Бичиглэл

Хvн шиг хvн амьдрахыг хvснэ

Бичсэн: bolodm 2007-05-01 09:52 Болод.М- Шvлэг

Хvн шиг л

Хvнээс дутахгvй

Хvнээс илvv гарч

Хvн амьдрахыг хvснэ

Хvн шиг л амьдрахыг би хvснэ

***

Өдөр бvр

Өөрийгөө би өгсөж явна гэж боддог

Өөдөө мацаж байна гэж зорьдог

Харамсалтай нь өдөр бvр би

Хэн гэдгээ мартаад

Хvн чанараасаа холдоод

Хvсэл мөрөөдөл минь өөрчлөгдөөд

Хуурамч бvхэнд уусаад

Худал vгэнд дасаад

Холион бантан болоод байх шиг

Хачин юм шvv

Хурдхан vхэх хvсэл 

***

Утас минь дуугарна

Удаан дуугарна

Yе vе тасалдаж

Yргэлжлvvлэн дуугарна

Авах хvсэл надад алга

Ай яасан зовлонтой хорвоо вэ

***

Ажил ажил ажил бас ажил ажил ажил

Агуу юм алга хари...

Дурлалын цонх

Бичсэн: bolodm 2007-05-01 09:26 Болод.М- Шvлэг

Өөдөөс харсан байрны цонхруу ширтэх би дуртай

Өөрөө би тvvнд дурлалын цонх гэж нэр өгсөн

Yнсгэлжин тэнд л амьдардаг

Yргэлж хөшиг нь нээллтэй байдаг өрөөндөө орж ирэх нь

Yлгэрийн эхлэл шиг байдаг

Өрөөндөө тэр ганцаараа бvжиглэж дуулдаг 

Өмссөн хувцасаа нэг нэгээр нь тайчиж шидэлдэг

Өнгө өнгийн даашинз өмсөж өөрийгөө тольддог

Өргөн орон дээрээ тэрийн хэвтээд цурхиртал уйлдаг

Өдөр ингэж л өнгөрдөг

Толиныхоо өмнө тvvнийг эргэлдэх тэр л vед

Толь биш орчлонгийн хамгийн гайхалтай уран зураг амилдаг

Тvvнийг бvтээгч зураач нь бурхан биш тэр өөрөө байдаг

Тэр vед vvдэн дээр нь баглаа ...

Дуугүй байя

Бичсэн: tungaamaa 2007-04-30 15:33

Дээр үед блогт дурлаж билээ.

Нэг цагийн жаргал эдлэе гэвэл идээд унт Нэг өдрийн жаргал эдлэе гэвэл зугаалж цэнгэ Нэг сарын жаргал эдлэе гэвэл өөрийгөө магт Нэг жилийн жаргал эдлэе гэвэл мөнгө ол Нэг насны жаргал эдлэе гэвэл хүмүүсийг хайрла Нэг эриний жаргал эдлэе гэвэл өөрийгөө тань Дамжуулахгүй бол чи л уншна Дамжуулвал найз чинь уншна гэдэг мессеж найзаасаа авлаа. Би явуулаагүй л дээ. Ядаргаа олон хүн рүү явуулах гэж залхуу хүрээд байсийм.  За тэр яахав. Би энэ месеежийг аваад нэг эриний жаргал эдлэхээр шийдлээ. Өөрийгөө таниад сайхан жаргал эдлийл дээ.Тэгээд би өөрийгөө бодсон чинь их ол...

Яруу найрагч Б.Хишигсүхийн уран бүтээлээс

Бичсэн: gereltuya 2007-04-30 12:42 Шүлэг

Олны танил найрагчид бишгүй олон бий. Тэдний уран бүтээл олонд зөндөө хүрдэг. Харин өнөөдөр би анх удаа Хишигсүх гэдэг хүнэий шүлгүүдээс уншиж үзлээ. Таалагдлаа. Сайхан зүйлийг бусадтай хуваалцалгүй өнгөрч хувий бодох нь нэг их сайхан үан гэж би боддоггүй. Тэгээд л бичиж байна.

Зөрөөд л өнгөрсөн тавилан

Алаг нvдний чинь хайраа нуугаагvй харцыг санахаар
Амгалан сэтгэл минь vес vесхэн гэгэлзээд байх юм аа
Анхилхан залуу насны чинь гэгээн уярлыг санахаар
Ахиад амьдрах биш дээ хорвоод чамдаа л очмоор бодогдох юм аа хө
Хайлгам vгээ шивнээ нь vгvй сэтгэлийг чинь санахаар
Халуун нулимс зvрхн...

Би худалдагдмааргүй байна

Бичсэн: gereltuya 2007-04-30 11:31 Үзэл бодол

Хамгийн тэнэг хүсэл бол хүн бүхэнд таалагдах гэсэн хүсэл гэж агуу сэтгэгч хэлсэн нь бий. Тэгсэн ч одоо цагт хэн нэгэнд таалагдаж байж л амжилтанд хүрдэг гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг болчихоод байнаа наана чинь. Доллар аятай хүн бүхэнд таалагдана гэдэг хэцүү. Гэсэн ч сохрын газар сохроор, доголонгийн газар доголж байгаад эвтэйхэн хэдэн төгрөг халааслаад, өндөр албан тушаал хашиж, үнэтэй машин унаж, сүрхий сайхан яваа хүмүүс захаас аваад байх юм. Жагсаал цуглаанд манлайлж, цогтой тэмцэгч, эх орны хүү болж жүжиглэх, улс төрийн хар хөшигний цаагуур сэмхэн шургаж хувийн эрх ашгаа хөөгсөд бороо...

Амьтны ферм ба МОНГОЛЫН УЛС ТӨР

Бичсэн: Tji 2007-04-28 11:59

Жорж Орвеллийн 1944 онд бичсэн "Амьтны ферм /Animal Farm/" гэх бэсрэг зохиолыг олж уншаад мал, амьтдын төрөлхийн зан чанар дээр үндэслэн бичсэн улс төрийн энэхүү егөөдөл бүхий номд: эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь жигшмээр муухай зүйл болон хувирах хүртлээ хоосон урианаас цаашгүй зүйл болж, амьтдын өөрсдийнхөө төлөө хийсэн тэмцлийн ялалтыг сэргэлэн гахайнууд хувийн зорилгодоо хэрхэн ашиглаж, нийгэм бүхэлдээ гахайнуудаар удирдуулсан харгис дэглэм болж байгаа; эрх тушаалд гарагсдын ааш авир хэрхэн өөрчлөгддөг; тэдгээрээс эрх ямбаа урвуулан ашиглахад иргэдийнх нь харанхуй бүдүүлэг байда...

О. Дашбалбар хийгээд цаг хугацааны гуниг

Бичсэн: gereltuya 2007-04-26 19:44

Үнэндээ Дашбалбар гэж ямар хүн байсныг би мэдэхгүй. Түүнийг дэргэдээс нь харж байсан удаа нэгээхэн ч үгүй. Гэвч түүнийг Их Хурлын нээлтэн дээр ширүүхэн үнэн үг хэлдэг байсныг нь телевизээр олон харж бахархаж бас хайрлаж байсан. Тэр үед 16-17 настай л байсан байх. Гэсэн ч содон хувцас, хурц үг, газар шороогоо гэсэн сэтгэлийг нь жаахан байсан ч тэрүүхэн тэндээ бага сага ойлглдог байсан юм шиг. Тэгээд өнөөдөр сэтгүүлч Р.Эмүжиний "Алдуурсан эрчүүд-1" номноос түүний тухай энэ нийтлэлийг уншлаа. Үнэхээр байхгүй хирнээ буй мэт хүмүүс байх юмаа. Амьд хирнээ үхснээс доор нь ч байх юм. Үүнийг бичсэн тэр...

Хадмууд дайсан гэж үү?

Бичсэн: gereltuya 2007-04-25 22:50 Эргэцүүлэл

Яагаад ч юм хүмүүсийн амнаас хадам ээж, эгчийн тухай сайхан үг гарах нь ховор байдаг. Үүнийг би сайн ойлгодоггүй юмаа. Адилхан хүн ш дээ. Ойлгож хүлээж авч яагаад болдоггүй юм. Хэлсэн үг, хийсэн үйлдэлд нь тэр дор нь хариултаа өгөөд санаа нийлэх, нийлэхгүй юмаа хэлээд л яваад байвал болох юм шиг. Нүүрэн дээр нь ус балгасан аятай байчихаад найз нөхөддөө хадам ээжийгээ чөтгөр, шулмасиай зүйрлээд л ярьсан зүйлийг нь жаахан нэмж хачирлаад л ярьдаг хүүнүүд олон байдаг юм шиг. Бид ч бас тодорхой хугацааны дараа хадмууд болж л таараа. Хорвоогийн нар хэнийг ч ялгадаагүйтэй адил. Тэр үелээ одоогийн бай...

Эх орны маань ирээдүй бидний гарт

Бичсэн: gereltuya 2007-04-25 22:10 Зүгээр л

Яагаад ч юм урьд нь нэг их анзаарч хараагүй юм шиг байна. Сая л blogmn-iin толгойд ийн бичсэнийг харлаа. Бидний гарт эх орны ирээдүй байгаа гэдгийг сануулсанд баярлалаа. Гэхдээ л бид чинь өнөөгийн байдлаар хөх монголын үр сад, эзэн Чингисийн удам гэж уээжээ дэлдэхээс илүү ихийг чадахгүй байгаа гэдэгтэй эвлэрэх хүн байгаа гэж найдая. Шинийг эрж хайж, энэ нийгмийг урагшилуулахын төлөө зүтгэж байгаа хэн нэгнийг үгүйсгэхийг хүсэхгүй байна. Гэвч нийтлэг өнгө төрх нь тийм ч гэрэл гэгээтэй харагдаж өгөхгүй байгаад харамсам. Хаана, юу хийхээ мэдэхгүй лааз өшиглөж яваа олон залуусын алиных нь гарт монг...

Хөгжилтэй таавар

Би багаасаа л элдэв хөгийн асуулт таавар бодож олж хvнээр таалгах бас цуглуулах дуртай золиг байсан юм. Оюутан байхдаа залуучуудад зориулсан сонинд ажиллаж тэнд би энэхvv Бод Бод Бодын шийр...? буланг хийдэг байлаа. Хөгжилтэй шvv гэхдээ. Надад таалагддаг л юм. Бас нэг хобби ч байж мэдэх юм.

Та хариултыг нь харлуулаад маусаараа идэвхжvvлээд хараарай /эсвэл Ctrl+A дээр дараарай/ байж л байгаа бас инээхээ мартав аа хэхэ

1. Март, Ёолк гэж юж вэ?
(эмэгтэйчvvдээ мартдаг баяр, шартаад маргааш нь ёолдог баяр)

2. Оцон шувуу, тарвага хоёрын аль нь тvрvvлэх вэ?
(тундарт тарвага байхгvй)

3....

Болод.М-ын тааварт оролцож хонжвор хожоорой!

Шагнал нь Шадивлан руу явган аялал хийх эрхийн бичиг. Ивээн тэтгэгч Хоёр зээрд компани. хэхэ

1. Монгол хvн яагаад морьтойгоо наадмаа vздэг бэ?
(урлагийг ойлгоход нэг толгойноос хоёр толгой илvv дээр гэж)

2. Хонгилын vзvvрт гэрэл тэр юу вэ?
(Жасрай гуай тамхи татаж байгаа нь)

3. Эзэнгvй арал дээр хэрэв чи хаягдвал ямар ном унших вэ?
(хөлөг онгоц хийх гарын авлага)

4. Хорь хvрээд дараа нь яадаг вэ?
(21 хvрдэг)

5. Шувуу яагаад шулганадаг вэ?
(ярьж чадахгvй юм чинь)

6. Хvн төрөлхтөн адгуус амьтнаас юугаараа ялгаатай вэ?
(хоолоо халбагдаж иддэгээрээ)

7. Гал ус хоё...

Бод бод бодын шийр…?

Би багаасаа л элдэв хөгийн асуулт таавар бодож олж хvнээр таалгах бас цуглуулах дуртай золиг байсан юм. Оюутан байхдаа залуучуудад зориулсан сонинд ажиллаж тэнд би энэхvv Бод Бод Бодын шийр...? буланг хийдэг байлаа. Хөгжилтэй шvv гэхдээ. Надад таалагддаг л юм. Бас нэг хобби ч байж мэдэх юм.

Та хариултыг нь харлуулаад маусаараа идэвхжvvлээд хараарай байж л байгаа бас инээхээ мартав аа хэхэ

1. Хав харанхуйд хав хар хувцастай… тэр юу вэ?
(цагдаа)

2. Аав, аав хоёр vг юугаараа ялгаатай вэ?
(эр, эм vг)

3. Негрvvд яагаад хар талх иддэггvй вэ?
(гараа хамт хазчих гээд байдаг болохоор)

...

Болод.М миний афоризмууд

Бичсэн: bolodm 2007-04-25 13:02 Миний афоризм

Хааяа хааяа янз бvрийн бодол толгойд эргэлдэнэ. Шvлэг өгvvллэг ер нь янз бvрийн юмны санаанууд. Гэхдээ тэр болгон бичээд тэр болгон юм болгоод байж чадахгvй. Гэхдээ тэднийгээ тэмдэглээд аваад байхад их зvгээр шvv. Яг миний vзэл бодол биш ч гэлээ Миний Афоризм бичигдвээ гэж ...

Секс бол дvр эсгэх урлаг
,,,
Мэдэхгvй бол ирээдvй, мэдвэл төгсгөл.
,,,
Тэмцэхийн тулд амьд байх хэрэгтэй.
,,,
Хайр амьд хvнд л хамаатай.
,,,
Толь хэрэв огт vгvйсэн бол тэр надад дурлах байсан.
,,,
Эгэл амьдрахыг хvсэж байгаа бол энэ дэлхий тохирохгvй. Тэгэхээр өөр гарaг руу ниссэн нь дээр.
,,,
Бурхан минь...

Онигдой WAHAHAHA

Ер нь дандаа бараан талдаа асуудал хөндсөн нийтлэл бичлээ. Тиймээс жаахан ч атугай амарч инээюv гэж хэсэг онигдой тавьлаа. Хамтдаа инээе л дээ жаахан. Хэр зэргийг нь уншиж амжаагvй л байна. Тиймээ хамтдаа хахаха...

Болод.М нь

Профессор, физикийн хичээлээр шалгалт авч байна:
-За.Коля. Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ,?
Коля:
-Цонхыг нь онгойлгоно
-За, тэгвэл цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох.
Коля чадсангүй. Багш:
-Суу. Муу. За Вася! Таныг троллейбусанд явж байтал халуун байвал яах вэ?
-Цонхыг нь онгойлгоно.
-За. Цонхоор алдагдах дулааны хэмжээг олоодох.
Вас...

Сайн байна уу эрхэм нөхөдөө!!!

Надад урам өгч мөн миний блогт зочилж санал сэтгэгдлээ хуваалцаж байгаа болон мэйл илгээсэн бvх хvнд туйлын их баярлалаа. Би бээр блогоо хэрхэн илvv сонирхолтой болгох талаар бодож л сууна та бvхэн ч гэсэн сонирхсон мэдээ мэдээлэл уншихыг хvссэн зvйлсээ санал болгож болно шvv. Би чадах чинээгээрээ хичээх болно!

Би нэг дор нилээд их хуучин шинэ нийтлэл бодрол шvлэг өгvvллэгvvдээ оруулж байгаа тул та нvvрэн дээрээс уншиж амжихгvй байгаа байх. Тийм болохоор танд гэж хэлэхэд блогийн баруун гар талын Ангилал цэсэн дээрээс та хvссэн сэдвvvдээ тvvж уншаарай.

Жишээ нь та тэндээс Анхаарал татсан сэ...

Даатгалын дэвтрээс татгалзъя

Бичсэн: gereltuya 2007-04-25 09:03 Үзэл бодол

Өнгөрсөн долоо хоногт эмнэлгээр жаахан явлаа. Ганц нэг шинжилгээ өгч, эмч домчоос зөвлөгөө авах санаатай. Гэтэл нөгөө эрүүл мэндийн даатгалын дэвтэр гээч зүйл хэрэг болохоосоо өнгөрсөн юм байна. Сая л мэдлээ. Сар болгон шал дэмий мөнгө төлдөг гэдгээ мэдээд... Нөгөө муу хөх дэвтрийг маань огт авч хэлэлцэхгүй шинжилгээ болгон нь 3000 иөгрөг, үзлэг оношлогоо нь 5000, давтан үзүүлж байгаа бол 3000 гээд л бичигдээгүй хирнээ жишиг тогтчихож. Даатгалын дэвтэр энэ тэр гэж байснаас өвдсөн цагтаа хандсан эмнэлэг нь төлбөр авдаг болчихвол дээр юм байна. Үнэгүй эмчилгээ, оношлогоо хийдэг гээд байдаг улсын...

Би дургүй

Бичсэн: gereltuya 2007-04-24 22:41 Шүлэг
Би ямар нэгэн зүйлд үнэлэлт дүгнэлт хийдэг "лаг" биш л дээ. Миний юунд дэрлах, эсвэл юунд дургүй байх нь хэнд ч хамаагүй мэт боловч Ц.Хулангийн "Би дэргүй" нэртэй энэ шүлэг миний дотроо бодож явдаг яг л тэр зүйлсийг багтаасан болохоор их таалагддаг юм.Гэвч дэргүй гэсэн бүхнийг амьдралаас хангалттай их харж, мэдэрч байгаа болохоор яая гэх вэ дээ. Дургүй юм чинь гээд нүдээ аниад, чихээ бөглөөд явна гэж байхгүй. Тэгэх юм бол магадгүй насаараа сохор дүлий явах юм болно. Дуртай ч дургүй ч энэ амьдрал. Эвлэрч болох нэгэнтэй нь эвлэрээд болохгүй заримыг нь өөрчилөх гээд л тэмцээд байхаас яахав.  Цаг...

Зүй тогтлын хуулиуд

Бичсэн: gereltuya 2007-04-24 21:27 Зүгээр л

Өнөөдөр "Алтангадас" сэтгүүлийн шинэ дугаарыг авлаа. Нэг их таалагдсангүй. Гэхдээ авууштай юм байнаа. Заримдаа сайхан үг сонсож, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийг эрхэм болгодог ч тэр бүр чаддаггүй юм. Ингээд өнөөдрөөс эхлээд чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн олон сайхан үгнүүдээс ганцыг нь ч гэсэн бичиж тэмдэглэж аваад амьдралдаа мөрдлөг болгож чадахгүй ч надаас өөр олон хүн амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүслээ. Мэддэг юм шиг хирнээ, энгийн мэт боловч   хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс нааш цоордоггүй гэдэг дээ. Тийм болохоор энэ үгнүүдийг ямартаа ч тэмдэглээд авъя гэж шийдлээ. Аливаа ...

Юнителд хандсан иргэн хэрэглэгч миний ил захидал!!

Би нэгд иргэн хvн, хоёрт хэрэглэгч хvн, гуравт сэтгvvлч хvн. Тийм ч учраас би vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх санал гомдол гаргах тэр бvхнээ олон нийттэй хуваалцах эрхтэй гэж бодож байна. Мөн онцлон хэлэхэд сэтгvvлч хvнийхээ vvднээс ажил мэргэжлийнхээ vvднээс олон нийтийн санал бодлыг хvлээн авч дуу хоолой болж байх vvрэгтэй.

Энэ бvх vvднээс би Юнителийн *молиго* vйлдэлийн талаар http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=54584&catid=104 цөөн хэдэн мөр бичсэн юм. Гэтэл тэд боож vхэж босож харайж барьж идэх нь ээ. Утсаар дарамтлаад л элдэвээр харааж зvхээд л. Бvр торны цаана су...

*Молиго*... Юнител!

1-р хэсэг

            *Монголд бизнес хийнэ гэдэг луйвар хийнэ гэсэн vг* ийм зэвvvн vг дэлгэрээд өдгөө ихээ удаж байх шиг. Yvнийг жинхэнэ утгаар нь хэрэгжvvлэгчид ч их болж. Цэвэрхэн гэгч нь тэд реклам пи ар гэгчийг ашиглан хэрэглэгч ард тvмэнд МОЛИГО өмхvvлж хөөрхөн дөнгөнө. Хожоо гаргаж хөгийн луйварчин зангаа гаргана. ХЗХ-оод гэх байгууллага яг л энэ зарчмаар ажиллаж энэ замаар замнаж олон зуун мянган хэрэглэгчидээ хохироож луйвардсан. Бvр дээрэмдсэн. Амь амьдралыг нь устгасан гашуун vнэн дэргэд байна...

            Гэтэл сvvлийн vед хvмvvсийн дунд *МОЛИГО* гэдэг vг хэллэг ихээ дэлгэрч нэ...


Өмнөх хуудас | 28 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-