Бичиглэл

Хэтрvvлээгvй хэтрvvлэг-4

Бичсэн: bolodm 2007-04-18 13:04 Нийтлэл- Улс тєр

Уйлан дуулан гуйж усыг эргvvлж уулыг нураана гэх нь халаг болж, амьдралын баталгаа амжиргааны дээдийг амлаж ард тvмний итгэлийг олж төр тvшилцэж тvмэн олны хэрэг шийдэхээр сонгогдсон эрхэм УИХ-ын гишvvд маань нэгэнт л сонгогдон бол 4 жилдээ боллоо гэсэн шиг сонгогч олноо мартаж төрийн ажлаа умартаж хувийн эрх ашиг ажил албандаа улайрах нь жирийн vзэгдэл болоо юу даа гэж санагдана!
Төрийн тvшээд ажлаа хийхгvй бол олигтой ажил санаачилж хийхгvй бол тvмний амьдрал доройтсоор, төрийн нэр хvнд буурсаар.
Ингэж нэг юм бор хоног шар нарыг vдсээр 4 жилийг барна. Энэ зуур эрхэм гишvvний хувийн болоо...

Энхтайваны гvvр хэзээ мөдгvй нурж унахгvй гэх баталгаа байна уу?!!

Бичсэн: bolodm 2007-04-18 13:03 Нийтлэл- Улаанбаатар хот

БНХАУ-ын буцалтгvй тусламжаар 1964 онд баригдсан хоёр улсын эв найрамдлыг илэрхийлсэн Энхтайваны гvvр хэзээ мөдгvй салж унахаа шахаж байсан. Улаанбаатарчуудын голын хоёр талыг холбодог ганц ачаалалтай гvvр маань хэзээ нурж унаад Маршалын гvvр шиг болох болоо гэж хvмvvс тvгшиж дээгvvр нь гарахдаа амандаа маань уншиж өнгөрдөг байсан гэвэл хэтрvvлэг болохгvй.

Манайхан ч Их Монгол 800 гэж хөөрцөглөөд л найрлаж наадамлахаа бодоод юун тэр гvvр мvvр манатай байв.

Хамаг байдаг хөрөнгө мөнгөө найр наадамд цацаад л тансаглаж өгсөн. Бvр төрийн ордоны өргөтгөл хөшөө зэрэг барихад 15 тэрбумаар нь хаяж ...

Зах дэлгvvрvvдийн жин хэмжvvр ард иргэдийг дээрэмдэж луйвардаж байна

Манайхныг бизнес эрхэлэх, наймаа хийнэ гэдгийг луйвар хийх гэж ойлгодог гэсэн шvvмж явган яриа ч байдаг. Энэ vгэнд ч ор бий гэдэг. Наад зах нь гэхэд л зах дэлгvvрээр vйлчлvvлэхдээ бид тэдний жинрvv нэг л итгэл муутай хардаг. Yнэндээ тэд ихэнхдээ 10, 20 гр бvр 100 гр дутуу өгөх тохиолдол элбэг. Бvр байнга ч  гэхэд хилсдvvлэг болохгvй байх. Бид ч гэсэн дотроо энэ явдлыг мэддэгч гэлээ чив чимээгvй л өнгөрдөг. Энэхvv явдалдаа бvр дасч охиж дээ гэсэн vг. Өөрөөр хэлбэл худалдагчид ганц хоёр зуун грамм монжуулахдаа дасаж дээ.

Yнэндээ манай ихэнх худалдаа vйлчилгээний газруудын жин хэмжvvр нь но –то...

Аальгvйгээс хамаргvй биш аальгvйгээс амьдралгvй!!!

*Аальгvйгээс хамаргvй* гэж нэгэн vг бий. Уг vг vvсэж гарсан тvvх нь гэвэл дээр vед анагаах ухаан нэвтэрч амжаагvй байх vест тэмбvv гэдэг айхтар өвчин газар авч хvн амыг бvрхэх шахсан гэдэг. Тус өвчин нь эмчлэхгvй удаж даамжирхаараа яршиж хамар нь унадаг байсан юмсанж. Ингээд л *болдоггvй* хvvхнvvд хамаргvй явах нь ихэссэн гэдэг. Yvнээс л *аальгvйгээс хамаргvй* гэх vг гарсан гэх.

Тэгвэл өдгөө *аальгvйгээс хамаргvй биш аальгvйгээс амьдралгvй* болох болж. Учир нь ДОХ гэдэг эмчилгээгvй аюулт тахал манайд нэгэнт нvvрлэж бидний дунд чимээгvй гэтэн явах боллоо. Урд нь хамар унаад салж байсан бол өд...

Нийтийн зовлон болсон нийтийн унаа

Бичсэн: bolodm 2007-04-18 12:53 Нийтлэл- Улаанбаатар хот

Нийтийн унаа, нийтийн тээвэртэй холбоотой гомдол, шvvмжлэл, элдэв хэл ам тасардаггvй гэхэд болно. Арга ч vгvй биз ард тvмний амь албыг залгуулж байгаа амин чухал газар юм чинь.

Та нэг л өглөө боссон чинь автобус троллейбус микро автобус гээд бvгд явахгvй дээр нь бvр такси ч байхгvй байвал яах вэ. Төсөөлөхөд ч бэрх. Тэр өдрийн хотын ажил амьдрал зогсож, улс орны ажил алба уналтанд орж, ард иргэдийг уур бухимдал нөмрөх биз...

Ийм ч учраас бид хөл залгуулж хvссэн газарт дөхvvлж өгдөг vнэ хямд vйлчилгээ муу энэ хэдийнхээ тухай ярьж хэлэлцэж яавал дээрдэх талаар санал бодлоо илэрхийлж алдаа оно...

Ийгл телевизэд хэлэх vг байна!

Сайн санааны vзvvрт тос!

 

Манай телевизvvд хэдэн захиалгат нэвтрvvлэг урдчилж бэлтгэсэн, хасаж танасан нэг vгээр хэлбэл нvд хуурсан ярилцлага, нэг талыг барьсан хулхи мэдээ, алиалаад байгаа нь ч мэдэгдэхгvй доромжлоод байгаа нь ч мэдэгдэхгvй рекламанд дөрөөлсөн халтуурны элдэв цэнгээнт нэвтрvvлгээрээ vзэгчдийнхээ цагийг vрж нvдийг хуурдаг. За тэгээд ажилгvй хийх юмгvй гэрийн авгай хvvхдvvдийг урдаа уях ганц аврал нь энд тэндэхийн олон ангит цуврал кинонууд. Хажуугаар нь нэвтрvvлэг болон кинон дундуураа биш рекламан дундуураа кино болон нэвтрvvлгvvдээ гаргана. Энэ мэм лазантай зовлонтой. Энэ...

Арвин гишvvнийг эргvvлэн татахыг Монголын бvх vндэстэнvvд шаардаж байна гэвэл яах уу?!

Бичсэн: bolodm 2007-04-18 12:50 Нийтлэл-Хvмvvс

Бvдvvлэг зан бол хамгийн муухай зан!

Саяханы баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ашигт малтмалын vнийн гэнэтийн өсөлтийн татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх vеэр С.Оюун гишvvн санал хэлэх ёстой гэж УИХ-ын даргатай маргалдах vеэр эмэгтэй хvнд баймгvй бvдvvлэг зантай гэгддэг Д.Арвин гишvvн *Эрлийзvvдийг зайлуулах хэрэгтэй. Чи Монголын тухай ярих эрхгvй* гэсэн утгатай юм ярьсан гэнэ. ....

Угаасаа *бvдvvлэг мангар* яриатай авгай гэдгийг нь ард тvмэн мэдэх ч ингэж Монгол улсынхаа vндсэн хуулийг зөрчсөн ард иргэдээ доромжилсон зvйл ярьсан нь vнэхээр тvvнийг УИХ-аас байтугай Монгол ...

AmericanGirl хүүхэлдэй

Бичсэн: tungaamaa 2007-04-17 15:36

Дээрхи хүүхэлдэйг үйлдвэрлэдэг Pleasent компаны эзний ярилцлагыг уншлаа. Нэгэн цагт охин явсан болхоор хүүхэлдэйнд их дуртай. Компани байгуулсан түүх нь гэвэл Кристмасын баяраар дүү нартаа бэлэг хайгаад явж байтал санаанд нь таарах нагац эгчийн маань өгсөн гое бэлэг шүү гээд нандигнамаар хөөрхөн чанартай хүүхэлдэй олдохгүй байж л дээ. Нэг бол Барби, нөгөө бол тэр үед мода болж байсан Кабэж хэн ч гэнэв тийм хүүхэлдэйнүүд байсан гэнэ. Тэгээд мань хүн ер нь энэ баяраар над шиг гонсойсон хүмүүс олон байгаа болвуу гэж бодоод компаниа байгуулхаар сэтгэл шулуудсан гэж байна. Өөрийнх нь үгээр бол хоос...

Болод би шvлгvvдээсээ оруулав шvv

Бичсэн: bolodm 2007-04-17 12:53 Болод.М- Шvлэг

Гэж * ... *

Хорвоо гэж галзуугийн эмнэлэг
Хvн гэж ялзарсан мах
Эх орон гэж хавчиг шорон
Ээж аав гэж ломдбардны хvv
Амьдрал гэж махны машин
Аз жаргал гэж хоосон авдар
Нас гэж зээлийн карт
Намтар гэж шарилын бичээс
Цаг гэж цус сорогч
Цэцэг гэж биений vс
Хууль гэж бvсгvйн дотоож
Хувцас гэж бурхны нvд
Амьсгал гэж vхлийн шуудан
Ард тvмэн гэж толгойн бєєс
Улс тєр гэж яруу найрагч
Ухаантан гэж дэлхийн сvйрэл
Бурхан гэж ганц тоо
Буян гэж чимээгvй хот…

***

2005 он

...Нvгэл болдог орчлон

Хайр гэдэг тэр сэтгэлийн таашаал
Таашаал гэдэг тэр зvрхний гуниг
...

*Хууль тогтоолыг уландаа гишгэгч АПУ, Алтжин, Жем интернэшнл зэрэг компаниуд...* *Голомт банк найдваргvй юу?

 

Архи тамхи сурталчилахыг хуулиар хориглосон. Гэтэл єдгєє зарим нэг газрууд архиа аманд хvчээр хийх нь халаг сурталчилсаар байгаа нь нууц биш. Ил далд архи дарсны реклам сурталчилгааг зогсоохгvй юм бол тэр цаасан дээрх худлаа хуулиа Элбэгээгээр уруулчихгvй  яасан юм бол.

 

Монголын хууль гурав хоног гэдгийн vлгэр болгож авилгал хээл хахуулийн бас нэгэн хэлбэрт шилжvvлж байна гэлцэх яриа ч гадуур байна. Ард тvмнээ архиар хордуулж хvvхдийнх нь талхны мєнгийг хумслан амьдрагч эдгээр компаниуд дэндvv даварч бvр улаан цайндаа гарчээ гэхэд болно.

Хууль тогтоолыг уландаа гишгэж улаан цайндаа...

Хас банк банк мөнө vv?!, бас МCS луйварчин уу?!

10.000 төгрөг задлаж чаддаггvй банкыг ТYЦ гэх vv...

/Иргэдийн санал захидлаас хийсэн бичиглэл/

10.000 төгрөг задлуулах гэж манайхан бөөн юм болдог. Саяхан нэг жижигхэн тvргэн vйлчилгээний цэгээс юм авлаа. Гэтэл 10.000 төгрөг задлаж чаддаггvй. Нэг нь гарч гvйгээд нэг хэсэг юм болж болж ирлээ. Тэрээр энэ хавийн дэлгvvрvvдээр баахан гvйлээ задлаж чаддаггvй. Тэгэхээр нь ойрхоноор нь Хас банкруу орсон чинь 10.000 төгрөг задлахгvй гэж хариулж гэнэ. Нээрэн инээдтэй юм аа банк нь задалж чадахгvй байхад ТYЦ  задлаж чадахгvй байх нь аргагvй юм даа, 10.000 төгрөг задлаж чаддаггvй банкыг ТYЦ л гэхээс ө...

Эрдэмтэнтэй ярилцсан элэг эмтрэм мөчvvд...!!!

Бичсэн: bolodm 2007-04-17 12:47 Ярилцлага

Монголын маань нэгэн эрдэмтэн гадаадруу нисэх гээд Буянт-Ухаа дээр зогсож байна.

 

-Сайн байна уу? Эрдэмтэн та хаашаа нисэх гэж байгаа юм бэ?

-Сайн хvv минь. Сайнаа ч хатдаа тааруухан л амьтан зогсож байгааг минь харахгvй байна уу? Эрдэмтэн нь Япон гэдэг улсруу л нисэх гээд байж байна даа.

 

-Ямар ажил хэргээр явах гэж байна даа, харин ч тийм сайхан газар луу нисэж байгаа хvн баярлах хэрэгтэй байхаа. Гэтэл та их л гунигтай харагдаж байна?

-Амьдрах гэж л. Тийм болохоороо би өөрийнхөө азгvйд бас өөрийнхөө арчаагvйд гуниглаж байнаа.

 

-Та тэнд хэдэн жил болох вэ?

-Мэдэхгvй ээ насаара...

АПУ-ийн архинууд хуурамч ОАТТэмдэгттэй худалдаалагдаж байгаа нь татвараас зайлсхийлж буй ноцтой гэмт хэрэг биш vv?!!

АПУ, Монгол стандарт компанийн нэрийн бvтээгдэхvvнvvд хуурамч онцгой албан татварын тэмдэгтэй /ОАТТ/ гадуур зарагдаж байна.

Улаанбаатар хотын дэлгvvрvvдэд дээрх *хулхи* архийг их хэмжээгээр тvгээлт хийн борлуулж байсан бололтой. Энэхvv жигшvvрт явдал хэдийнээс эхэлсэн хэдий болтол vргэлжилэх нь тодорхойгvй байна...

Хуурамч ОАТТ-эй архи борлуулж байна гэдэг нь татвараар зайлсхийлж байгаа ноцтой гэмт хэрэг юм биш vv?!!

 

Ийнхvv өгvvлж байгаагийн учир нь сэтгvvлч миний бие дэлгvvрт явж байгаад цагдаа нарын их хэмжээний архи хурааж байхтай санамсаргvй таарсан юм. Тэрхvv хурааж байгаа архи н...

500.000 жуулчины цаана ДОХ бий!...Бэлгэвчний vнийг 50% хямдруулья!

ДОХ хэмээх аюулын харанга Монголчуудын зvрхийг дэлдэж байна. Єдгєє албан ёсны 19 халдвар тээгч илрээд байгаа ч vvний цаана хичнээн далд байгааг хэлэх аргагvй. Нэг ДОХ-той хvний ард 100-500 хvн байдаг гэнэ. Хэрэв энэ vнэн бол манайд багадаа 1900 цаашлаад 9500 хvн ДОХ хэмээх аюулт євчин тээж явж болзошгvй аж. Тэгээд цаашаа тэр хvмvvс тус бvрийн цаана дахиад бий гэж бодоход манайх шиг цєєхєн хvн амтай орны хувьд vндэсний аюулгvй байдалтай шууд холбоотой нь аргагvй. Манай урд хойд хоёр хєрш маань дээрх євчний євчлєлєєр дэлхийд толгой цохьдог. Тэгэж бодохоор хичнээн их эрсдэл манайд нvvрлээд байгаа...

*Yнэний эрэлд …* Эцэст нь нулимс л байдаг гэж vv?

Одоогоос 3-н жилийн тэртээ сонингоор ДОХ-той гэж зарлагдан, гvтгэгдэж, ажлаасаа халагдаж, бусдад доромжлогдон сэтгэл санаагаар хохирч явсаар залуу сайхан насандаа эр нөхрийнхөө хардалт хvчирхийлэлд өртөж амиа алдсан бvсгvйн эмгэнэлт vнэн амьдралыг эрэн сурвалжилж хийсэн баримтат кино дэлгэцнээ амиллаа. Нээлттэй Нийгэм Хvрээлэнгийн Эмэгтэйчvvдийн Сvлжээний Хөтөлбөрийн харьяа Эмэгтэйчvvд-Манлайлал төрийн бус байгууллагаас *Yнэний эрэлд…* баримтат киног хийснээ хvний эрхийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагын гишvvд, сэтгvvлч нарт анхлан vзvvлсэн юм. Уг киног Монгол телевизийн найруулагч Н.Ур...

Хар тамхи татаж, баар хэсэж шоудаж, нэг нэгнээ доромжлохыг уриалах нь урлагийн хөгжил мөнө vv...

Бичсэн: bolodm 2007-04-17 12:43 Нийтлэл-Урлаг соёл

...Нэг л мэдэхэд хар шил єргєн ємдтэй хип хип гэж хашгирсан бацаанууд борооны дараах мєєг шиг олширсон.

Эхэндээ ч хvмvvс паа пээ болж ам хамраа даран байж л сонсдог байсан нь саяхан. Харин одоо бол найман настай балчираас наян настай буурал хvртэл амандаа хип хопоор vглэх нь халаг болсон гэхэд хилсдэхгvй. Ийнхvv газар авч єдгєє Монголд хип хоп хєгжєєд багагvй хугацаа єнгєрлєє. Бvр Хип хоп холбоогоо хvртэл байгуулаад амжсан. Тэгэхээр хип хоп под хийтэл хєгжиж байна под хийтэл хєгжлєє гэж хэлж болно. Амьдралын vнэнийн дуулдаг гэж єєрсдийгєє тунхаглагч энэ олон хип хопчид маань vнэхээр амьдралы...

Тарвагаа хядсаар, тарваган тахалын аюул нvvрлэсээр...

Бичсэн: bolodm 2007-04-17 12:42 Нийтлэл- Байгаль орчин

Монголчууд бид өргөн уудам газар нутаг онгон зэрлэг байгаль ан гөрөө хөрсөн доорх баялгаараа бахархах дуртай улс. Эцэг өвгөд маань бидэнд хангалттай баян цатгалан амьдрах боломжтой эх оронг өвлvvлэн vлдээсэн юмсанж. Гэтэл бид өнөөдөр эх орныхоо эд баялаг уул ус ан амьтадтай зvй бусаар харьцсаар. Нvд улаан мөнгө цагаан болсон энэ цагт бvхнийг сохор зоосны нvхээр харж хамаг vнэ цэнэтэй бvхнээ устган харийханд хямдхан арилжсаар. Ан агнуурын тухайд л хэдхэн жишээн дээр аваад vзэхэд хичнээн их харуусал харамсал төрvvлнэ. Энэ тухай цуврал хvргэж байна. ....

....

Энд тарвага гэдэг амьтан болоод тvv...

2 юм байна

Бичсэн: bolodm 2007-04-17 12:41 Нийтлэл- Улаанбаатар хот

Хогийн сав шиг болсон хот минь!

 

Улаанбаатар хотын маань хот төлөвлөлт нэг л буруу бvр шал буруу яваад байх шиг гэж хvн болгон ярих юм. Хотоо тэлэх бус хотруугаа чигжих бөөгнөрөх шамбааралдах бодлого бариад байх шиг. Яасан дvvрсэн толгойтой эрх мэдэлтэнvvд, мэргэжилтнvvд байхаараа ингэж хотоо ямар ч цэгцгvй зохион байгуулалтгvй, асгаад хаячихсан хог шиг юм болгодог байнаа гэх. Иргэн та цонхоороо эргэн тойрноо нэг шагайгаад хар даа. Цэцэрлгийн жаал ч тоглоомоор байшин барилга өрөхдөө ингэж жонхуурсан юм хийдэггvй дээ.

Гэтэл манайд хэн л мөнгөтэй танил талтай эрх мэдэлтэй авилгалчин олигарх...

shuleg

Бичсэн: bolodm 2007-04-17 12:40 Болод.М- Шvлэг

Сарних цагт замхрах vед

 

Энэ л яваа насандаа ....

Эдлэж байгаа амьдралдаа ....

Эргэн тойрондох бvхэндээ ....

Эсгий туургат гэртээ ....

Сэтгэл минь дvvрэн байна....

Сарних цагийг тосож сууна ....

Саатах мөчийг болгоож сууна ....

Сэлэм иртэл амгалан байна ....

Замхрах тэр л цагт ....

Зуурд, мөнхөөр солигдох цэгт ....

Заяандаа би гомдохгvй ....

Замлинд би хорогдохгvй....

Эргэж төрөхийг ч хvсэхгvй ....

Дахин ирэхийг ч гуйхгvй ....

Эс бvхнээрээ замхарна би....

Эцэс төгсгөлгvй сарнина би ....

Хураасан эд минь мөнх бус ....

Хуримтлуулсан бvхэн минь мөнх бус ....

Хайрласан бvхэн ...

Ажлын 6 өдөртэй болцгооё!!!

            Манай Монголчууд гаднаас юм хуулахдаа их сайн улс гэдэг. Гадаадад ямар л хууль тогтоол, журам байна тэр чигээр нь шахуу авчраад л батлаад л гаргачихдаг гэж шvvмжлvvлдэг. Угтаа бол гадны орон манайх хоёр хvн амын соёл боловсрол тоо гэхчилэн олон зvйлээр ялгаатай болохоор тэр болгон бvгд яв цав таараад байдаггvй нь аргагvй. Гэхдээ энд гадны шилдэг сайн шалгарсан нэгэнт батлагдсан практикийг авч ашиглах нь буруу гэж хэлэх гээгvй юм. Учир нь гэвэл ямар ч байсан Монгол ахуй амьдрал соёл гэх мэт зvйлсдээ уялдуулан буулгаж авах нь зvйтэй боловуу гэсэн олон хvний хэлдэг санааг онцлох гэс...


Өмнөх хуудас | 31 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-