УУЧЛААРАЙ
Миний блогийг хэн нэгэн зочин их л анхааралтай уншиж. Тэрхүү уншигч маань суут ухаантан бололтой. МИний үзэл бодол хүсэл мөрөөдөл тэр хүнд огтхон ч хамаагүй атал элдэв үгээр л намайг доромжилж эцэст нь элгээ хөштөл инээсэн юм шиг байна. Хоосон мөрөөдөгч, чалчаа, авгай гээд л бичиж өгч дээ хөөрхий. Гэхдээ би доллар биш шүү дээ. Намайг хараад хэн ч инээх албагүй, би бүгдэд таалагдах ч албагүй. Миний бичсэн зүйл зөвхөн миний л бодол санаа. Дотроо хадгалж явдаг чин сэтгэлийн минь үг. Хүн бүгд над шиг байх албагүй. Нэг хүний үгнээс болж би өөрийгөө өөрчлөх ч ёсгүй. Үзэл бодлыг минь даган дуурайх, ...
Эгэл бүхэнд би хайртай
Энэ дэлхий дээр онцгой зүйл олон байдаг ч би энгийн бүхэнд дуртай. Том дэлгүүр, брэндийн хувцас, үнэтэй хоол энэ бүхэнд шунан дурлах намайг татах юу ч үгүй. Гадаа гудамжаар алхах олон мянган хүмүүсийн нэгэн адил байхыг хүснэ. Бусдаас онцгойрч содон байх хүсэл хэн нэгэнд байдаг л байх. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй байх л бүхнээс эрхэм. Аз жаргалыг зүрхнээсээ эрж хайж, түүнийгээ олж, ганцхан өрөө ч гэсэн өөрийн гэртээ ширээ тойрон найзуудтайгаа бужигнах хамгийн сайхан. Үнэтэй ресторанд чамин зоог барьлаа гээд миний нөхөрлөлийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэж үү? Үгүй л байх. Дуртай хөгжмөө сонсож, тухт...
Аавынхаа дэргэд...
Аавынхаа дэргэд би тайвшрал, тайтгарыг олж алаг хорвоод хүн болж төрсндөө баярлаж бахдаж байх шиг. Хүний төрсөн эцэг эх гэдэг өрнөөс өмөрч унасан үр хүүхдийнхээ төлөө гал, усруу орохоос ыуцахгүй өгөөмөр ертөнц. Гэхдээ бид чинь тэр болгон аавыгаа гээд байдаггүй. Аав минь биднийг далдхан хайрладаг шиг бид ч аавыгаа зүрхэндээ хайрладаг юм шиг. Унахдаа хүртэл "ээжээ" гэж, уулга алдана, уйлахдаа ээжжээрээ нулимсаа арчуулна, холоос ээжийгээ санаж байна гэж хүнд ярина. Гэвч аав гэдэг орон зай дандаа зүрхний гүнд уул шиг дүнхийгээд нөмөртөө биднийг хорогодуулах гэж даллан даллан байдаг. Аавынхаа дэрг...
Би өрөвдөөд байгаа.
Манай ажлын нэг ах тэтгэвэрт гарч байгаа. Тэтгэврийн хуулийн дагуу 60 нас хүрээд л гарч байгаа байх. Нэг өрөөнд суудаггүй боловч, хархаар л өрөвдөөд байгаа юм. Тэр хүний тухай сонссон зүйлүүд гэвэл.
Өөрийн мэргэжилдээ улсдаа л нилээд дээгүүрт орох чадвартай гэсэн(хэхэ ахиад л өнөөх чадвар). Аргагүй шүүдээ 40-өөд жил ажиллаж байгаа хүн чинь.
1 зүйл. Дээр үед ажлынхантай шоудаж байгаад Тэр ахын тухай ийм юм олж сонслоо. 90-ээд оны эхээр ах хувиараа хөдөлмөр эрхлэн, мэргэжлийн дагуу гэсэн байх, нилээд ч ашиг орлоготой ажиллаж байсан юм байх. Байрандаа засвар хийлгэж байж л дээ. Тэр үед найм...
Би...
Харанхуйн дундаас ганцхан лаа асаад намайг чиглэн ирж яваа мэтээр зүүдэнд минь ирж буй тэр зөн совин юу юм бол. Өөрийгөө дэндүү нийгмээс тусгаарлагдаж байгаа юм болов уу? Тэгээд л зүүдэндээ хүртэл ганцхан ширхэг зүйлийг хардаг болоод байгаа юм биш гэж хүртэл өөрийгөө хардлаа. Үгүй байхаа. Хэдийгээр би түр хугацаагаар гэртээ хүүгээ харж байгаа ч гэсэн телевиз, радио, интернэт гээд аль болох л уйдах, ганцаардлах завгүй байхыг хичээж байна. Гэвч хүн гэдэг нийгмийн бас сэтгэлийн амьтан юм болохоор нүүр нүүрээ харж суугаад юу ч хамаагүй дэвэн дэлхийн хамаг бүхнийг уудлан ярьж түүнээсээ таашаал авч ...
Чадвар
Би ойрын үед энэ үгийг их хэрэглэж ярьдаг болоод байгаа. Яагаад ч юм бүү мэд. Миний ярьж байгаа бүх юманд таараад л байгаа юм даа. Юм болгохыг илэрхийлэх 2 үгтэй болсон хэрэг. Чадвартай, чадваргүй. Би бол чадвартай бол чадвартай царайтай байх, чадваргүй бол чадваргүй гэдгээрээ л байхыг дэмждэг.
Ямар чадваргүй юм бэ?
Өнөөдөр манай ажил дээр Монгол улсын том дарга ирлээ. Манайхан өчигдрөөс хойш энд тэндээс есөн шидийн юм барьж гүйлээ. Миний сандал их дажгүй сандал байдаг юм тэрийг минь бас аваад явчихлаа. Бүүр гаднаас баахан үзүүлэх материал,макет юу юу ч авчраад байгаа юм бэ? бүү мэд. Тэр то...
Зүүд 3...
Бичсэн: Tji 2007-04-06 09:12
Зүүр түүрхэн бодлын үзүүрт бүдэг бадагхан санаа эргэлдэж, аниргүй тэгээд өнгөгүй бас үнэр ч үгүй зүүдний ертөнцөд зүрх сэтгэлээ эзэгнүүлэн би мөнөөх л эл хуль том танхимд, үй олон шургуулгын өмнө зогсож байна. Өнөөх л зүүд....
Анзааран харах агшинд тодрон гэрэлтэж, нэр хаягаа сэтгэлд шивнэх тэр л шургуулгануудаас бусад нь бодол санаад үл өртөн бүрэлзэх энэ газар надад "хий хоосон зайд хөвөх тоосны ширхэг агаар зүсэхийг сонсож болох мэт" аниргүй санагдана.
Тийм ээ, аниргүй эзэгнэсэн зүүдэндээ би нам гүмхэн бодлоо уншин хэсэг зогслоо. Тэгээд шөнө болгон уншдаг тэр л шургуулгандаа дөхөн очиж, ...
Чамдаа
Чинийхээ дэргэд сэрэх дуртай
Чимээ анирдан зогсох дуртай
Чихэн дээрээ үнсүүлэх дуртай
Чимэг зүүлтгүй өмнө чинь би зогсох дуртай
Надад хайртайг чинь мэдрэх дуртай
Нам гүмхэн зогсох дуртай
Найз минь гэж дуудуулах дуртай
Насаараа хамтдаа гэж итгэх дуртай
Санасан гэж чамдаа бас хэлэх дуртай
Санаашраад чамайгаа хүлээх дуртай
Сэм сэмхэн санаа алдах дуртай
Сайхан чамдаа үнсүүлэх дуртай
Итгэлийг минь даадагт чинь хайртай
Инээмсэглэсэн царайд чинь хайртай
Хорвоод ганцхан минийх гэдэгт чинь хайртай
Хонгор минь би чамд хайртай ...
Устгал
Манай байраар нэг жоом гүйлдээд нэг хэсэг аймаар байсан, устгал хийлгээд одоо овоо гайгүй болсон. Харин монгол төрд маань л шимэгч хорхой пиг дүүрээд устгал хэрэг болоод байх шиг. Тос дотроосоо өтвөл.. Дээдэс нь суудлаа олохгүй бол... гэсэн мэргэн үг олон байдаг ч гэсэн саарал ордонд суугаа "төрийн жоомнууд" тэр үгийг ямар утгатай юу гэснийг ч бодох сөгөөгүй өөрийнхөө халаасруу хэнтэй нийлж, хүний нүднээс далдуурхан хэдэн төгрөг халааслах вэ? л гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж байдаг байхаа даа. Бодохоос бүр дургүй хүрчихлээ. Тэглээ гээд яах ч юм, Саарал ордонд устгал хийх эрх надад алга. Ху...
Эр хүний дэргэд эмэгтэй хүн байхсан
Ханийхаа дэргэд эхнэр нь, хүүхдүүдийнхээ хажууд ээж нь, аав ээжийнхээ сайн охин нь байхсан гэж чин сэтгэлээсээ хүсна. Эр хүн гэдэг заримдаа хүүхэд шиг санагдаж, ихэр татан уйлаасай гэмээр тийм л царайг гаргадаг "өрөвдөлтэй" ертөнц. Хар нялхаасаа л тэд минь охидоос илүү байх гэж хичээж, ээж аавынхаа "чи эр хүн, уйлж болохгүй" гэсэн угэнд хатуужиж ирсэн хүмүүс. Охин хүүхэд л их сургуульд суралцагь хүү яах вэ? яаж ийж байгаад амиа аваад явна гэж ээж аавууд хүүгээ "гадуурхадаг". Тэр үзлээс болж хангай шиг нөмөртэй эрчүүд минь боловсролгүй гэгдэн хүүхнүүддээ гологдож, гудамжны буланд хоосон шил дэр...
Хүүдээ
Амь оруулсан миний багын зураг шиг
Алив хүү минь ижиидээ ир дээ
Алдар хүнд, үс зүс минь гундахын цагт
Амьтныг дагаж урвахгүй ганцхан эр хүн чи минь дээ
Өлгийн гурван бүсийг нь ээж нь чангалж бүүвэйллээ
Өнө хожтын өдөр олмыг нь чангалж үднэ
Хол яваарай миний хүү
Ганцхан заяах насыг нь ахиухан өг дөө бурхан минь
Галгиж гулгиж яваг дураараа байг үр минь
Галтайхан хархүү миний хүү энэ орчлонг
Гайхуулсхийгээд туулаг ээ
Эрвэлзсэн хүлэг нь жороотойхон байг
Эхнэрийн сайн нь хүүтэй минь ханилаг
Эдийн дээд торгоор биеэ хулдаж
Эрийн сайн нь хүүтэй минь ханилаг
Эвшээсэн нумын хатан сум х...
Анд нөхөддөө
Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан надад гар таталгүй заяасан
Амьны хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг харваж явахдаа
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна
Хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчийн зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсгээр сийлж титэм хийгээд өмөсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Намрын усан бороо яндан дагаад урсахад
Найзынхаа дэргэд дулаацах гэж гэрээсээ би гардаг
Нанчид бүлээн...
АРХИ МОНГОЛ 2-ЫН АЛЬ НЬ ТОМ БЭ?
Байрнаасаа гараад 5 ч алхалгүй хөл дээрээ тогтож ядах 2 ч хүнтэй дайралдлаа. Тэгээд өөрийн эрхгүй архи монгол 2-ын аль нь том юм бол гэж өөрөөсөө асуулаа. Миний жаахан монголын эрчүүд "жигүүртэй" нь дэвж, жижигхэн нь живж архидна. Ядарлаа гэж ууна, задарлаа гэж ууна, ялархаж тунирхаж ууна, ямар ч шалтгаангүй ууна. Ажлаас халагдлаа, ашиг оллоо, аз таарлаа, авгай төрлөө, төрсөн өдөр, төрийн ёслол, андын баяр, автомашины угаалга...гээд бичээд байвал хэдэн хуудас урт шалтгаан болох янзтай. Хог түүгээд архи, хоолойгоо сөөтөл микродоод архи, сар ажиллаад архи, худал хэлээд архи, хулгай хийгээд арх...
Төрсөн өдрөө гэж...
Өнөөдөр би 23 нас хүрч байна. Гэхдээ жаахан үеийнх шигээ хөөрч, хөл алдан баярлахгүй нь гайхмаар... Аав ээж минь духан дээр үнэрлэхгүй, анд найзууд ширээ тойрон бужигнахгүй уйтгартай ч юм шиг нэг нас нэмлээ. Тэглээ гээд хэнийг буруутгах ч билээ. Айлын эхнэр болж, үрийн зулай үнарлэн, аавынхаа дэргэд сэрээгүй хамгийн анхны төрсөн өдөр... . Ёстой л нөгөө Дашбалбар агсны хэлсэнчлэн:
Өнгө алаг энэ хорвоод
Өөрийн сайндаа чи төрөөгүй
Өдөр өдрийн нарыг харж, тэнгэрийг үзэх
Өндөр их тавилан хайрласан ээж аавдаа баярла гэдэг үг л үнэн юм даа.
Анд найзууд амьдралын мөр хөөж санасны зоргоор уулз...
шинэ өдөр эхэллээ
Шинэ өдөр эхэллээ. Юунд ч санаа үл зовон айсуй цаг хугацааг итгэл дүүрэн угтаарай. Яагаад гэвэл энэ өдөр чинийх, минийх, биднийх. Сайхан амьдрал дэргэд инээд алдаад зогсож байгаа ч юм билүү, бид хажуугаар нь санаа алдаад өнгөрч яваад түүнийгээ өнөөдөр анзаарах ч юм билүү. Шинэ өдөр бүхэн оньсого шиг эхлэж, ололт амжилтаар өндөрлөөсэй гэж хүснэ. Шинэ өдөр биднийх . Амжилт хүсье ...
Life is like that
Ойрд сонин бичих онгод алга болсон байнаа. Би ч урьдын адил сайбэр лайфдаа амьдарсаар... намайг энд амьдарч байх хооронд зөндөө юм болоод өнгөрөөд байгаан байна.Барбаяр гэдэг блог найз маань Япон явж амьдрахаар болсон байна./ Ажа ажа Амжилт/ Хакухо гэдэг сумочин найз маань Япон авгайтай болсон байна./Өөр ямар ч авгай авах юм билээ/Би өнөөдөр Япон явах чаансаа алдчихдаг юм байна. /За яах вэ боломж дандаа байдаг энээ тэрээ гэсэн үгээр өөрийгөө аргалчихлаа./ Legacy найз маань блогоо хаасан байна. /Яажийгаан бол, хүн уншмаар байхад чинь/ Надад сайн байдаг нэг залуу АНУ-гаас 7 сард ирнэ гэж байтал,...
Зүүд 2...
Бичсэн: Tji 2007-03-23 12:12
Дахиад л би зүүдэллээ. Мөнөөх л эл хуль цэлгэр том танхим..., үйл олон шургуулганы өмнө зогсож байх. Харанхуй бүүдэг тэр танхимд хаанаас ч юм нарны бүдэгхэн гэрэл ертөнцийн түмэн тоосыг өөртөө татсан мэт манантан, зурвасхийн тусна. Тэр гэрлийн үзүүрт нэгэн шургуулга, үнэндээ бол түүн дээрх гарчиг миний сонирхолыг татлаа. "Jije-д бичсэн миний мэссэжүүд".
Гайхалтай нь тэр шургуулгын бариул нь халцарч элэгдсэн байх юм. Яагаад, хэн дандаа үүнийг онгойлгон уншдаг юм бол... үгүй ээ энд чинь би л орж ирдэг, энэ чинь миний л зүүд шүү дээ. Тэгэхээр би зүүдлэх болгондоо зөвхөн энэ шургуулыг татдаг ...
Зүүд 1...
Бичсэн: Tji 2007-03-20 11:05
...Зүүд нойрон дундаа би өөрийгөө нэгэн том танхимд байгааг мэдэрлээ. Тэр танхимд дэс дараалуулан өрсөн шургуулганаас өөр харагдах зүйл огт байсангүй. Тэдгээр нь яг л асар том номын сан шиг. Шургуулга бүр оноосон нэртэй, сэдвээрээ үсгийн дарааллаар байрласан байв. Тээр дээр харагдах таазнаас шал хүрсэн эдгээр шургуулгууд хоёр тийшээ тасралтгүй үргэлжлэх мэт зах бараа нь үл харагдана. Шургуулгууд дээрх гарчиг олон янз. Намайг шургуулгуудад ойртон очиход хамгийн түрүүнд "Надад таалагдсан хүмүүс" гэсэн шургуулга анхаарлыг минь ихэд татав. Би шургуулгыг онгойлгон доторхи хуудсуудыг гүйлэн харанг...
Нарнаас нар руу, сарнаас сар руу
Хэхэ Legacy girl-д баярлалаа. Сэтгэлээр унаж байснаа амиа хорлосон мэт алга боллоо хэд хоног. Нар нарны хооронд сар сарны завсар амьдрах гэж зүгээр үгээ хэлж үстэй толгой майжих юм даа. Нэг олон улсын хурал зохион байгуулах хүндтэй үүрэг хүлээн хэд хоног мачийлаа. Баахан дарга нартай ажлын хэсэг болсон болхоор над шиг шувуунаас өөр ажил хийж гүйх хүн байхгүй хэцүү эд байна. Тийшээ ийшээ худал үнэн хэлж гүйсээр байтал ядарч унах нь. Хамгийн инээдтэй нь хийгээд байх тусам тэр яасан энэ яасан гээд бүгд над руу асах шинжтэй. Ямар нэг юм бүтэлгүй болсон бол би буруутах байсан боловч азаар амжилт дү...
Бодол
Өнөөдөр их ганцаардаж байна. Нэг л голоос гохдоод байгаа юм шиг нэг л гомдолтой байна. Асгартал уйлаад, агсартлаа архидмаар .... Элэг хөштлөө инээлдмээр, хэн нэгнийг загнаж гомдоомоор .. сайхан өдөр байнаа гэж. Хааяа хааяа сэтгэл гутралд орох юм даа. Хэн нэгнээр гуйлгамаар, аргадуулмаар ч юм шиг. Хүн муулж бахаа ханатал чалчмаар, .... Миний сэтгэл санаа иймэрхүү байх үед тааралдсан найз нөхөд минь хөөрхий болдог шүү. Би ер нь хүнд муу талаа үзүүлэх дургүй хүн юм байгаан. Үүний шалтгаан нь миний екс- найз залуугаас болсон. Дээр үед нэг найз залуутай хамт амьдардаг байлаа. Найз залуу маань их п...
Өмнөх хуудас
| 36 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас
|
|
|