Бичиглэл

Дэлхийн 3-р дайн буюу цөмийн зэвсгийн аюул нvvрлээд байна!!!

Мянган нарны гэрэл мэт их туяа тэнгэрийг гийгvvлж, Дээд тэнгэрийн хvчит ташуур газар дэлхийг ороолгох мэт болоход Би vхэл биеээрээ байна, гариг ертөнцvvдийг сөнөөгч хэмээн хашгирах мэт... " /Махабхарата номын хэсгээс/

-Өнөө өглөө хойд Солонгос цөмийн туршилт хийсэн тухай мэдээлэл дэлхий нийтийг цочирдуулж аюулын харанга дэлдлээ.
-Манай хоёр хөрш улс болох Орос Хятад цөмийн зэвсэгтэй
-Хойд солонгос, Ираны цөмийн хөтөлбөр туршилт дэлхийг айлгаж байна
-Манай гуравдагч хөрш шинэ холбоотон Америк цөмийн зэвсэгтэй дээр нь олон улсын хэмжээнд өдөр ирэх бvр шинэ эсэргvvцэлтэй тулгарч хvнд байда...

Их Монгол 800 монголчууд бидэнд зориулсан баяр биш гадны жуулчдад зориулсан шоу юм гэж vv?!

  Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой угтаж, угтаж ч гэждээ тулгаж, бас далимдуулж Монголчууд бид төрийн ордоноосоо эхлээд л нэлээдгvй зvйлд хvч хөрөнгө цацаж бvтээж янзлаад авахаар болсон. Гэхдээ энэ талаар ард тvмнээс ямар асуух биш дээдсvvд л болгоосон. Ард тvмнээрээ хөдөлж хандив тусламж цуглуулж эрвийх дэрвийхээрээ зvтгэцгээв...

Дэлхий даяар Чингисийн Монгол 800 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна ирж vзтvгэй биширтvгэй хэмээн урьж залж зарлан тунхаглав. Хvн болгоны амнаас шахуу гадны олон зочид төлөөлөгч, өндөр дээд албаныхан, аялагчид, жуулчид ирнэ гэж хөл алдан хөөрцөглөж эхлэв. Бө...

*Ерөнхийлөгч Н.Энхбаяр бантангаа хэзээ дуусгах вэ?!*

Бичсэн: bolodm 2007-04-17 12:30 Нийтлэл-Хvмvvс

Монгол улсын маань ерөнхийлөгч их л ухаантай хvн болж Төрийн дууллаа өөрчлөх санал гаргаж УИХ ч дэмжиж олон тvмний хvсэл сонирхол санал бодлыг vл харгалзан яаран сандран ажлын хэсэг гаргасан.

Манайдаа л утга уран зохиолын мастер гэгдэх өвгөчvvлийг цуглуулж Төрийн дуулалдаа гар дvрсэн.

Гэхдээ анхдагч зохиолчдын нэрийг өөрчлөхгvй гэж их л өгөөмөр зан гаргаж байгаа бололтой ганц нэг vг өгvvлбэрт хумсаа шvргvvлэх аяджээ. Гэхдээ энэ нь удаа ч vгvй өгөөмөр зан биш чадахгvйдээ бантсан бантан байсан нь илрэв.

 Их Монгол 800 жилийн ой, Улс тунхагласны 85 жилийн ойн баяр наадмынхаа өмнө амжуулах г...

Монголчуудаа ерөнхийлөгчийн засаглалд шилжих vv!!!

Бичсэн: bolodm 2007-04-17 12:29 Нийтлэл- Улс тєр
Ноён ерєнхийлєгчєє та орлогынхоо мэдvvлгийг vнэн зєв гаргаад олон нийтэд зарлачих тэгэх vv? Vнэхээр гадуур хvмvvсийн цуураад байдаг шиг тасарсан баян хєрєнгєтэй хvн vнэхээр мєн vv та. Биш бол харамсалтай хэрэг, таныг гvтгэн бодож байж. Уучлаарай! Ядуу ерєнхийлєгчтэй улс ядуу байж л таараа учраас эхлээд хамаг Монголчууд бvгд нийлж танд харамгvй сэтгэлээр эд хєрєнгє хурааж єгсєн ч яахав. Тэгж байж л хэн ч ерєнхийлєгч байлаа гэсэн сэтгэл амар улс эх орныхоо тєлєє харамгvй сэтгэл чилээн ажжиллах буйзаа.
Тэгэхээр телевизээр цалингаараа тарчигхан амьдардаг ухааны юм ярьж, бас дээр нь ийм их vнэтэй...

Төрийн тvшээд одоо болимоор юм аа...

Бичсэн: bolodm 2007-04-17 12:28 Нийтлэл- Улс тєр

Нэгэн зvйл

Тvмэн олны итгэл хvлээж сонгогдсон төрийн тvшээд одоо болимоор юм аа... Төрийн ажил амархан тvмний хэрэг хялбархан болоогvй л байлтай.  Эх орон ард тvмнийхээ төлөө унтах нойр идэх хоолыг умартан явж морь нохой мэт зvтгэдэггvй юмаа гэхэд улсын ажлыг хувийн ажилтай хольж хутгалгvй хийдэг төрийн тvшээ манайд байна уу ингэхэд. Төрийн ордон, яам тамгын газрынхаа өрөөнд тоотой vзэгддэг харин ч хувийн компани дээрээ оффислож амь албаны ажлаа гялалзуулдаг эрхэмvvд нэлээд бий гэдэг.

Бизнесмэн компанийн захирал төрийн тvшээд олширч төрийн ажил цалгардаж тvмний хэрэг орхигдож, хувийнх компа...

Ерөнхийлөгч, шадар сайд, УИХ-ын гишvvдээ дагуулаад ууланд авирна гэнэ vv!!!

Бичсэн: bolodm 2007-04-17 12:28 Нийтлэл-Хvмvvс

Манай ерөнхийлөгч элдэв юм санаачлах, энэ тэр юманд юманд оролцохдоо гарамгай нэгэн бололтой. Хогын цэг дээр явж л байна, хаана ямар баяр наадам болно vг хэлж л байна, шинэ албан байгууллагын нээлтэнд тууз хайчилж л зогсоно. Ард тvмэн бидэнтэйгээ ойр дажгvй хvv шvv гэж эмгэд өвгөд магтаж, их л мундаг удирдагч гэж тойрон хvрээлэгчид нь шагшиж, шvvхэд өгч мэднэ гэж сэтгvvлч бид айна. 10 саяын vнэтэй гэх дээлээр гангарч олны нvдийг бvлтийлгэнэ, морь унаж, мориноос унаж ард тvмнээ сандаргана, сум тавьж мэргээ vзэж олныг шагшуулна, төрийн дууллаа шинэчилнэ гэж дордуулж паактална... Тоочвол их ээ их...

Улс төрийн ПИ АР-аа гэж…

Бичсэн: bolodm 2007-04-17 12:27 Нийтлэл- Улс тєр

Улс төрийн пи ар манайд хvчтэй явагдах болж. Одоо бол улам ч хvчээ аван нэгийгээ vзэж нэхий дээлээ уралцах догшин шинж харагдаж байна. Пи ар-гvй бол нам, эвсэл, засгийн газар байтугай хувь хvн ч хол явахаа больсон цаг гэдгийг хэн хvнгvй мэддэг болж.

Хар цагаан пи ар-ын *суман мөндөр* олон нийтийн санал бодлыг эзэмдэж, толгойг эргvvлнэ.

Сонгуулийн *нохойн дуу* ойртож нам эвсэлvvд хөдөлгөөнд орж марафоноо эхэлж, улс төр хөзрөө шагшиж, ээлжит хатуу тоглоомондоо зэхнэ. Vvнтэй зэрэгцээд пи ар-чид хийгээд менежерvvд, хэвлэл мэдээллийнхэн хийгээд сэтгvvлчид, соёл урлаг хийгээд спортын одод хvртэл...

Мундаг ерөнхийлөгч гэх

Бичсэн: bolodm 2007-04-17 12:26 Нийтлэл-Хvмvvс

Анх ерөнхийлөгч болохдоо арван саяын vнэтэй ч гэлvv, дээлээр гангарч, *Богд*-ын малгай тэргvvндээ залж, их сvрээ vзvvлсэн төрийн тэргvvндээ бид итгэл vзvvлж сонгосон гэх. Одоо итгэлдээ vнэнч байх л арга зам бидэнд байна гэх. Их өрийг тэглэсэн гэх, Мянганы замыг эхлvvлсэн гэх, Мянганы сорилтын санд хөтлөсөн гэх, МАХН-ыг хvчирхэгжvvлсэн гэх, Бушийг эх орондоо авчирсан гэх тvvнтэй хамаатай *мундаг* юм зөндөө гэх.

 Төр засгийг тогтвортой байлгахад чухал vvрэг гvйцэтгэж монголын хамгийн том нөлөө бvхий улс төрийн хvчин гэх МАХН-ын алтан жолоог одоо ч атгаж дээрээс нь удирдан чиглvvлж байдаг гэх.

...

Унтдаг бvгvй

Бичсэн: bolodm 2007-04-17 12:25 Болод.М- Шvлэг

 

Тэр бvсгvйг

 

Тэр гэдэг

Тэр сайхан залууд дурласан

Тэр сайхан залуутайгаа амьдарсан

Тэр хоёр их жаргалтай хосууд байсан

Тэр хоёр хөөрхөн охинтой болсон

Тэр дандаа жаргалтай байдаг байсан

Тэрийг нэг л өдөр орхин нөхөр нь харийн орныг зорьсон

Тэр тvvнийгээ иртэл хайраа хатамжлан хvлээнэ гэж амласан

Тэрний олон жил олон сар хvлээсэн мөч ирж

Тэр хайрттайгаа долоон жилийн дараа учирсан

Тэр нөхрөө эхнэртэй болоод ирэхэд уйлсан

Тэр нөхрөө урвана чинээ санаагvй болохоор гутарсан

Тэрнээс нөхөр нь хол байхдаа уйдсан

Тэрний оронд сайхан бvсгvйтэй амьдарсан

Тэрнээс илvv тv...

Монголчуудаа лидер яаж олох вэ?

Бичсэн: bolodm 2007-04-17 12:25 Нийтлэл- Улс тєр

Монголд лидер алга. Ганц лидер хvн л гараад ирсэн цагт Монгол байтугай дэлхийг өөрчилдэг номтой гэнэ.

Дэлхийгээ байг гэхэд Монголоо дэлхийн дайтай улс болгох тийм лидер манайд байна уу? Ардчилсан хувьсгал ялаад багагvй хугацаа өнгөрчээ. Гэтэл ганц ч лидер байдаггvй ээ. Лидер хаачив.

Нэрлэх гэсэн ганц ч нэр толгойд нэг л орж ирэхгvй байх чинь юу вэ? Эсвэл би санахгvй мэдэхгvй байгаа юм болов уу гэж горьдоно. Харин луйварчин хулгайч нэрлэ гэвэл төрийн ордон дотроос нэрлэх хvн захаас аваад олдох гэнэ.

Монголчууд бидний заяа хаясан, азгvй амьтад болоо юу даа. Монголын хөгжлийн цаг ирсэн л ба...

Шvлэг бичих сайхан

Бичсэн: bolodm 2007-04-17 12:24 Болод.М- Шvлэг

Зуны vдэш сэтгэл сэргээд шvлэг бичмээр сайхан

Зураг шиг охид алхах нь харц булаагаад сайхан

Гоолиг биенд богино банзал зохисон нь сайхан

Гэнэт хуй салхи босох нь бvрч сайхаан...

2006 он

Бороо орох сайхан

Бvсгvйн шvхэр дор хоргодох сайхан

Бороо удаан орох сайхан

2006 он

 

Компьютерийн ширээ -бодрол нийтлэл- өглөө

Хоолны ширээ - андын яриа ярилцлага- өдөр

Пивний ширээ - бvсгvйн инээд хөгжилдөөн- vдэш

Бичгийн ширээ - шvлгийн дэвтэр бясалгал – шөнө

2005 он

Болод.М

 

...

Их Монгол 800 төрийн тvшээдийн бизнес vv?!!

Бичсэн: bolodm 2007-04-17 12:23

Их Монгол 800 нэрийн дор мөн ч их бизнес хийж байна даа гэх нь vнэний ортой мэт санагдана. Аргагvй аргагvй төрийн тvшээдийн маань дийлэнх нь бизнесмэн хvмvvс компанийн захирлууд юм чинь улс төрөөр яаж бизнес хийдгийг яруу тодоор харуулж буй нь энэ биз гэх.

Ер нь нvдний өмнvvр чихний дэргэдvvр зөндөө л юм өнгөрч байна. Энд ганц нэг олны нvдэнд илэрхий байгаа амнаас ам дамжин яригдаж байгаа зvйлсийг энд жишээ татан өгvvлсvv. 

Жуулчинд явж байгаа машин дээр Tourist гэсэн бичиг бvхий өнгө vзэмж муутай алгын чинээ хуулга наахыг шаардан яамнаас нь 4000 төгрөгөөр шахаж байгаа нь нэг эрхэмийн төри...

Төрийн сvлд дууллаа өөрчлөх яахав, төрийн тvшээд маань өөрсдөө өөрчлөгдөхгvй бол!!!

Бичсэн: bolodm 2007-04-17 12:22 Нийтлэл-Хvмvvс

Нэгэн явган яриа:

*Манай ерөнхийлөгчид ууланд авирч, төрийн сvлд дууллаараа оролдож суухаас өөр хийх ажил олддоггvй юм байх даа. Одоо төрийн сvлдрvvгээ гар дvрч  байхаар *шонгийн модонд* авирвал яах бол. Тэгвэл тvvнийг аялдан дагагч тал засагч нар дагаад л бvгд шонгийн модонд авирна даа. Тэгээд л бууж ирмэгц нь *гавьяат мончёрчин* цол өгөөд л. Тvvнийг нь тvvний талыг баригч сэтгvvлч сурвалжлагч нар нь нисдэг тэргэн дээрээс сvр дуулиантайгаар сурвалжилж, *дэлхийд анх удаа шонгийн модонд авирч орой дээр нь гарсан ерөнхийлөгч* гэж зарлаад л сайхан юм болно доо* гэнэ. Иймл онигоо гарчээ.

За энэ ...

Ий ий ий

Бичсэн: bolodm 2007-04-17 12:21 Болод.М- Шvлэг

Ухаант хvн та

Уужуу талбиу байгтун

Амьдрал хэцvv байна гэж

Гуниглаж суухаа болигтун

Өөрөө өөрийгөө захирагтун 

Өөрөө өөрийгөө ялагтун

Өвдөг цэх зогсогтун 

Тэргvvн өөдөө байхгтун

Өнөөдрийн хvслээ дагахуу

Ирээдvйн хvслээ дагахуу

Yvнийг л та шийдэж

Оюун бодолдоо хадаагvй бол

Сайхан амьдралын тухай

Санахын ч хэрэггvй биз дээ

Салхины аясаар өнхөрөх

Хамхуул лугаа бизээ

Зорилгогvй хvмvvн гэдэг

Залхуу хvмvvнээс дор билээ

Зовж хичээж ажиллавч

Зvгээр зогсохоос дээргvй билээ 

Тиймийн учир та минь

Толгойгоо эхлээд ажиллуулагтун

Тvvний дараа л гагцхvv

Гараа хөдөл...

*Бурхангvй газрын бумба галзуурна*

Монгол оронд маань гадны тvм буман шашин чөлөөтэй зэрэгцэн оршин тогтнодог болоод багагvй хугацаа өнгөрөв. Аргагvй л ардчилсан орон шvv хэмээн шогширно. Ардчилалын салхитай хамт хаа сайгvй бөө удган, мэрэгч төлөгч, лам шар нар мандан бадарч моодонд орох болсон.

Их л удаагvй гадны элдэв шашин хvч тvрэн орж ирэх болсон. Цухас дурдах юм бол бидний олон жил шvтэж ирсэн бөөгийн шашин болон буддагаас маань гадна, христ, лал, андо, *мунн*, марго гэх мэт олон шашин урсгалууд нэвтэрч сvм хийдvvд борооны дараах мөөг шиг олшров. Эгээ засгийн газрын ордоноос маань сайхан сvрлэг тансаг харшууд сvм нэрийн...

Монгол улс эзэнгvйдэх нь ээ!!!

Ажилтай ажилгvй таарсан хvн болгон л шахуу нэг бол гадагшаа явах гэж байгаа эсвэл гадагшаа яаж явах вэ гэх болж. За тэгээд хаашаа яах гэж явах нь вэ хэмээн асуухаар *хаашаа ч яах вэ очоод юу ч хийсэн яах вэ, Монголдоо юу хийдэг юм бэ амьдрал барзгар ирээдvй бvрзгэр байна ш дээ ямар ч байсан гадагшаа гарахад алдах юм байхгvй эндээс л дээр гэдэг шvv* гэх. 

 Хатуухан хэлэхэд Монгол минь *там* болоод харийн орон *диваажин* болоод хvн болгон тийшээ зvтгэх болоо юу даа. Энэ тал дээр төр засаг юу бодож төвөвлөж суудаг юм болдоо хөөрхий?

 2.5-хан сая хvнээ аятайхан амьдруулж чадахгvй төр засаг, т...

*Урдаас ирээд уурга минийх уурга аваад адуу минийх*

 

*Урдаас ирээд уурга минийх уурга аваад адуу минийх, хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь минийх* гэж нэгэн эртний монгол vг бий.

Өнөөдөр энэ vг манайд vнэн болж байх шиг.

Манайхан гадныханыг харахаараа л хөл алдан гvйдэг зантай улс. Энэхvv занг нь ашиглан хаа нэг газрын тэнvvлчин гуйлгачин луйварчин манай эх оронд маань ирж биднээс илvv эрх ямба эдэлж хаан лугаа л амьдарч байх нь бий. Мэдээж албан тушаалтан эрх мэдэлтнvvдэд хахууль өгч хуульгvй дургиж монгол улсын хууль тогтоолыг зөрчих нь энvvхэнд болж.

Сонин хэвлэлийн нvvрнээс гарчиглах нь ээ *Залуучуудын холбооны Зоригтбаата...

Бусдаас хараат Монгол улс

Улс vндэстний маань эрхэм бахархал бол тусгаар тогтносон бvрэн эрхэт улс гэдэгт оршдог биз. Yvгээрээ л бид бахархан хаана ч нvvр бардам, зовхи өөдөө явдаг билээ.

            Монголчууд бид vнэхээр бусдаас хараат бус дэлхий дахинаа хvлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтносон эх орондоо амьдарч байгаадаа, vvний төлөө тэмцэж амь амьдралаа зориулан байж бидэнд өвлvvлсэн өвөг дээдэсдээ баярлан талархахаас яалтайв.

            Гэхдээ хааяа хааяа хачин бодол төрөх нь бий. Тусгаар тогносон улс эх орондоо бусдын хараат амьдарч байгаа мэт санагдах нь юуны учир вэ?

            Бидний заяагvйнх лав биш. Х...

Реалити шоу гэхээрээ юу дуртайгаа vзvvлж болдог гэж vv?!!

Бичсэн: bolodm 2007-04-17 12:16 Нийтлэл-Урлаг соёл

Реалити шоу гэх зvйл монголын хэдэн телевизvvдэд ханиад аятай л айхатар хурдан  халдварлаж байна. Суваг болгон дээр л шахуу нэг реалити шоу гэх зvйл гарч байдаг болж.

Манайхан нэг нэгнээ дуурайх дуу дуугаа авалцах хулгай хийх хумслахдаа авьяастай юм хойно яаж зvгээр байхав болгоод л байх шиг харагдана.  Заримдаа бvр Реалити шоу гэхээрээ л юу дуртайгаа телевизээр цацаж олон тvмэнд vзvvлж болдог гэж vv гэмээр санагдана.

Шинэ байр -2 гэж нэг реалити хальт харлаа. Хоёр хосын секс хийж байгааг телевизийн сувгаар орон даяар цацаж байх юм. Бvр нөгөөө Агаа гэнэ vv хөтлөгч бололтой эр нь хосын сеск...

Архины реклам арай ч дэндэж байнаа!!!

Архины реклам арай ч дэндэж байна гэж хэн хvнгvй ярих боллоо. Саяханаас Монголын оюутны холбоо ч гэсэн дуугарч эхэлж байх шиг байсан.

Yнэхээр ч хаа сайгvй л архины реклам. Урд нь Нямдорж гуай ХЗДХЯамны сайд байхдаа бас ч гэж хорьж бариад хуулийг мєрдvvлэх гээд байдаг байсан.  Гэтэл єдгєє Одбаяр сайдын vед архи дарсаны реклам замаа алдаж гvйцэж байх шиг. Ингэтлээ ч найзан дундаа орж арай болохгvй байхаа. Анхандаа далд нууцхан реклам зонхилдог байсан бол єдгєє бvр ил болж *архи уу архи уу, таны анд нєхєр, байнгын хэрэглээ*  гэх болж.

Архины vйлдвэрийн эзэд єєрсдєє улс тєрчид болж, хvчтэй нам...


Өмнөх хуудас | 32 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-