Бичиглэл

Шvлэг миний хобби гэж хэлээ биз дээ

Бичсэн: bolodm 2007-04-17 11:29 Болод.М- Шvлэг

Зvvд
Эхлэлгvй
Эцэсгvй
Эрчгvй
Эс оршихуйд зvvд оршино
Сvvдэргvй нvднээ
Шvvдэр бєнжигнvvлж
Сvvмийх зэрэглээнд
Сvнсгvй бие бvжиглvvлнэ
Салхи лимбэдэж
Сар гижигдэж
Санаагvй санаа
Сэмхэн амьдрал vргэлжлvvлнэ
Сохорсон дурлал
Сульдсан итгэл
Совингийн єнгєєр
Солирын хурдаар зvрхнээ татална
Алдас загнана
Айдас занана
Хайр бvvвэйлнэ
Халуун сvvний сvvдэрт дагжина
Эрээн могой
Элс жиндээхэд
Элэх амьдралд
Эмзэглэл зvvд манаж наминчлана
Зvv сvвэлж
Зvvд зvvдлэнэ
Зvгийн луужин
Зєвхєн дээшээ л заана ...
2001 он

 

Мянган жилийн тэртээд би
...Мянган жилийн ...

Хэтрvvлээгvй хэтрvvлэг гэж цуврал бичиж vзэв, Та бvv уурлаарай!

Хэтрvvлээгvй хэтрvvлэг-3

Монгол улс vнэхээр хөгжиж байна буюу солиорохуй...

**Монгол улс азийн бар болох ч тун ойрхон дог шvv.

-Хятад орос хоёрын худалдааны чөлөөт бvс хар зах нь болчихвол.

-Цагаачдын орон болбол.

-

 Монгол улсыг Орос Хятадын *жийрэг* улс гэнэ. Хvйтэн дайны vед ийм том *жийрэг* хэрэгтэй байсан бол өнөөдрийн даяаршиж буй ертөнцөд харин ч *шаврын хаалт* болж эхэлж байна гэнэ. Тэд тэгвэл одоо юу бодож юу сэдэж суугаа бол. Бvрэн эрхэт тусгаар тогтносон улс нэртэй ч бvрэн хараат *жийрэг* улсаа хоёр  улс яаж горойхгvй хувааж залгих вэ гэж ухаанаа уралдуулж бодлого боловсруул...

Эвт шаазгай буга баримой!

Бичсэн: bolodm 2007-04-17 11:23 Нийтлэл-Хvмvvс

*Эрлийз хурлийзууд Монголд хэрэггvй, тэднийг хөөн зайлуулах хэрэгтэй* гэх мэт хар vгс төрийн ордоны индэр хийгээд, олон нийтийн хөдөлгөөний уриа лоозон, гудамжны хvмvvсийн хараал, дэргэдэх нөхрийн амнаас хvртэл цөөнгvй дуулдах болсон.

Vндэсэрхэг vзэлтэй гэж өөрийгөө өргөмжилж, боржигон овогтон,  эгээ л Чингисийн тэдэн vеийн удам би, жинхэнэ халх хvн хэмээн өөрсдийгөө сайрхан онгирогч хоосон толгойтой сармагчин заримдагуудын энэ тэнэглэл хичнээн өчvvхэн бодолтойг нь харуулна.

Яс юмандаа өөрийнхөө жинхэнэ эцэг хэн болохыг ч мэдэхгvй нөхөд тэдэн дотор цохиж л яваа.

Тэгсэн атлаа өөрийгөө б...

Тал ба ой

Бичсэн: bolodm 2007-04-17 11:17 Болод.М- Шvлэг

Нэг.

 

Тал шиг эл хуль

Тал шиг уужим сэлvvн

Тал шиг санаа алдам

Тал шиг хязгааргvй мэт

Тал шиг алсын алс

Тал шиг нам гvмхэн

Тал шиг тайван

Тал шиг гунигтай

Тал шиг уудам

Тал шиг амьдрал

Энэ амьдрал

Эцэс төсгөлгvй мэт

Энэ их уйтгар гуниг

Эндээс л ирээд байх шиг ...

 

Хоёр.

 

Орчлон эрт урьд цагт

Тал байсан

Одоо

Ой болсон

Ойд бvгчим болсон

Ойд бvгд шамбааралдах болсон

Одоо тэнд амьдрал буцалж

Оволзох болсон

Олзолдох болсон

Орших эс орших

Улам ойрхон болсон

Талыг vлгэр гэж ярьдаг болсон

Талаас айдаг болсон

Талыг там гэж төсөөлдөг болсон

Тал...

Монголын улс төрийн тогтолцоог өөрчилье!

Бичсэн: bolodm 2007-04-17 11:14 Нийтлэл- Улс тєр

Монгол улс маань яагаад хөгжихгvй байна вэ? Энэ асуулт хvн бvрийн толгойд эргэлдээтэй. Өөр өөрсдийнхөөрөө тайлбарлана. Жишээ нь улс төрийн тогтолцоо болохгvй байна, лидер төрөхгvй байна, ард тvмний сэтгэхvй доор, залхуу байна, авилгал хээл хахууль хvнд суртал их байна гэх мэтээр ярилцана.

Энд эхний дурдсан шалтгаан хамгийн илvv нөлөөлж байна гэж vзэх хvн олон болж. Vнэхээр манай улс төрийн тогтолцоо нэг л буруу яваад байх шиг гэж олон хvн хэлдэг. Тэгээд л дээдэх нь суудлаа олохгvй бол доодох нь гvйдлээ олохгvй гээч болоод байх шиг.

Монгол улсын төр засгийн эрхийг нам барьдаг хэвээрээ. Нама...

Удирдагчдаа чамлахуй...

Бичсэн: bolodm 2007-04-17 11:13

Улс орны хөгжил дэвшил ард олны амьдрал ирээдvй нь удирдагчдаасаа ихээхэн хамаардаг. Энэ бол маргахгvй vнэн.

Монгол оронд ардчилсан хувьсгал ялаад багагvй хугацаа өнгөрчээ. Улс төрийн тавцанд цөөнгvй удирдагч лидерvvдийг төрvvлж. Сонин хэвлэлээр сvр дуулиан болж элдэв хэл аманд өртөж байдаг тодорхой хэмжээнд төр засаг тvмэн олонд нөлөөлж байдаг таргалж баяжсан гэгч нь ч жигтэйхэн *од* болсон  манай улс төрчид цөөдөөгvй.

Гэтэл тэр агуу улс төрч агуу удирдагч, тийм юмаараа илvv энэ ийм юмаараа илvv энэ ийм мундаг шийдвэр гаргаж тэгэж Монголын хөгжлийг нэг алхам урагшлуулсан тэр тийм албан ту...

Шагналын хэнээрхэл ээ гэж...

Их Монгол 800 жилийн ой ёстой л монголд гавьяа шагналын хур буулгасан. Манай ерөнхийлөгч ямар өгөөмөр гар султай хvн болохоо харуулж тонн тонноор нь одон тэмдэг баруун солгойгvй тараав. УИХ-ын гишvvд сайд дарга нар экс ерөнхийлөгч гэхчилэн дээрээсээ доошоо хvртэл гавьяа шагнал одон медиалаар булуулав. Их ч баярлацгааж их ч найрлацгаав.  Ямар сайндаа П.Очирбатын 8 жил тараасан шагналыг Н.Багабанди 4 жилд тараасан бол энэ хоёрын ерөнхийлөгч байх хугацаандаа нийлээд тараасан шагналыг Н.Энхбаяр ерөнхийлөгч маань ердөө 2-хон сарын дотор бөөндлөө гэсэн яриа гарч байхав дээ.

Урьд Цэдэнбал даргыг тө...

Тендер + Авилгал = Луйвар - Улс 600 сая төгрөгөө луйвардууллаа

Монгол улсад авилгал тvvнтэй холбоотой луйвар хэрээс хэтэрлээ гэж амтай болгон ярих болсон. Тэр дундаа аливаа тендер тойрсон хэл ам тасардаггvй гэж болно.

Тэгвэл саяхан бас нэгэн тендерийн асуудал тойрсон томоохон луйвар манайд гараад багагvй хугацаа өнгөрөөд байна. Манай Засгийн газраас Завхан аймгийн хэдэн сумдад эрvvл мэндийн төв барих төсөл хэрэгжvvлж тендер зарласан юмсанж.

Тус тендерээр Завхан аймгийн Дөрвөлжин, Отгон, Тvдэвтэй гурван суманд эрvvл мэндийн барилга барих төсөлд бvгдэнд нь Жонни гэх нэртэй хаанахынх нь мэдэгдэхгvй нэгэн компани ямар замаар нь тодорхойгvй ялалт байгуулж ...

Тату хамтлаг ирнэ гэдэг луйвар байсан уу?!!

Бичсэн: bolodm 2007-04-17 11:08 Нийтлэл-Урлаг соёл

Их Монгол 800 жилд зориулж Тату хамтлаг Монголд ирж Төв цэнгэлдэх хvрээлэнд5 сарын 29-нд тоглоно гэсэн зар реклам нэг хэсэгтээ бөмбөгдөж байгаад өдийг хvртэл бvхэл бvтэн 5 сар сураггvй болов.

Тус тоглолтын ерөнхий зохион байгуулагч нь урд нь нэг их сонсогдогдож байгаагvй Монголын шоу урлагийн холбоо гэх сvржин нэртэй газар байсан. Тэр холбоо нь ч одоо байдаг юм уу vгvй юм уу бvv мэд.

Ямартаа ч 4500 төгрөгийн тасалбар авсан баахан хvмvvс нvдээ ширэгтэл Тату хамтлагийг харуулдсаар хvлээсээр. Одоо бvр аргаа барж найдвар тасарч байх шиг байна. Ядаж ганц ч гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслэ...

Монголын даварсан цагдаа нар...

Монголын даварсан цагдаа нар гэж хэлэхэд хэтрvvлэг хилсдvvлэг болохгvй. Даварсан гэдэг vгийг хашилтанд хийж айж манжилах хvсэл шаардлага ч  алга болж.

Vнэнийг шулуухан хэлэхэд *даварсан цагдаа* гэдэг vг л өдгөө төрийн цагдаа, тvмний цагдаа гэдгээс илvv бодитой ортой сонсогдох болжээ гэж олон тvмэн хэлж ярьж байна.

*Миний цагдаа намайг хамгаална* гэдэг vг хvмvvсийн оюун бодлоос vгvй болоод багагvй хугацаа өнгөрч.

Харин ч эсрэгээрээ цагдаа гэхээр дээрэнгvй захирангvй айлгаж дарамталсан гав бороохой буу шийдэм далайсан төрийн нэр барьж өөрөө ч мэдэхгvй хуулиа өөдөөс уншсан рекетчин этгээд л...

Хvvхдийн мөнгөний авторууд олширсоор... гэлээ ч жинхэнэ санаачлагч нь оюутан байжээ!!!

Бичсэн: bolodm 2007-04-17 11:06 Нийтлэл- Улс тєр

Хvvхдийн мөнгө гэх энэ хоёр өгvvлбэр улс төрийн том шоу болоод удаж байна. Хvvхдийн мөнгө хэмээх энэ vгийн эзэн болохыг хvсэгчид тоогоо алдаж *минийх минийх* гэж цээжээ дэлдэн хоолойгоо сөөтөл хашгирах болов.

Ардчилсан нам, Ард тvмний нам, Эх орон нам, Yндэсний шинэ нам, МАХН гээд улс төрийн нөлөө бvхий хvчнvvдээс эхлээд олон улс төрчид энэхvv Хvvхдийн мөнгө гэгчийн автор болох гэж өөр хоорондоо vг шидлэн би чи-дээ тулаад багагvй хугацаа өнгөрөв.

 Гэсэн ч энэ хэрvvл тэмцэл цагийн аясанд дарагдаж намжих янз ер vгvй шvv. Харин ч бvр эсрэгээрээ ирэх сонгууль дөхөх тусам л ширvvсэх төлөвтэй.

 ...

Хотын даргаа! Та битгий давар!

Бичсэн: bolodm 2007-04-17 11:03 Нийтлэл- Улаанбаатар хот

Сайн байна уу хотын даргаа!

Сайнаа ч хат даа, хот маань хорт утаанд дарагдаад хэцvv байна шvv тийм ээ хотын даргаа! За за энэ ч танд ямар хамаа байхав, энийг тэр тvлш эрчим хvчний сайд, байгаль орчны яам нь л мэдэх хэрэг байх тийм vv хотын даргаа?

Гэхдээ л хотын утаа гамшигийн хэмжээнд хvрчихлээ шvv тиймээ хотын даргаа. Энэ гамшигийн сайд ажлаа ерөөсөө хийхгvй юмаа тиймээ хотын даргаа. Ер нь энэ сайд дарга эрх мэдэлтэн эрдэмтэн судлаач нар ерөөсөө ажлаа хийхгvй юм аа тиймээ хотын даргаа...

 

Та ч их өнгөлөг байгаа шvv хотын даргаа. Хаана ч явсан хэнтэй ч ярьсан хичнээн их гадаа утаатай б...

Монголд зөвхөн гадаадын томчуудад зориулсан *Янханы газар*, хvvхдvvдэд нь зориулж *Дисней лэнд* байгуулах уу?!!

Казино хэмээх атгаалжин хар мангас Монголыг залгихаар айсуй!!!

Цуврал-3

 

Монгол хvн vнэ хvндгvй бvр хэн ч биш болжээ. Монгол эх орондоо Монгол хvн ад vзэгдэн амьдрах аргагvй болох нь ээ! Аргагvй дээ эх орон нь хvртэл иргэнээ тоохоо больсон өнөө vед. Төр засаг хууль тогтоомж төрийн тvшээ эрх мэдэлтнvvд нь хvртэл жирийн ард иргэд биднийг vл тоож, доромжилж, доог тохуу хийж, сэтгэл зvрхээр маань тоглож, биднийг шулж мөлжиж, хохироож байна шvv дээ.

Монгол хvн биднийг эх орон маань энэ хэдэн бидний сонгосон гэх төрийн тvшээ эрхэм ноёд хэрхэн vнэлж байна вэ?! *Нохойн баас шиг*

Шинэ иргэнээ т...

Мөрийтэй тоглоом гэж мангас!!!

Казино хэмээх атгаалжин хар мангас Монголыг залгихаар айсуй!!!

Цуврал-1

 

Урьд мөрийтэй тоглоом гэж айхтар мангас манайд ихэд дэлгэрч байсан, тvvнд хvмvvс хэрхэн татагдаж яаж амь амьдарлаа сvйтгэдэг байсан, тvvний эсрэг төр засаг ард нийт хэрхэн тэмцэж байсан тухай бид багагvй сонсож дуулж байсан билээ. Зах зухаас нь ч гадарлах бvр биеэр туулсан хvмvvс ч өдгөө олон буй.

Мөрийтэй тоглоомноос болж өнгөтэй өөдтэй явсан хvн мал хөрөнгө орон гэр бvр эхнэрээ хvртэл тавиад туучихсан тухай итгэмээргvй гэлээ ч vнэн бодит ам дамжсан яриа дуулддаг л байсан. Цаг хатуу vед хэдэн нөхөр мөрийтэй мууши...

Гурван ширхэг навч Өгvvллэг

Бичсэн: bolodm 2007-04-17 10:56 Болод.М- Єгvvллэг

Би нэг өгvvллэг бичиж vзлээ. Гэхдээ сайндаа ч биш ээ. Хичээл дээр захирал маань бидний дунд Гурван ширхэг навч гэдэг нэртэй зохиомж бичих даалгавар өгөв. Би тэгээд нэг иймэрхvv өгvvллэгэрхvv юм бичив. Гэхдээ багшид болон манай ангийнханд таалагдсан юм шиг байна лээ. хэхэ

3 ШИРХЭГ НАВЧ

/өгvvллэг/

Дvv маань хадамд гарч намрын дэлгэр цагаар өсөж төрсөн нутагтаа би сандруухан ирлээ. Найр хурим ч яахав ёс горимоороо сайхан болж өнгөрлөө. Маргааш хот, гэрлvvгээ буцах гэж байсан орой, нэг л битvv гуниг сэтгэлийг эзэмдэж, унасан нутаг угаасан ус, багын минь дурсамж, намайг хоргоох шиг нойр хулжин...

Ааалзны тор цувралыг уншлаа ёстой дотор арзайв аймаар юм аа vнэн бол...

Цогц Харилцаа Төв ТББ, Цогц Мэдээлэл агентлагаас олон нийтийн санал хvсэлтийг харгалзан vзэж тэдний хvссэн мэдээ мэдээлэл баримтыг олж өөрсдийн сонин хэвлэл болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр дамжуулан хvргэх vйл ажиллагаа явуулж байгаа билээ. Ингээд энэ удаад тухайн vедээ нэлээдгvй шуугиан тарьж байаан Аалзны тор цуврал нийтлэлийг нэг дор хvргэж байна. Шударга vнэний төлөө тантай хамт бид зvтгэнэ!

 

ААЛЗНЫ ТОР

АЛТ ХУДАЛДАН АВАХ ЯМАР АШИГТАЙ ВЭ?

Энэ дэлхий дээр тогтмол vнэтэй юм гэж нэгээхэн ч vгvй. Өдгөө нэг унц алт (30 орчим грамм) 286 ам доллар. Гэтэл 70-аад оны эцсээр унц нь ...

Улс төрд цаашид*шаанстай* болон *шаансгvй* байгаа нөхдvvд? Судалгааны дvнгээс

Ийм нэгэн судалгаа гарсан байна! Та нөхдvvд сонирхоод өөрсдийн vнэлэлт дvгнэлтээ өгцгөөх биз. Гэхдээ ямар нэгэн нам хvчинд vйлчилдэггvй иймэрхvv төрийн бус байгууллагууд олширвол зvгээр юм шигээ.

 

*Цогц Харилцаа Төв* Судалгааны агентлагаас Оюутны эвсэл клубтэй хамтран улс төрийн зvтгэлтэн УИХ-ын гишvvдийн нэр хvнд хэр зэрэг байгаа талаар болон ирэх 2008 оны сонгуульд сонгогдох, жийгдэх магадлал хэр зэрэг байгааг тандах зорилгоор олон нийтийн судалгааг бvтэн 2 сарын турш явуулаар болон и-мэйл, захидал харилцаа ашиглан чөлөөт судалгаа явууллаа. Нийт 4600 гаруй хvн оролцсон уг судалгааны дvнгэ...

2007 оны 10-н онцлох vйл явдлыг нэрлэж байна!

Би муугаа мэдэхгvй бас оны онцлох арван vйл явдлыг нэрлэх гэж чадан ядан оролдсон юм аа. Санал нийлэх нь vv айн...

1. Онцлох vйл явдалын нэгт Их Монгол 800 жилийн ойн арга хэмжээг нэрлэж байна.

Их Монгол улсад тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ой 2006 онд тохиож Монгол тvмэн дэлхий дахинаа бахархалтайгаар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрvvллээ. Энэ арга хэмжээний хvрээнд Монгол улсад их бvтээн байгуулалтын ажил өрнөж, гадаад дотоодын жуулчид болон өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчилан ирж, аялал жуулчлалын салбарт ахиц гарч урдчилсан байдлаар манай оронд 390.000 жуулчин ирсэн бай...

Хакухо Даваажаргал...!

Бичсэн: bolodm 2007-04-17 10:47 Нийтлэл-Хvмvvс

Монгол улсынхаа нэрийг дуурсгаж яваа бахархалт  хөвгvvдийн маань нэг бол яах аргагvй Хакухо Даваажаргал.

Японы  мэргэжлийн сумогийн дээд зиндааг эзэгнэж яваа монгол хөвгvvдийн манлай болж ирээдvйн их аварга болно гэж ард тvмэн бидний хvсэн хvлээж итгэж найдаж суудаг хайртай хөвгvvн билээ.

Сvvлийн vед тvvний талаар элдэв мэдээлэл бишгvй цацагдаж нэлээдгvй шуугих болсон. Учир нь Хакухо маань харv башёд тvрvvлсэн баярт vетэй давхцуулан япон бvсгvйтэй хуримаа хийнэ гэсэн баяр дээрээ баяр нэмсэн мэдээлэл хийсэн. Энэ нь зарим нэгэнд таалагдаагvй бололтой. Аргагvй дээ хайртай хөвгvvнээ бахархаж я...

ХЗХ-нд өртэй гишvvд буюу ХЗХ, Хадгаламж банкаар хэн гараа угаав?!

Бичсэн: bolodm 2007-04-17 10:46 Нийтлэл-Хvмvvс

Эрээвэр хураавар сониноос

 

Манай улс төрчид УИХ –ын эрхэм гишvvд, бvр цаашилбал намууд хvртэл ХЗХ-дод их бага өртэй, идэж уусан ашигласан холбоо сvлбээтэй, гар хуруугаа байтугай хошуугаа хvртэл дvрсэн гэсэн яриа олны дунд ил далд их өрнөх болсон.

Сvvлийн vеийн хамгийн их сонирхол татсан сэдэв бол яах аргагvй *ХЗХ-нд өртэй гишvvд буюу ХЗХ, Хадгаламж банкаар хэн гараа угаав!* гэдэг сэдэв байлаа.

Олны vг ортой гэдгийг батлаж захаасаа нэр устайгаа мөнгөнийхөө тоотой хэвлэлийн хуудаснаа дурайх болов. 

 

Yvнд:

ХЗХ-ноос мөнгө авсан хэргийн нэгдvгээрт саяхан БХЯ-ны чөдрийн ганц унаа болох Ми...


Өмнөх хуудас | 34 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-