрх хувцасанд, нойтон алчуур…
Хэлбэрээ алдсан vсэнд чи галбираа vлдээгээд оджээ
Тэр нэгэн бvсгvй шиг

Yлгэрт би д...

Монголын Залуучуудын Холбоо амьд уу?!!!

Ингэхэд мартсанаас Монголын залуучуудын холбоо амьд уу байгаа юу vйл ажиллагаа явуулдаг юм уу эсвэл байхгvй болоод дампуурчихсан уу? гэж олон залуус асууж байна. Монголын залуучуудын холбоо амьд уу? Мэддэг хvн байна уу?

Монголчуудын хvн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Манай орныг залуучуудын орон гэдэг. Гэтэл өнөөдөр манай залуучууд ажилгvй, амьдралгvй, байргvй, хоолгvй байна. Хамгийн гол нь боловсрол, мэргэжилгvй залуус бvр ч их байна. Гудамжинд лааз өшиглөж, архи, баар эргvvлж явна. Хамгийн эмгэнэлтэй нь ирээдvйдээ итгэх итгэл, ирээдvйд хөтлөх мөрөөдөл тэдэнд алга болжээ. Амьдралын...


Өмнөх хуудас | 29 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-