Автомат бооцоот тоглоом хаа сайгvй цэцэглэж байна!
Нэг хэсэгтээ Автомат бооцоот тоглоомын газар гэх нэгэн төрлийн мөрийтэй тоглоомын бизнес дэлгэрч *мини казино* борооны дараах мөөг шиг л олширч учир замбараагаа алдсан.
Байшин барилгын булан тохой бvрт Покер хаус гэх автомат тоглоомын газрууд vvрлэж vйл ажиллагаа явуулах болсон. Нэр нь л бооцоот тоглоом гээд байгаа болохоос vйл ажиллагааны зарчим нь казино л гэсэн vг.
Энэхvv мөрийтэй тоглоомд донтсон хvмvvсийн бvхэл бvтэн арми бий болов. Амь амьдралаа алдахаас буцахгvй шунан дурлаж тоглогсод мундахаа больж бvр тоглохын тулд гэмт хэрэг vйлдэж хvний алтан амийг бvрэлгэсэн ч хэргvvд гарах...
Аймаар нийгэм!
Оршил буюу *Пөөх гадаад хvн, баян босс, бөөн доллар!*
Пөөх гадаад хvн! гэж хvvхэд хөгшидгvй, дээр дооргvй, эр эмгvй хөл алдан гvйлдэнэ.
Учир нь тэдний толгойд *Гадаад хvн бол бөөн доллар, Гадаад хvн бол баян* гэсэн тогтсон бvрхэг ойлголт эргэлдэнэ.
Тэднээс хэдэн төгрөг салгачих юмсан гэж гэж уралдан урд хойгуур нь хэн хvнгvй гvйх нь гэм биш зан. Хамаг байдгаа дэлгэнэ. Зах зээлийн нийгэмд энэ бол байх л ёстой зvйлийн нэг яах аргагvй мөн. Ер нь эх оронд минь тухлаж байгаа гадныханд vйлчилгээ vзvvлж арилжаа наймаа хийж хөлс мөнгө авах, хожоо гаргах нь бидэнд хэрэгтэй байлгvй яахав.
Гэхд...
Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан!
Би Пи ар маркетинг сонирхдог нөхөр л дөө мөн сэтгvvл зvй сэтгэл зvй судалдаг. Энэ бvх чиглэлээр ажиллаж амьдарч буй бөлгөө. За за илvv vг нуршилгvй анханы өөрийн бичсэн бодролыг оруулсугай! Анхааралтай байгаарай нөхөд өөө...
Бурхан бол менежер тийм болохоор менежер та бол бурхан!
Тиймээ! Өнөөдөр менежер гэдэг албан тушаалын эрэлт манайд өсөж байна. Yнэ цэнэ нь харин ямар байгааг хэлж мэдэхгvй. Тааруу ч байдаг байж болох. Нэг тиймэрхvv л ажиглагддаг. Нэг их гоё хувцасласан улс. Гоё дvр эсгэгчид. Гэхдээ гоёыг бvтээж дvрийг бvтээж зах зээлийг эзэлж байгаа нь цөөхөн. Байгууллага компанийнхаа...
Анхны хайр
Хүмүүс одоо анхны хайр майраа бичээд хорхой гозогнуулааад байхийм. Би ямар нээх анхны хайргүй ч хүн биш бичий л даа. Яахуу. 4-р ангид байсан байхаа.1 ангийн дээр, 5-р ангийн нэг шар баньд манай сургуульд байдаг байсийн, би яджийхад шар хүнд жигтэйхэн дуртай, харангуут л тогонд цохиулсан юм шиг шар өнгөнд нь нүд гилбадаг байж билээ. Тэгээд л эмэгтэй юм чинь ямар өдөөд гүйх биш хараад хааяа хааяа тогонд цохиулдаг байсийн. Нээрээ одоо бодход нэр нь ч царай нь ч орж ирэхгүй нээх шар өнгөтэй бандь л булан тойроод яваад байсныг санаж байна. Одоо хаана хэнийг гэрэл цохиулаад ячвж байгаа болдоо. Нээ...
Юу ш дээ өнөө, хүнийг доош нь хийх тухай.
Хэхэ, би ер нь төрхөөсөө их өөнтөгч муу зантай төрсөн хөөн юм байгаан. Ойрын үед даанч сайн илрээд байгаам л даа. Ингээд би миний хэдэн туйлшрал гэсэн юм бичье гээд сууж байна.
1. Шаал дэмий нэг туйлшрал
"Чио Чио Сан" дуурийн Монголд тавигдсаны 40 жилийн ой болох гэж байгаа гэнээ. Яахав би нээх их гэгээрсэн хүн биш учраас дуурь муурь үздэггүй юм. Үзвэл бас нэг ойлгох эсэхээ бас сайн мэдэхгүй. Тиймээс дуурийн тухай бичих гээгүй нь ойлгомжтой байгааздээ. Сүүлийн долоо хоногт сонин хэвлэлээр "Чио Чио Сан" дуурийг ёстой өнөө социализмын үед найзлаж байсан Оросуудаас болж бид нар Мадам Виттерф...
Монголын тархи ГООЖИЖ БАЙНА...
Бичсэн: Tji 2007-04-15 17:54
Улс төрчдийг өөрчлөх гэснээс, тэднийг сонгож буй хүмүүсийг өөрчлөх нь илүү амар.
Фридрих А.Хаек
"Оюунлагууд" ажил хаяа юу?
Монголын амьдралын өнөөгийн дүр төрхийг жагсаал цуглаан, шаардлага тэмцэлгүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Хүн бүр л өөрийн ашиг сонирхол, байр суурь, үзэл бодлоо чухал хэмээн тулгаж, зүй бус зүйлийг ч үхэх, өлсөхөөрөө түрий барин хүчирхийлсэн өнгө төрхөөр шийдүүлэхийг эрмэлзэцгээж байна. "Эх орон", "ард түмэн", "нийгэм" гэх мэт хийсвэр ойлголтуудыг ямар ч их хэрэглэх юм. "Нийгмийн сайн сайхан", "эх орныхоо төлөө", "ард түмнээ бодъё" гэх гоё сайхан үгс хүн бүрт л таа...
Гал унтраагч улс төрчид УЛС ТӨРИЙН ГАЙ ТҮЙГЭР
Бичсэн: Tji 2007-04-15 16:24
Монголчууд бид болохгүй бүтэхгүй зүйлийг "Хаанаас хийсч ирсэн гай вэ" гэж асуудагсан. Одоо ч асуугаад байх юмгүй "гай түйтгэр" улс төрөөс л хийсч ирдэг болоо шив дээ.
Гай түйтгэр гэснээс улс төр өөрөө тийм ч гайтай зүйл уул нь биш л дээ. Эрх чөлөө, ардчилал, шударга ёс гэх мэт олон зүйл улс төрийн хүсэл эрмэлзлэлээр тэтгэгдэж байж л, хүн бүрт хамаатай хөгжил дэвшлийг бий болгодог. Харамсалтай нь эрх чөлөөнд тулгуурласан хөгжил, шударга амьдралын хэв маяг, ардчилсан үйл явцыг улс төрийн урт хугацааны бодлогоор дэмжихээсээ илүүтэйгүүр, ахар хугацаанд нэр горилон, баатарлах хэнээд автаж, гал ун...
Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс...
Яруу найрагчид сэтгэлийн, сэтгэлгээнийх гээд л хоёр хуваагдаад нэг нэгийгээ муу хэлдэг. Магадгүй муу шүлгийг сайхан уншдаг хүмүүс нь тэр болор цомыг нь аваад байдаг ч юм билүү? Гэсэн ч би сэтгэлийн хөөрлөөр бичигдсэн гэгдээд байдаг тэр шүлгүүдэд дуртай. Надад таалагддаг Хулан, Ичинхорлоо, Эрдэнэ-Очир, Бавуудорж гээд олон шүлэгчид байдаг. Өнөөдөр Б.Ичнхорлоогийн шүлгүүдээс энд бичихийг хүслээ. Танд ч бас таалагдана гэж найдаж байна.
АЯЗ
Би чамдаа очно
Нулимс ивлэх талын хөх тэнгэр болж очно
Нуугдаж үүлэн цаанаа туньсан наран болж мандана
Үгүйг бийд зурсан зэрэглээ болж сарнина
Үнэнийг ху...
Тураалын золиос ба тарган байхын зовлон
Гэртээ байсан зарын сонинг жаахан сонирхолоо. Өдөрт 3 кг тураана, өөх хөйлуулна, тураадаг цай зарна, жимсний бэлдмэл найдвартай тураана, өөх хайлуулна гэхчилэн турхыг хүсэгчидэд зориулсан зар захаас аваад зөндөө. Гоё сайхан харагдахыг хүсэхгүй хэн байхав дээ. Гэсэн ч би л лав аминдаа хайртай. Нэг кг чихэр авч өмнөө тавиад өдөрт надаас үүнээс 3 дахин их мах өөхийг хаанаас минь ч юм аваад хаяна гэхээр сэтгэлд нэг л багтаж өгөхгүй байгаа юм. Итгэдэг хүмүүс байдаг л байх. Тураадаг цай уугаад ходоодны өвчтэй болсон, янз янзын аппаратанд орсоор байгаад эдийн засгаараа хохирсон гэж ярих олон бүсгүйчү...
Романтик хортонгууд ба ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУЛГАЙ
Бичсэн: Tji 2007-04-14 10:18
"Хувь хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг."
Фридрих А.Хаекийн энэ үгийг олон дахин уншиж, олон дахин бусадтай ярилцмаар санагддаг. Учир юу гэвэл маш олон хүн монголд бусдыг дарангуйлаад байх эрх мэдэлгүй ч яг л энд дурдах дарангуйлагч адил бодож, сэтгэн түүнийгээ бусдад тулгаж байдаг.
Бид өөрсдөө сонгон байгуулж, түүнд татвар төлж буй хувьдаа төрийг хардан бодож, хянах эрхтэй юу, ер нь иргэн хүн төрий...
ШООВДОР ЭР ХҮН
Намайг ингэж бичлээ гэж эрчүүд минь битгий уурлаарай. Яагаад ч юм бүү мэд орчин цагийн эрсийг нийгэм маань нэг л гадуурхангуй нүдээр хараад байна уу даа гэж бодоод л үүнийг бичиж байна. Наад зах нь ээж аавууд эмэгтэй хүүхдээ бөөцийлж, эрдэм мэдлэг эзэмшүүлэхийг хичээдэг. Эр юм яах вэ? жолооч ч болсон хийгээд амиа аваад явна гэж эр хүүхдээ "гадуурхадаг". Урагшаа,хойшоо гахай зөөж охин дүүгийнхээ сургалтын төлбөрийг хийдэг олон ах нарыг би мэднэ. Ингэж эрдэм номоос гадуурхагдсан болохоор олигтой ажил лав олдохгүй. Бодоод үз лдээ. Аль ч албан газрын хаалгыг татсан эрх танхи хүүхнүүд дүүрэн. Мэд...
Зүгээр л ...
Зүгээр л чихээ бөглөөд, нүдээ аниад ...
Савангийн дууриуд ба монголчуудын ой санамжаа алдалт
2 жилийн өмнө би "Гарын 5-н хуруу " киноны Шагдар буюу УГЖ Лхасүрэн гуайтай ажил хэргийн шугамаар уулзаж байсан юм. Тэр хүн дотроосоо шатаж багтарч явдаг юм билээ. Толгой өөд таталгүй уйлж, гурвалжин дөрвөлжин дурлалцаад, сархадыг сав саваар нь сөгнөж, ой санамжаа алдаж, элдэв хорт хавдраар өвчилдөг солонгос кино жүжигчидийнхээ хөөрхөн царай дэгжин хувцасаар олон монгол охид хөвгүүдийг өөртөө татаж байна. Үүнээс болж урлагийг үнэлэх үнэлэмж, бусдыг үзэх үзэл аяндаа л өөрчлөгдөж байна. Сонгодог урлаг, дэлхийн шилдэг киног тэд ойлгохоо больж. Энэ бол эмгэнэл. Тархи толгой нь сайхан зүйлийг мэлрэ...
Эмзэглэл
3-р сарын сүүлээр хүүтэйгээ хамт эмнэлэгт хэд хоног хэвтсэн юм. Тэгээд л тэр үеэс хойш сэтгэлд бөөн хар юм хуралдчихаад хэцүү санагдаад байх боллоо. Цэцэг цэврүү шиг нялх үрс маань эмнэлгийн орон дээр аврал эрэн хэвтэнэ гэдэг хэцүү. Тэр тусмаа урьд нь сонсогдож дуулдаагүй олон өвчний нэрийг сонсохоос яс хавталзах шиг. Нүдний, ходоодны хорт хавдартай, зүрхний, амьсгалын замын төрөлхийн гажигтай, агаарын бохирдлоос харшил авсан, хоолойн бөглөрөл гээд миний урд нь лав сонсож байгаагүй энэ олон өвчин ирээдүйг маань элгээр мөлхүүлж байна гээд хэлэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй байх.
Гэхдээ өвчний...
Жижигхэн Монголдоо эргээд ирээрэй
Монголын төлөө цохилох зүрх надад, чамд бүгдэд байх хэрэгтэй. Тэр сэтгэлгээг хар багаас нь зүрх сэтгэлд нь суулгаж өгөх ёстой гэж би боддог. Өнөөгийн нийгэмд ажиглагдаж байгаа нэг хандлага бол яах аргагүй гадаадад сурч, ажиллах явдал. Хэн хаана яаж амьдрах нь тухайн хүний хэрэг мэт боловч гадаадруу одогсод эргэж ирж буй эсэх нь бидэнд ихээхэн хамааралтай юм шиг. Сурахаар явсан нэг нь очсон газраа эрдэм ном сураад, тэндээ ажиллаж технологи авчиран монголоо хөгжүүлнэ гэж хэн хүнгүй горьддог. Гэвч тэгж байгаа нь ховор. Цалин өндөртэй, тохь тухтай газар амьдарч байгаад Монголдоо эргээд ирэхээрээ б...
ХҮМҮҮСЭЭ НАДАД УРАМ ХАЙРЛА
Өнөөдөр яагаад ч юм нэг л урамгүйхэн өнгөрлөө. Яагаад гэдэг асуултыг тавьж хариуг нь өөрөөсөө хайгаад олсонгүй. Хэн нэгэнд гомдсон зүйл надад лав байхгүй. Тэгсэн хирнээ л... Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн үг байдаг даа. Ямартаа ч халуун дулаан үгийг хэзээ чбитгий харамлаарай нэгнээсээ. Ингээд ЯРУУ НАЙРАГЧ. ТООМОЙН ОЧИРХҮҮГИЙН УРАМ ХАЙРЛА ШҮЛГИЙГ бичлээ..
Хүмүүс ээ, Надад урам хайрла !
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болно оо, хич...
Санаснаар болдоггүй хорвоо
Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг. Миний бодлоор бол сайн явах санааных гэдэг яахын аргагүй үнэн юм шиг. Амьдралд өөрийн гэсэн байр сууриа олж, нийгэмд өөрийн гэсэн оргилыг буй болгохын төлөө зүтгэх, хань ижлээ зөв сонгох, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээд энэ бүхэн нь хувь хүний өөрийн зохион байгуулалт, ухамсраас шууд хамаарах боловч амьдралыг бүгдийг нь эхнээс дуустал нь төлөвлөх бэрх. Тийм ч учраас санаснаар болдоггүй хорвоо гэж ярьдаг байх. Гэхдээ өөрөө амьдралд илүү их хариуцлагатай хандсанаар санаснаараа хорвоог эргүүлж чадах боломж байгааг ч үгүйсгэж болохгүй. Яагаад ингэ...
Сонголт
"Сонголт" гэдэг нэртэй нэг ном уншиж байсан. Түүн дээр яг л "Devil wears Prada" дээр хэлдэгчлэн "Сонголт хийх эрхтэй амьдралд чиний хийсэн сонголт чинь энэ шүү дээ" гэж бичсэн байдаг. Тэр номыг уншхаас өмнө би сонголт хийж амьдарч явснаа ухаараагүй явсийм. Ямар нэг шалгалт шүүлэгт тэнцэх,унах, хүнтэй уулзах, хоол идэх, инээх ,уурлах, үг хэлэх одоо энд ингээд бичих хүртэл миний сонголтоор л болж байгаа гэдгийг мэдээгүй байжээ.
Миний хувьд өнөөдрийн сонголт юу байваа гэвэл над дээр нилээд удаж байгаа нэг ажлыг шууд хойш нь тавиад блог нээгээд энэ үгийг бичээд сууж байна. Хихи. Тэр бүү хэл төрө...
ОЮУНТАН
Хөл хөөр үл тасрах оюутны хотхонд би амьдардаг. Энд аль хэзээнээс амьдарч, хэзээд эндээс нүүхгүй юм шиг сонин мэдрэмж үе үехэн төрдөг. Хавар болохоор энд урьд урьдынхаас илүү сайхан байдаг ч заримдаа бүр залхаж үхмээр... Хос хосоороо алхах залуус, цонхны доороос нэгнээ дуудах хөвгүүд, жижигхэн талбай дээрээ хөлсөө дуслуулан сагс тоглох тэднийг харахаар эргээд оюутан болохыг эрхгүй хүсэх юм. Түрүүн яагаад залхаж үхмээр гэж бичсэн гээч? Ерөнхийдөө үдэш болохоор энд сайнаасаа саар нь илүү харагдаад байдаг юм. Хоёр хөл дээрээ тогтож ядах 20 ч хүрээгүй банди нар, хажуугийн байшингийн булан руу хээв...
Монгол "Чингис" мэндлэхгүй нь бололтой
Их Монгол улсын 800 жилийн баярын дуулиан одоо сураг тасарч байх шиг. 800 жилийн ойд зориулж бүтээлээ гээд хэлчихээр дорвитой юм нэг ч үлдсэнгүй. Харамсалтай. Томоос том хүрэл хөшөө хүндэтгэлийн өргөө. их хурлын "ухаантай" толгойнууд хүртэл 17 тэр бумаар боссон тэр өргөөнөөсөө ичиж байгаагаа хэлээд авсан. Тэртээ тэргүй дотроосоо өтсөн төрийн том толгойтнуудаас юм хүлээгээд нэмэргүй гэдгийг ард түмэн хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тэгээд нөгөө урлаг соёлынхоо хэдтэй нийлж байгаад ганц сайхан Чингис хааныхаа тухай кино хийгээд орхиё гэсэн яалаа. Одоо болтол сураг ажиг алга. Хандив цуглуулаа...
Өмнөх хуудас
| 35 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас
|
|
|