Бичиглэл

Өөрийгөө чамламаар...

Бичсэн: gereltuya 2007-05-16 21:41 Эргэцүүлэл

Цаг хугацаа намайг эс хүлээн урсаж байна. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр юм бүр өөрчлөгдөж, хөгжин дэвшиж эсвэл намаг балчигт шигдэж байх шиг. Харин би л өөрчлөгдсөнгүй. Дахиад сургуульд суръя гэхээр хүүхэддээ санаа зовоод, ямар нэгэн бизнес эрхэлье гэхээр эрсдлээс айж суусаар байгаад хугацаа алдсан юм шиг байна. Уул нь би өөрийгөө их үнэлдэг байсан юм. Хэнээр ч заалгахгүй хийх ёстойгоо хийгээд, авах зүйлээ аваад алдахдаа алдаад явж чадна гэж ирээд л боддог бардам байж. Харин одоо хань ижил, үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага байгаа болохоор ингэж юм бүхнээс бэргээд байна уу? эсвэл төрөлхийн...

Турах тун амархан

Бичсэн: bolodm 2007-05-15 08:56

Та турах гэж том ажил болж том асуудал vvсгэж өөрийгээ дарамтанд оруулах хэрэггvй! Турах тун амархан. Танд би хэдэн зөвлөгөө өгье!

Гэхдээ эхлээд турахад баримтлах шаардлагагvй өөрийгөө зовоох дэмий хэдэн зvйлсийг хэлье!

1. Хоолоо хэт сойх хэрэггvй

2. Хэт гvйж явж дасгал хийж ядрах хэрэггvй

3. Таргандаа хэт гутарч шаналж хэрэггvй

4. Янз бvрийн тураах бэлдмэл ууж идэж бvр хэрэггvй

Харин доорх хэдхэн зөвлөгөөг  дагаад vзээрэй!

1. Ойр ойрхон хvндээр бие засаж бай

2. Хоолоо идэхдээ савхаар ид

3. Хоолоо идэхдээ удаан тайван идэж бай хэзээч бvv сорж ид

4. Хоолоо идэхдээ аль болох халу...

Цаг гарга

Бичсэн: gereltuya 2007-05-14 12:15 Шүлэг

Энэ шүлгийн нэрийг мэдэхгүй болохоороо өөрийнхөөрөө цаг гарга гээд нэрлэчихлээ. Эхлээд энэ хэдхэн мөрүүдийг уншчих. Магадгүй та мэддэг байж болох юм. Харин хэрэгжүүлж байсан уу? Үнэхээр доорхи зүйлсийн алинд цаг гаргаж чадаж байна, алинд нь цаг гаргаж чадахгүй явна вэ? Хариулах гээд оролдоод үзээрэй.

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундрашгүй тул уншиж мэдэхэд цаг гарга
Ариун хишиг бурханых тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө...

Гайлайна.

Бичсэн: tungaamaa 2007-05-14 11:09
Гайлайна. Лайлайна. Зүүд 2 би өмнөх зүүдэндээ нэг найзтайгаа гандан орхоор явж байна. Миний таньдаг мэргэчин эгч дээр очих гэтэл манай найз энд нэг мужаан өвөө байдийн.Аймар сайн мэддэг эд нар гэжийнэ. Би дагаад очлоо. Тэгээд очтол яасан ингээч. нөгөө өвөө чинь мод харуулдаж байснаа  манай найз эхэлж үзүүлээд би тэгээд аймар балиараа. найзыгаа эхлээд үзүүлж байхад нь хамаг юмыг нь сонсчоод дараа нь өөрөө үзүүлэх юм аа бодоол зогсжийсон.Тэгсэн манай муу найзыг гарыг нь харжийснаа гарлагын үүд нээгдсэн байна эд нар гэжийнэ. Тгд бас бус юм хэлсээн. Би энэ их үнэн хэлдэг мэргэчин байна шүү гээд ба...

Шинэчилсэн нэртэй *халтуурдсан* Төрийн дуулалд алдаа мадаг их байна!!!

Монгол улсын шинэчилсэн гэх тєрийн дуулал буюу *халтуурдсан хувилбар*

Yгийг Ц. Дамдинсvрэн
Аяыг Б. Дамдинсvрэн, Л. Мєрдорж
Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн vйлс
Дандаа энхжиж, vvрд мєнхєжнє

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжvvлж
Хатан зориг, бvхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Єндєр тєрийн минь сvлд ивээж
Єргєн тvмний минь заяа тvшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yрийн vрдээ євлєн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чєлєє жаргалыг эдлэв
Жаргалын тvлхvvр, хєгжлийн тулгуур
Жавх...

Зүүд

Бичсэн: tungaamaa 2007-05-14 09:24
Хаххаааахаха. Би урьд шөнө маш сонирхолтой зүүд зүүдлэлээ. Ойрын үед ер нь сэрчээд зүүдээ санаад дурсаад байгаа л даа. Би ажлын газрын даргыгаа зүүдлэв. Амьдрал дээр бол би харцаар нь хөдлөдөг тийм том дарга. Тэгсэн зүүдэндээ бид 2 бүүр хэзээ язааны 2 болжийно. Хамт нэг ажил хийгээд байгаа болтой юм. Юу ч хийгээд байгаам дээ. Бүү мэд дарга маань нээх сайхан ааштай болцон. Би нэг костюм ч цэвэрлээд байх шиг. Бодвол өдөр нь нэг найз маань цамц руугаа юм асгачаад угааж байсан юм. Тэрийг гальт оруулж байгаа шинжтэй. Тэгээд дарга 3 цаг хүртэл ажиллаад явах болтол би гальт бас оройтсон тул машинаар ...

Сэтгэл эрхтэн мөн үү?

Бичсэн: gereltuya 2007-05-13 22:06 Зүгээр л

Ийм нэргтэй нийтлэлийг хальт харав. Унших гэсэн боловч хүний барьж яваа сонинг гуйлтай биш. Уучлаарай. Энэ хэзээний ямар сонин бэ? гэж  түүнээс асуувал "энэ үү? хэмээн гайхасхийснээ, нилээн дээр үеийнхээ " гэчихээд явж одов. Соини зардаг мухлаг дээр очиж нилээд хэдэн сонинг харсан ч миний сонирхосон тэр "Сэтгэл эрхтэн мөн үү" нийтлэл алин дээр нь ч алга. Угаасаа ямар нэг юмыг уншихыг, харахыг хүсвэл санасандаа хүрэхээс нааш сэтгэл амрдаггүй "тэнэгдүү" зан маань одоо хир тэр нийтлэлийг уншихсан гэсэн хүслийг оволзуулсаар байна.  

Үнэхээр олж уншиж чадахгүй бол та нөхөдтэй хамт сэтгэл эрхтэн мө...

Надад хэлэх үг байна

Бичсэн: gereltuya 2007-05-12 15:30 Үзэл бодол

Өнөөдөр монгол орны хөгжил хаашаа яваад байнаа. Иргэн хүнийхээ хувьд надад хэлэх үг байна. Би сэтгүүлч мэргэжлийг эзэмшиж түүгээрээ бага ч гэсэн ажилласан. Ер нь монголд хэвлэл мэдээллийн салбарт ажиллахад хэцүү. Өөрийг магтаж өргөмжлөхөд дуртай байдаг хэдий ч алдаа дутагдлыг нь шүүмжилж, бузар булхайг нь илчлэхэд дургүйцэж эрх мэдэл алыан тушаалаараа дарамтлагсад олон. Дуучин, жүжүичин нь ч яахав. Ирээд доромжлоод нөгөө муу сэтгүүлчийг чинь нүдийг нь бүлтэлздэл загнаж байгаад яваад өгнө. Харин улс төр, бизнесийн хүрээнийхэн бол сүр хүчээ үзүүлж шүүх цагдаагаар шалгуулж хэдэн арван саяар нэр х...

Хүүхэддээ хайртай бол йогуртнаас татгалзаарай

Бичсэн: gereltuya 2007-05-11 22:20

Ээж аавууд бид хүүхдээ хайрлаж байна гээд хааяа хорлочих юм. Санаатай биш ч гэсэн энэ бол засаж болохгүй алдаа. Охиноо багад нь дандаа йогурт авч өгдөг байлаа. Сүү мүүн бүтээгдэхүүн хүүхдийн ясны хөгжилд сайн гээд л өгдөг байж. Даанч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гээчийн үлгэр боллоо.Одоо охин маань шүд гээд хэлчихмээр юм бараг байхгүй. Дөнгөж 4-хөн настай хирнээ шүд өвдөөд гээд заримдаа уйлна. Энэ миний буруу. Хүүхдээ хайрлана гэдэг тэс өөр зүйл юм байна. Амттай сайхныг нь биш, чанартай сайныг нь авч өгөх нь жинхэнэ хайр юм байна. Чихэр, шоколад, газтай ундаа гээд олон олон болохгүй зү...

Уучлаач ээжээ буюу нулимстай хорвоо

Бичсэн: gereltuya 2007-05-11 16:56 Эргэцүүлэл

2-3 хоногийн өмнө SBN телевизээр хүүхдийн хаяг тогтоох байрны талаархи сурвалжлага үзлээ. Өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж, хоолой зангираад уйлах шахав. Ээжээ таныг гомдоож байсан бол уучлаарай. Би хурдхан харимаар байна  гэж хэлсэн хөөрхөн охины ухаантай үгийг би мартахгүй.

Би өөрөө ингэж боддог юм. Үр хүүхэд төрүүлсэн бол түүнийхээ өмнө ямагт өртэй мэт амьдрах ёстой гэж. Магадгүй та гайхаж болох юм. Нулимстай хорвоод хүн болгож төрүүлсэн вм бол түүнийг зовоох хэрэггүй. Ядаж өөрийнхөө дэргэд байхад. Нас биенд хүрээд амьдралын мөр хөөгөөд яваад өгвөл тэрнээс хойших нь өөрийнх нь асуудал болно ...

Хайртай найздаа баяр хүргэе

Бичсэн: gereltuya 2007-05-10 18:07

Өвөр түрийдээ орж, өглөө үдэшгүй хамтдаа байгаагүй ч гэсэн нэг нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэй цөөхөн хэдэн найзаараа дандаа би бахархадаг. Уйлвал нулимсыг минь арчиж, унавал гараас минь татаж, баяр гунигийг минь хуваалцаж, бардам занг минь дарж, болъё гэж шантрахад минь урамшуулдаг түшиг тулгуур амьдралын багана гэж найз нараараа би бахархана.

                   Өнөөдөр хаврын шороог дарж шиврээ бороо орсон сайхан өдөр байна. Сэтгэлд нар гарах шиг сайхан мэдээ сонслоо. Миний найз хүүтэй болжээ. Арван сар тээж, түүнийгээ дотроосоо мэдэрч ээж болохсон гэж яарч байсан найз минь баярын нулимстай ...

Агаар амьсгалсан 3 хоног буюу "лонхон" дуутай оюутан нас

Бичсэн: gereltuya 2007-05-09 17:10 Зүгээр л

Сайн байцгаана уу? Ингэж мэндлэх нь зүйн хэрэг байх. хэд хоног завтай ч юм шиг завгүй ч юм байлаа. Тэгсэн чинь  бүр бичмээр, хэлмээр, блогчидтойгоо саналаа солилцох асуудал овоорчихож. Өнөөдрөөс эхлээд эхнээс нь дэс дараатайгаар бичээд байнаа.

Агаарт гараад...

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тэрэлжид "Өндөр улаан" нэртэй жуулчны баазад очиж 3 хонолоо. Агаар гэж жигтэйхэн сайхан. Чимээ аниргүй, ёстой л жаргалын орон мэт. Өглөө сэрэхэд шувууд жиргээд л ямар гоё байваа. Баасан гаригийн өглөөнөөс үдэш хүртэл хүн хөл багатай 2 хүүхэдтэйгээ агаарт алхаж, тоглож, сайхан л байлаа. Харин оройхон хонхны б...

Надад асуулт байна.

Бичсэн: tungaamaa 2007-05-09 17:10

Та нар нээрээ мэдэхүү. Далай багшийн хэлсэн "Архиа бага ууж , айргаа тааваар ууцгаа " гэсэн сургаалийн учрыг ?

Бүгүнүтэйд зориулсан үг...

Бичсэн: Tji 2007-05-04 16:24 Аавуудад


Хайртай хүүдээ зориулж аав нь В.Левинитон Лариедийн "Эцэг нүглээ наминчилсан нь" гэх энэ зохиолыг уншиж өгмөөр санагдлаа. Гэхдээ үнэндээ хүү чамдаа уншихаас гадна өөртөө бодол тээж уншмаар санагдсан юм шүү. Учир нь би чамдаа яг л энэ эцэг шиг ширүүн дориун хандаж, юм л бол үглэж яншин, жаахан чамаагаа том хүн шиг санан, ихийг шаарддаг байжээ.

Эцэг нүглээ наминчилсан нь: ...сонс хүү минь! Хөлс чийхарсан духанд чинь зөөлөн сэвлэг чинь наалдан, гараа дэрлэн унтах энэ л мөчид би чамтайгаа ярихаар шийдэн өрөөнд чинь сэмхэн орж ирээд байна. Хэдхэн хормын өмнө өрөөндөө сонин уншиж сууснаа чинийхээ ...

Үнэн үг

Бичсэн: tungaamaa 2007-05-04 11:48
Зүү хатгахдаа торгоо гамна
Зүрхэнд хүрэх үгийг бодож хэл
Өндгөө цоолдож шагласан бүхэн үйл болдоггүй
Өрөө өвтгөн хайрласан бүхэн хань болдоггүй

Ц. Хулан

Бичсэн: tungaamaa 2007-05-03 18:20

Хаягддаг байна шд. Юу вэ муу аалзны тор чинь. Тэнэг гахайн тоорой чинь. Үхээсэй муу аалз. новш. Үхэл ханхлуулсан муу гахай юу гэж бодсон муу дурак вэ өөрийгөө. Намайг хаяад байгаан байхдаа.

Үгс... 2007 таны оюуны хэрэгцээнд

Бичсэн: Tji 2007-05-03 12:59

Блог дээр байсан нийтлэлүүдээ эмхтгээд "Үгс... 2007" гэдэг ном гаргалаа. Номонд зориулж Чимид багш, Баабар хоёр сайхан үг бичиж өгөв. Хэсгээс нь дор сийрүүлбэл...

"Үгс" таны цагийг гарздаж, нойрыг хүргэхгүй. Харин Монголын засаг төрд "гахайн хавдар" туссаныг хэрхэн оношлож анагаах арга санааг яаж гаргасныг мэдэж, ардчилал, эрх чөлөө, улс төр, үндсэн хуулийн уг чанарыг ойлгоход тань тусалж, сонирхолтой улс төрд Таныг дуудах болно.

Др. Проф Б.Чимид

Орчин үеийн ихэнхи хүн мэдээлэлдээ дарагдан түүнээ эмхэлж цэгцэлж чаддаггүй учраас зөв дүгнэлт өөрөө гаргаж чаддаггүй. Тун цөөхөн хэсэг нь мэдээл...

Монгол өнгө

Монгол дvр төрх, Монгол имиж, Монгол соёл, Монгол моод, Монгол заншил гэх мэт Монгол өнгө, Монголыг төлөөлөх нийтлэг зvйл бидэнд байна уу?

Байна гээд та хөх өнгө, хөх толбо, хаан Чингис, хөдөө тал, ээтэн гутал, бурханы шашин... гээд жагсааж болох л юм. 

Би харин байхгvй Байхгvй! гэж хэлмээр байна. Yнэндээ өнөөдөр орчин vед Монгол өнгө алга байна. Монгол өнгө гэдгээр би дээр дурдсан дvр төрх, имиж, соёл зан заншил, моод гээд бvгдийг нь нэгтгэн нэрлэе.

Нийгэм улс төр соёл урлаг зан заншил  боловсрол ёс суртахуун хvмvvжил моод гээд бvхий л салбарт биднийг тодорхойлох эсвэл биднийг дагуулах ...

Дуучин Алтанцэцэг ч лаг шvv

Бичсэн: bolodm 2007-05-02 09:13 Нийтлэл-Урлаг соёл

Тиймээ дуучин Алтанцэцэг лаг шvv. Гадуур ч тvvний пи ар их эрчимтэй явж байна. Удахгvй тоглолт нь болно гээд л гадуур хаашаа л харна Алтаа эгчийн зураг, тvvний шинэ хуучин уран бvтээлvvд.

Тvvний дууг сонсохоор vнэхээр чадалтай хоолойтой нь мэдрэгддэг. Эмэгтэй дуучдаасаа хоолойн чадал цараагаараа бол толгой цохино гэх юм билээ. Би ч тэгж боддог. Нэг хэсэг нам жим байсан тvvнийг би бодохдоо жаахан ивээн тэтгэгч эсвэл маркетинг менежмент дутаад байдаг юм болов уу гэж боддог юм. Уг нь зад цохиод л толгой цохиод л гараад ирмээр.

Мөн бас нэг хошуу нэмэрлэхэд хvмvvс бvгд л Алтаа гоё дуулдаг гэж х...

Хүн хог

Бичсэн: gereltuya 2007-05-01 21:58 Зүгээр л

Гадаа хог түүж, траншейнд амьдрагсдын тухай бичих гэсэнгүй. Гэмгүй царайлчихаад эхнэрээ зоддог, зангиа зүүчихээд архи эргүүлдэг, эхнэрээ мугуйдлан хардаж  хөх няц болгодог тэр эрчүүд хүн хог. Гадаа хэвтэх архичидыг бодвол тэд ажил дээрээ үнэтэй архи, виски шимдэг. Гэсэн ч доторхи хүн нь гадаа хэвтэгсдээс долоон доор. Сайхан хүүхний араас хөлөө хугалах шахан гүйж эхнэрээ болгочихоод дөрвөн хананы дотор хорьж, нийгмээс тусгаарлаж, өөрийн гарын аясаар байлгах дуртай эрчүүд байх юм. Миний эгч том банкинд ахлах эдийн засагчаар ажиллдаг. Хэнд ч гологдохгүй царай зүс бие хаатай. Ажилдаа сайн болохоор...


Өмнөх хуудас | 27 -р хуудас Нийт 36 хуудас| Дараагийн хуудас

Миний Найзууд

- gereltuya
- tungaamaa
- Tji
- bolodm
-