Хайрламаар
Dear my friend, I wanna tell u something true. Stone is Enough to Break a Glass... One Sentence is Enough to Break a Heart... One Second is Enough to Fall in Love... and One Misunderstanding is Sufficient to Break Friendship. Friendship is like a rainbow between hearts sharing 7 characters. First i like u, then i love u, now i'm afraid to lose u. If you dont send this to everyone on ur list, u will lose the person u love. I dont wanna lose the person i love, either u. If i dont get this back i do guess your r not my friend. If u have a lot of love for someone do copy and send this to ur whole ...
Би бичнэ
Би бичнэ
Чи ичнэ
Би бичнэ
Чи чичинэ
Би бичнэ
Чи чичирнэ
Би бичнэ
Чи чад...
ЭРХЭМ БЛОГЧИДОО ТҮР БАЯРТАЙ
Та нарын бичлэгүүдийг уншиж, санал бодлоо солилцоход дандаа сайхан байдаг шүү. Гэхдээ найз нь хүүгээ аваад 10 хоног Багануур явахаар боллоо. Ээж маань өнөөдөр Багануураас ирээд. Ээжийгээ ямар их санаа вэ? Бараг л уйлах шахлаа. Тэгээд л жаахан охин шиг ээжийгээ хормойдоод хамт явъя гэж гуйгаад л явахаар боллоо. Тэндээс ирээд сонин содон зүйлээ бүгдийг нь гараа эцтэл бичнээ. Харин өдөр болгон уншдаг олон олн бичлэгүүд, сонин содон мэдээлэл, бас та нарыг санах байх даа. Ямартаа ч арав хоног их хотын чимээ шуугианаас холдож, ээжийнхээ гарын цай хоолыг идэж уугаад, аавдаа эрхлэж өөрийгөө жаахан сэ...
Амьдралыг өөрчилсөн мөч
Баярласан vедээ хэнд ч юу ч бvv амла. Уурласан vедээ хэний асуултад бvv хариул!
Хятад ардын цэцэн vг.
Сурагч байсан ус... Манай ангийн нэг хvvхэд харьж явах нь харагдав. Тvvнийг Роберт гэдэг юм. Бvх ном дэвтрээ, сургуулийн хувцас хунараа барьчихсан явж байлаа. Би дотроо "Энэ нєхєр ч сургуулийн шvvгээнд зарим юмаа хийгээд vлдээчихэж мэдэхгvй мангар амьтан байна даа" гэж бодож байв. Тэгээд долоо хоногийн сvvлээр тоглох хєлбємбєгийн тэмцээнийхээ талаар бодож байлаа. Ингэж бодоод явж байтал єєдєєс нэ...
Дахиад л хүлээсээр...
Заримдаа хэн нэгнийг хүлээхээс залхах шиг. Нөхөр маань жилийн дөрвөн улиралд хээрээр гэр, хэцээр дэр хийдэг геодезийн инженжр хүн. Дуртай ажлаа хийхээр байярлаад явж байгаа хүнийг хориод цагдаад байх хүсэл надад байхгүй. Гэр бүлтэйгээ хамт байхаас гадна хүн дуртай зүйлээ хийж байхдаа л жаргалтай байдаг гэж би боддог. Нөхөр маань ч намайг ойлгодог. Тэмдэглэлийн дэвтэр, сайхан үзэг, эсвэл блог. Энэ бүхэн минийхамгийн дуртай зүйлс. Сайхан амьдралыг магтмаар, заримдаа гомдон шанлаж уйлахдаа юм бичээд суух шиг сайхан зүйл минийхувьд байхгүй. Өглөө хүү, охин хоёроо үнсээд аав нь удахгүй ирнээ, юу за...
Би
Би Од болон харвахгүй
Оч болон үсрэхгүй
Диваажинд очихгүй
Тамд унахгүй
Надад Алтны өнгө хэрэггүй
Авсны хавхаг хэрэггүй
Ад шулмын хорлол хэрэггүй
Ариун бурхны соёрхол хэрэггүй
Би Мөхөж гэмээнэ
Мөнхийн Монголдоон шингэж үлдвэл
Сүнстэй явсны хэрэг бүтнэ
Сүүдрээн гээсний буян оршино.
Би Эгэл юм бүхний тасархай
Ирээдүйд нар үзэх ургамлын бордоо
Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн хорвоогийн наадгай
Би хүний орчлонгийн барлаг
Барлагын барлаг
Хүмүүсийн дундах хаялага
Хаялагын хаялага
Би Ганцхан Монголдоон шингэх
Хаан тэнгэрийн нулимс
Газрын хөрснөөс уяатай
Хайлаасны нялх мөчир ...
Р.Чойном Бяцхан сургаал-1
Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сvvлд нь дуугар.
Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий.
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий!
Өнөө vдэш голсон хоол
Өглөө Босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.
Хадтай газар хадуур хэрэггvй,
Модтой газар савар хэрэггvй,
Морьтой хvнд бензин хэрэггvй,
Мотоциклтой хvнд ташуур...
Төрийн шагналт зохиолч Б.Лхагвасүрэнгийн уран бүтээлээс
Монголын их хээр тал
Нар нартай чулуунууд нь
Дуулгын дүрсэнд тоглосон
Намар намрын өвс нь
Нумын дүрсэнд тоглосон
Монголын их хээр тал
Тогоруу нь буцсан нуурын хөндүүр арилаагүй байхад
Тоссон газар шороо томдсон аз төөрөг
Үр асахын тал…
Бухим шөнийн тэнгэрийг цэцэг гижигдэхэд
Буусан ододыг шигшин гэгээнд холих
Үүр цайхын тал…
Ерхөг сугартал цалалзсан салхи
Ердөө л хагасын нь туулаад омог нь эцдэг
Салхи эцэхийн тал…
Туулайн дэгдээтэй саран үүл харайн гулгаж
Туйлдаж дунд нь хээр хонон цонхийдог
Сар хэвтэхийн тал…
Хавтгайн ингэ хэвтээд босоход
Харганын толгойд нь өрөм дарайж үлд...
О.Дашбалбар - Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ
Амьддаа бие биеэ хайрла, хvмvvсээ
Алив сайхан бvхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггvй vгийн зэвээр зvрхийг минь бvv шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нvх рvv битгий тvлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бvv инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шvv.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хvрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бvv мартаг.
Ганц сайхан vгээр дутаж яваа хvнд
Гарцаагvй тvvнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хvйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгvvнийг
Чанга хатуу vгээр битгий гомдоо, бvсгvй минь
Чамайг хайрласных н...
Р.Чойном - Бяцхан сургаал-3
.Булаг усны цутгалан сөргөж ордог жамгvй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгvй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгvй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгvй.
Бузрын нvх уруу өөрийгөө өөрөө тvлхэх хэрэггvй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггvй!
Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггvй,
Арслан, заан гэвч хvчтэн хэвээр төрдөггvй,
Амьд байгалийн хуулийг хvний хvv тэрсэхгvй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгvй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггvй,
Алдсан хойноо харин тvvнээ давтах хэрэггvй.
Би л айдаггvй хvн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сvйтгээд ч яахав....
Нэг л бишээ
Амьдрал жирийн урдынхаараа урсаж байна. Надад тэгтлээ санаашрах ч юмуу? эсвэл сэтгэлээр унаад байх шалтаг хувийн маань амьдралд алга л даа. Гэсэн ч санаа сэтгэл тогтож өгөхгүй дургүй хүрээд бүр хэн нэгнийг цохиод авмаар санагдаад байх юм. Галзуурч байгаа юм болов уу? эсвэл зүгээр л би гутранги үзэлтэн юм болов уу? Амьдарч байгаа нийгэм маань намайг ийм санаашрангуй болгочихож гэж өнөөдөртөө дүгнэхээс. Телевиз асаагаад мэдээ үзлээ, сонин гарчиглаад жаахан харлаа. Солонгос явахыг хүсэгчид... Яагаад сайхан залуус маань харт оронд боол болж, харин гадныхан Монголд ирээд хаан мэт байдаг юм бэ? Бид ...
Урам хугараад
Өнөөдрөөс өөрийгаа аарчилж цоо шинээр эрч хүчтэй эхэлье гэсэн юм. Даанч олон хүнээс бүтэхгүй байхаа гэсэн үг сонсоод жаахан урам хугарчихлаа. Ямар ч зүйлд 100%-ийн эрсдэлгүй байна гэж байхгүй шүү дээ. Эрсдлээ тооцоод түүнээс сэргийлж, эсвэл тохиолдсон үед нь зохих арга хэмжээг нь аваад өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд яваг гэж бодох хүн алга байх юм. Яг одоо бодсон чинь дуртай зүйлээ хийж чадахгүй, санасан зүйлээ алдаад ч хамаагүй оролдоод үзэх боломжийг өөртөө олгох хэрэгтэй юм байна. Би хүнийүгэнд орж өөрийнхөө санаанаас буцмааргүй байна. Хүний амьдрал тэр чигээрээ эрсдэл. Эрсдэлд үзүүлэх ха...
Hi
Бичсэн: bolodm 2007-05-17 18:09
Дорд vзэх тусам чинь би
Долоон бурхан од шиг гялалзана
Ад vзэх тусам чинь би
Алтан гадас од шиг гялалзана
Зовлогыг алж болохоос
Зоригийг алж чадахгvй
Yнэнийг гуйвуулж болох ч
Yнэнийг vгvйсгэж хэзээ ч чадахгvй....
Монголчуудын зүүд "Солнгос" гэж үү?
Сая дөнгөж мэдээ үзлээ. Өнөөдөр Солонгост гэрээгээр ажиллах сонтрхолтой хүмүүсээс авах хэлний шалгалтын бүртгэл эхлэж байгаа аж. Бүтэн гурав хоногийн өмнөөс дугаарлаж, нойр хоолгүй бүртгэл эхлүүлж байна. Хот бараг нүүгээд оччихоо юу гэж эндүүрмээр хүн хөл, машин тэрэг. Үнэхээр амьдрал ийм л байна шүү дээ. Дээгүүр хараад худлаа цэцэрхээд явж байгаа дарга нараа. Монголдоо сайхан амьдарч хүсэл мөрөөдлөө биелүүлэх арга алга байгаагийн илрэл энэ. Бүтээн байгуулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх шщжил ч гэх шиг. Үлгэр ярьж, өөрсдийгөө бурхан шиг шүтүүлэхийг хүсэгчид эгэл ардын эрээн бараан гундуухан амьд...
Онигоо
Болохгүй бүтэхгүй зүйлийн тухай өдөр алгасахгүй сонсож, харж, уншиж байна. Толгойгоо амраагаад "Онигоо" сонинг уншлаа. Зүгээр л санаандгүй сонгоод доорхи онигоонуудыг энд бичлээ. Инээвэл залуужина гэдэг шүү дээ.
Манай охиныг банкны захирал, инженер хоёр зэрэг гуйгаад.
-Тэгээд хэнд нь аз дайрав?
-Инженер залууд аз дайрсан. Охин маань банкны захиралтай суусан.
Нэг эрийг эхнэр нь загнана:
-Тэмээ хүртэл бүтэн cap юм уухгүй явж чадаж байхад, чиний байж байгааг, өдөр болгон гудраад.
-Ямар ч баар, дэлгүүр байхгүй тэр элсэн цөлд чинь би ч гэсэн юм уухгүй байж чадна ш дээ. Хувилбар:
-Тэр чинь ду...
Юнител одоо болимоор юм аа!
Бичсэн: bolodm 2007-05-17 10:51
Иргэд хэрэглэгчдээс Юнителийн тухай гомдол хэл ам тасардаггvй гэж болно. Хамгийн сvvлд гарсан гэх энэхvv отгон компани дандаа хэл ам таталж хэрэглэгчидээ хуурч гомдоож байдаг нь одоо бvр тэдний нэг имиж болж байх шиг гэж хvмvvс ярих юм билээ. Молиго Юнител гэх нэр хvртэл аваад амжсан гэдэг.
Сvvлийн vед энийгээ баталж бас нэгэн шуугиан тариад байгаа аж. Мань гуравдагч оператор маань өөрсдийн нөгөө алдарт ногоон логогоо хvртэл гадны нэг компаниас туучихсан бололтой. Хулгайлсан лого нь: http://www.affairesmedia.com/ ороод vзээ хө итгэхгvй бол!
Хэрэвзээ тухайн гадны компани нь Монгол гэх улсын...
МАХН болон АН-ын дарга нар нэг түрийвчтэй, нэгдмэл нэг зорилготой болжээ
Нэг ийм эх сурвалж тодорхойгvй мэдээлэл надад ирэх болов. Аалзны тор л хуу юм байна. Бас vнэний ортой ч байж мэдэх юм хуна. Ямар ч байсан та бvхний сонорт хvргэж санал бодлыг тань сонсох нь зvйтэй гэж санаад блог дээрээ залж орхилоо шvv! Умш умш...
Нэгэн зvйл.
Монголын хамгийн том улс төрийн хүчин болох МАХН, АН-ын дарга нар Монгол дахь улс төр, бизнесийн олигархуудын хамгийн том хоёр бүлэглэлийг толгойлж байгаа тухай жигшил төрмөөр үйл явдал болж байна. Өнөөдрийг хүртэл хүмүүс хамгийн том олигархжсан улстөрийн бүлэглэлд Ардчилсан намын доторх “Алтангадас” ассоциаци болон Увс аймгаас гар...
Цогц Харилцаа Төв
Нэр хvндийг дагаж эрх мэдэл ирдэг
Эрх мэдлийг дагаж эд баялаг өөрөө ирдэг
Tsogts PR Center
Танилцуулга
Олон нийтийн харилцаа, пи ар-ын "ЦОГЦ ХАРИЛЦАА ТӨВ" ТББ нь 2004 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2005 онд албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдсэн. Манай төв нь бvх төрлийн реклам сурталчилгаа пи ар төсөл хөтөлбөр судалгааг онол практикийн өндөр түвшинд маркетинг, бизнесийн бүх төрлийн судалгаа шинжилгээ, төлөвлөгөө, бизнесийн сургалт, зөвлөгөөг иж бүрнээр нь хийж гүйцэтгэдэг. Мөн зах зээлийн су...
Дvрвэгсэдийн хуаран буюу Төв цэнгэлдэх
Тєв цэнгэлдэхэд дvрвэгсэдийн хуаран бий болжээ. Тиймээ тэгж нэрлэмээр санагдлаа. Эх орноосоо дvрвэгсэдийн цуваа Тєв цэнгэлдэхийн зvг балрахгvй цуварч байна. Арай ч дээ эх оронд минь иргэний дайн єлсєглєн гуйланчлал болсон биш дээ гэж санагдахаар. Эх орноосоо гарч харийн оронруу тэмvvлэгсэд яасан их бvр ямар их юм бэ?
Ємнєд Солонгосруу 15.000 хvн гаргана гэсэн сургаар Монголын олон арван мянган залуус тэнд хэд хоногоор байрлан хонож єнжиж дугаарлан хуарагнаж байна. Yнэндээ яг тэд юу юугvй гарах гэж байгаа ч юм биш зєвхєн бvртгvvлэх гэж л тэр. Тэнцэх эсэх нь мєн л эргэлзээтэй.
Тэд Ємнєд Солон...
Тэнгэр шиг бай
Надад энэ шүлгийг магтаад ч юм уу? ийм тийм гэж үнэлэлт өгөх эрх байхгүй. Агуу хүн хэзээд агуугаараа үлдэж, хүмүүст ухаарал, эрам, итгэл басхүү өөрийн гэсэн бодролыг өгөх юм. Энэ шүлгийг одоогоос нилээд олон жилийн өмнө Дашбалбар агсан өөрийн хүү Ганбаатар, хүүгийнхээ найз Дэлэг нарыг Энэтхэг улсад буяны мөр хөөхөөр явахад нь зортулан бичсэн юм гэсэн.
О.Дащбалбар
Тэнгэр шиг бай
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөх...
Өмнөх хуудас
| 26 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас
|
|
|